Арван ес

2.2K 257 17
                                    

Би "Хайраа дүн гарах нь, шалгалт ч эхэллээ. Жоохон хичээлээ хийвэл яасан юм"

Жунин "Хийнэ ээ хайраа"

Би "Эрт ирээрэй"

Жунин "Удахгүй очлоо"

Тэр удахгүй очлоо гэж хэлчихээд хоёр цаг өнгөрсөн ч ирсэнгүй.

"Бэкхён аа Жунин яасан юм бол?" би Бэкхёныг утсаа авсан даруйд түүнээс асуув.

Бэкхён "Бид гурав манайд байна аа. Ямар нэгэн юм болсон уу?"

Би "Болсон. Маргааш шалгалттай гэдгээ та гурав мэдэж байна уу?"

Бэкхён "За Ханни бид цагтаа очино оо"

Би "Юун цагтаа очих. Жуниныг сэргээгээд нааш нь явуул"

Бэкхён "ЗА"

За гэж хэлсэн ч бас л ирсэнгүй. Бурхан минь.

Би хувцсаа өмсөн Бэкхёны гэрлүү явлаа. Шөнийн 2 өнгөрч байхад согтуу найз залуугаа авах гэж явж байх ч гэж.

Бэкхёны хотхоны гадаа такси зогсон орц луу нь орохын даваан дээр орцноос гарч ирэх гурван залуус хаалга таглаж зогсчихоод холдсонгүй.

Би "Би ормоор байна"

"Оруулмааргүй байна"

Би "Одоо манай нөхөр намайг тосох гээд гарч ирнэ. Тэрнээс өмнө оруул асуудал үүсгэхийг хүсэхгүй байгаа бол"

"Тэгвэл нөхрийг чинь цуг хүлээцгээе"

"Тэр хоорондоо танилцаад авах уу даа хөөрхнөө"

Би "Харанхуй шөнө эмэгтэй хүн айлгаад сайхан байна уу? Та нарт ээж, дүү байдаггүй хэрэг үү?"

"Харанхуй шөнө ганцаараа юу хийж яваа юм тэгээд аюултайг нь мэдсээр байж"

"Хөөе та нар хүн зүгээр явуулаач"

Хойно гарсан хоолойгоор эргэн харахад өнөөх залуу ойртож ирэн хойноос минь түлхэн мөрнөөс барьсаар өнөөх залуусын хажуугаар гаран дотогш орлоо.

"Би эд нарыг харж байх болохоор айлгүй тайван ордоо, сайхан амраарай" өнөөх залуу хэлсээр цахилгаан шатны үүдэнд үлдэн харин би энд зорилготой ирсэнээ санан Бэкхёны хаалганы гадна ирэн хонхыг нь дарав. Нилээн удаан нүдсэний эцэст тэр хаалга тайлж өгөн би орсон даруйдаа түүний орон дээр унтах Жуниныг сэргээх гэж үзэж тарлаа.

Бэкхён нойрмог бас халамцуу амьтан "Ханни наадхаа орхичих оо сэрэхгүй"

Би "Та нар арай дэндүү байгаа юм шиг санагдахгүй байна уу? 7 хоногийн хэдэд нь ууж идэж байгаагаа мэдэж байна уу? Та хоёр ч яахав ингээд ганц ганцаараа амьдардаг, найз охидууд ч үгүй юм байж. Энэ хүнийг чинь гэртээ хүлээгээд сууж байдаг хүн байдаг юм шдээ"

[Completed] Kyklos Where stories live. Discover now