Арав

2.6K 281 20
                                    

Инхёг бид хоёр хэсэг завсарлагаан аван жирийн харилцаатай байхаар тохиролцон түүний сэтгэл дундуур байдлыг харж миний сэтгэл ч бас түүнд бага зэрэг урам хугарсандаа гонсойж байсан юм.

Бид ярилцчихаад сургуулиас хамт гарч байх үед ууртай Жунины харцтай тулгаран улмаар би түүнд чирэгдэн алхаж байна.

Гайхалтай.

"Чи яагаад одоог хүртэл тэр хогийн амьтантай уулзаад хошуу амаа нийлүүлээд байгаа юм"

Би санаа алдаад залхуутай гэгчинь түүнд хариулав.

"Чи хэзээ ингэхээ болих юм бэ Жунинаа"

"Хариул л даа" тэр ширүүнээр хэлэхэд энэ удаа миний уур хүрээд эхлэлээ

"Би бодсон л доо. Инхёг та хоёрын унтсан охидуудыг тоолоод үзсэн чинийх арай их байх шиг байсан. Тэгээд л тэр"

Жунины хоолой зөөлөрсөөр "Ханни!"

"Чи яагаад намайг өөрт чинь хамааралтай хүн юм шиг зан гаргачихаад дараа нь хэн ч биш юм шиг доромжилдог юм бэ Жунинаа"

Жуниныг намайг харамлаад ингээд хачин ааш гаргаад байгааг түүнийг мэддэг байсан зургаа завсардсан гурван жилээ оролцуулан сүүлийн үед гаргаад байгаа энэ хачин занг нь удаан хугацаанд бодсоны эцэст би ийм л таамагтай үлдсэн юм.

Түүнийг үг хэлэх гэж байхад утас нь дуугаран тэрээр авж сонсож байгаад намайг үлдээгээд яваад өгөв.

Юу болсон юм бол? Чухал ажтл гарсан юм байхдаа.

_________

Шөнө дунд хонх дуугарав. Сунаг тайлаад өгчих байх гэж бодсон ч түүнийг буудуулсан юм шиг унтдагийг нь санан үүдээ онгойлгоход доош харан зогсох Жунин угтлаа.

"За яахав дараа дахиж ирэхгүй шүү цаадах чинь унтаж байгаа байх" би хэлчихээд цааш өрөөрүүгээ алхсан ч нурууг минь дулаан бүчиж бэлхүүсийг минь хоёр гар ороон авлаа. Харин удалгүй мөр минь нойт оргив.

Би нэг л зүйл болохгүй байгааг гадарлан түүнээс холдоод түүнийг өрөөрүүгээ дагуулан орж гэрэл асаахад түүний нүд улаанаараа эргэлдэн удаан хугацаанд уйлсан нь илт.

"Жунинаа яасан бэ, юу болсон юм" түүнийг аргадангуй хэлэхэд тэр өөдөөс шаналсан нүдээр харж байгаад сөөнгөтсөн хоолойгоор "Надад чи хэрэгтэй байна Нни" түүнийг намайг өнгөрсөнд дууддаг байсан нэрээр дуудсанд тэр үү түүнд хэрэгтэйгээ сонссондоо тэр үү би догдолж байсан ч түүнийг гэх сэтгэл зовнил минь давамгайлж түүнээс дахин юу болсыг лавлан асуув.

"Ким хадагтай байхгүй болчихлоо" нүд нь гялтганаж ирээд тэр ийн хэллээ.

"Эгч байхгүй болчихсон гэдэг чинь юу гэсэн үг юм Жунин" би хэдийнээ ойлгож зүрх минь салганаж байсан ч би түүнийг инээгээд тоглосон юмаа гээд хэлээсэй гэж хүссэн юм.

"Тэр бүр мөсөн намайг орхиод явчихлаа Ханни би одоо яах вэ" энэ удаа харин би уйлсаар түүнийг энгэртээ тэвэрч авав.

Би түүнийг үгээр тайтгаруулж, дулаацуулж чадахгүй гэдгээ мэдэх болохоор зүгээр л үл дуугарна. Угаас ийм үед хэн ч юу гэж ч хэлсэн чихний хажуугаар өнгөрч заримдаа харин ч уур хүрэх үе бий. Заримдаа үг дуугүй налах мөр, тэврэх энгэр л хамгаас илүү хэрэгтэй байдаг юм. Яг л түүний өмнө нь надад хийж өгч байсан шиг.

Ким хадагтай. Жунин үргэлж л түүнийг өхөөрдөн ингэж дуудаж харин тэр хадагтай түүнрүү эгдүүтэй нь аргагүй хошуугаа унжуулан муухай хардаг байсан.

Жунины ээж. Хэдий төрсөн биш ч төрснөөс илүү сайн ээж, энэ дэлхийн хамгийн сайн хойд ээж байсан юм.

Түүний гарын хоол, амттанг идэж л бид хоёр өссөн. Нямбайлан индүүдсэн орны даавуунд нь Жунин бид хоёр хамтдаа хөхрөлдөн шөнөжингөө пэжигнэж хонодог, ээж аавгүй эвий минь гэж эхийн хайраар анхаарал тавьж сэтгэлийг минь бүлээцүүлдэг байсан сахиусан тэнгэр минь.

Жунин бид хоёр л харьцахаа больсон болохоос тэдэнд ямар буруу байсан гэж надад тийм нандин зүйлсийг мэдрүүлдэг байсан хүмүүсээс хөндийрөвдөө. Хаа нэг утсаар ярин биеийг нь асуухаас хэтрээгүй байдаг.

Гэхдээ ... Гэхдээ одоо Жунин, ах хоёр яахвэ. Тэдэнд ямар хэцүү байгаа бол. Цээж нь хоосорч, оюун ухаанд нь дахин дахин тэдний дурсамж тоглогдож байгааг сайн мэдэж байна. Болдогсон бол сэтгэлд нь байгаа тэр их уй гашуудлаас нь жоохныг ч болов өөртөө аван нимгэлэх юмсан.

"Унтдаа, зүгээр л унт. Юу ч бодох гээд хэрэггүй зүгээр л унт" би түүнийг энгэртээ тэвэрсээр үсийг нь илэн хэвтэцгээнэ.

Унтдаа унт. Зүүдэндээ ч болтугай тайван нойрс. Сэрээд дахиад л хатуу үнэнтэй нүүр тулахаас хойш.

"Өглөө хамтдаа явцгаая" би түүнд шивнэхэд тэр тэврэлтээ чангалан надруу шигдэнэ.

[Completed] Kyklos Where stories live. Discover now