Тав

2.6K 269 4
                                    

"Эгчээ орой бид хоёр кино үзнэ, тэгээд танд түүнийг танилцуулна аа жоохон оройтож магадгүй надад хоол тавих хэрэггүй шүү"

From: Суна

Түүний зурвасыг үзээд би хэсэг шоолж ганцаараа инээв. Орой болчихоод байхад орой гэнэ шүү. Энэ хүүхдийн хувьд орой нь хэзээ байдаг юм болдоо.

Шөнө юун нөгөө хүүхдийн ирэхийг мэдэх унтаад өгчихсөн сэрүүлгэнийхээ дуугаар сэрлээ.

Орноосоо өндийн усанд орчихоод үсээ алчуураар боон дотоожоо өмсөн дээгүүр нь түр зур гээд майк углачихаад өмсөх хувцсаа харан зогсоно. Нэг биед эвтэйхэн юм сонгон орон дээр аваачиж тавиад нүүрээ будах гэсэн ч өчигдөр ширээнийхээ гэрлийг шатаачихсанаа санан угаалгын өрөөний гэрэл арай тод болохоор будаг утас хоёроо аван угаалгын өрөөг зүглэлээ.

Дуртай дуугаа тавингаа нүүрээ будсаар сормуусаа будаж байхдаа нүдний буланд юм сүүтгэнэх шиг болон хажуу тийш хараад золтой хашгарсангүй.

"Жунин чи энд ямар новшоо хийж яваа юм" угаалгын өрөөний хаалга налан гараа элгэндээ барин цээж нүцгэн зогсох түүнд хэлэв.

Жунин "Сайхан, аа үгүй ээ халуухан харагдаж байна"

Би тавиур дээр байх алчуурнуудаас нэгийг аван бөгсөөрөө уячихаад "Чамаас би юм асуугаад байна"

Жунин "Ариун цэврийн өрөөнд хүмүүс шээх гэж ордог болохоор юм болов уу"

"Би чамаас манай гэрт юу хийж байгааг чинь----" гэнэт л гэрэл толгойд минь асав.

"Бурхан минь Суна тай үерхдэг гээд байсан тэр залуу нь чи биш гэж хэлээч"

Жунин нүдээ эргэлдүүлсээр "Бурхан нь тийм гэж хэлж урмыг чинь хугалах нь дээ"

Би түүнрүү муухай харан "Хэн ч чамтай тоглоогүй байна сургууль дээр уулзах болохоор ямартай ч амаа татаад  одоохон гэрээс гар"

Жунин "Түрүүнийх шигээ хүрч ирнэ биздээ"

Би түүнийг мөрлөн "Тэнэг донтой амьтан" гэж хэлчихээд өрөөлүүгээ оров.

__________

Гэрээс гаран сургуулийн зүг явахдаа би эргэлт буцалтгүй түүнийг сэтгэлээсээ авч чулуудах хэрэгтэйгээ хэдий мэддэг ч дахин яс махандаа тултал мэдрэв.

Гунигтай байх чинь. Энэ удсад өчнөөн охид байхад яагаад заавал миний хамтран амьдрагч гэж?

Сайхан байсан. Үгээр хэлэмгүй гайхалтай байсныг санаж байна. Түүнээс авсан мэдрэмжнээсээ болоод арай гэж мартагдаж байсан мэдрэмжүүд ахиад л биеийг минь ороогоод эхэллээ.

"Чи Сунаг хуурсан байна өөдгүй амьтан минь"

Би лекцийн тэнхимд орж ирэн түүний хажууд суусан даруйдаа хэлэв.

"Би танай бяцхан худалч дүүг чинь ч бас намайг хангалттай хуурсан гэж бодож байна" түүний хариултад би хэлэх үггүй болов. Тэр мэддэг юм байна.

Намайг дуугүй суугаад байсанд тэр "Түүнийг би гэртээ бие нь өвдөөд унтаж байгаа л гэж бодсон. Гэтэл клубд байгаад зогсохгүй түүнд өөр нэгэн хүрж байсан" тэрээр ингэж хэлээд нээх хүнд тусгаж аваагүй аятай мөрөө хавчив.

"Та хоёр чинь одоо ямар гээчийн аймшигтай хосууд юм бэ"

Жунин "Эээе битгий хүнд тусгаж аваад байлдаа, хөгшин хүн шиг л ёс журам ярих гээд байх юм. Бид өөрсдөө зүгээр байхад чи бидний өмнөөс бухимдаад яахавдээ. Тэр хөөрхөн байдаг юмаа жоохон хүүхэд шиг эгдүүтэй царайлаад юм гуйна хэн үгүй гэх билээ"

Би "Биеэр нийлсэн харилцаа юм бол ядаж биеэ үнэнч байлга заваан санагддаггүй юм уу" би нүдээ эргэлдүүлэн хэлэхэд тэр уруулаа нэг хазчихаад "Үнэндээ чи өөрөө ч гэсэн энэ завааралд хутгалдчихсан шдээ"

Чөтгөр алгад.

Би "Тэгэхээр цаашдаа ямартай ч дахиж манайд Сунаг ир гэж гуйсан ч ирэхгүй шүү. Харин оронд нь би чимээгүй байя тохирлоо шүү" би түүнд ингэж хэлчихээд хажуу тийш хартал Бэкхён, Сухо хоёр бас л өөдөөс харчихсан сууна.

Бэкхён "Та хоёр байнга ингэтлээ юу яриад байдаг юм"

"Чамайг лав биш" Жунин түүнд хэлэхэд Бэкхён унжийгаад хэрүүл хийх гэж байхад багш орж ирснээр өндөрлөв.

Лекцийн үеэр нойр хүрэн нэг мэдэхнээ унтчихсан ирц дуудах чимээнээр сэрлээ. Гэтэл Жунин яг л хуучин шигээ нэг гараараа урд минь ном босгон намайг халхлаад барьчихсан утсаараа оролдон сууж байлаа.

Энэ залуугаас хол байх хэрэгтэй.

[Completed] Kyklos Where stories live. Discover now