Арван найм

2.3K 240 17
                                    

"Нөхрийн чинь ажил яаж байна"

Эгч бид хоёр Жунины гэрт оройн хоолоо идэн сууна.

Эгч "Чухал төсөл дээр ажиллаж байгаа, ууг нь цуг ирэх санаа байсан ч болсонгүй, тэндэх ажлаа зохицуулчихвал ер нь наашаа ирэх санаатай байгаа шүү"

Ж.Аав "Болждээ, дүүгээ ганцааранг нь байлгаад яахав"

Эгч "Жунин байх юм чинь иртлээ санаа зовохгүй л юм шиг байна"

Би сандран "Эгчээ"

Жунины ээж нүд нь аз жаргалаар бялхсаар "Бурхан минь та хоёр найзлаж байгаа юм уу"

Жунин "Угаасаа л найзладаг байсан биздээ"

Эгч "Наад хоёр чинь үерхэж байгаа"

Би "Эгчээ!"

Жунины аав инээн "Аштай юу даа, Ханнигаас өөр хүнд энэ золигийг даатгаж чадахгүй байх гэж айдаг байсан юм"

Жунины ээж "Ерөөсөө ингэе, Ханни миний охин манайд нүүгээд ир эгчийгээ иртэл танихгүй айлд байх гэж байгаа биш ганцаараа байснаас дээр"

Жунин "Би л Ханни гийнхруу явсан нь дээр юм биш үү"

Ж. Ээж "Чи золиг минь тэгээд Ханнид өглөөний цайг нь бэлдэж, оройн хоолыг нь над шиг хийж өгөх юм уу, түүнд л ачаа болно, гэрлэхээсээ өмнө Ханни чамаас залхчихвал яах юм"

Түүний ээжийн үгсэд Жунинаас бусад нь инээж байлаа.

_________________

Эгч надтай дахин 7 хоног өнгөрөөсний эцэст аргагүйн эрхэнд буцан явлаа. Би ч ачаа бараа гэж хэдэн хувцсаа ариун цэврийнхээ хэрэгсэлтэй хамт баглаж аваад гэрийнхээ буйдан ширээ сандлаа даавуугаар бүтээн Жуниныг хүлээв. Удалгүй хаалга тогшин онгойлгоход тэр уруул дээр үнсээд "Болчихсон уу"

Намайг толгой дохиход тэр тээшийг минь хараад "Чи энд юмнуудаа үлдээсэн биздээ"

Би "Тал хувцаснууд л энэ байна шд, яасан их байна уу"

Жунин "Үгүй ээ, зүгээр л бид заримдаа ирж хонох хэрэг гарвал чамайг зарим зүйлээ үлдээсэн эсэхийг шалгасан юм"

Би "Бид энд ирж яах юм"

Жунин "Юу гэсэн үг юм бид чинь эд халуун дээрээ яваа хосууд, тэгээд гэрт олигтой дуу шуутай хийж болох---" би түүний аман дээр гараа тавиад "Боль Жунин, битгий ийм юм яриад бай"

Жунин "Юмыг яаж мэдэхэв одоо гялс ганц---"

Би түүнрүү муухай харчихаад "Хаалга сайн хаагаарай" гэж хэлэн түрүүлээд гарав.
________________

[Completed] Kyklos Where stories live. Discover now