Арван тав

2.6K 258 10
                                    

Жунин "Түрээслэгч чинь явчихлаа одоо чи мөнгөний зохистой хэрэглээнд шилжиж байнадаа"

Би мөрөө хавчсаар "Харин тиймээ одоо яалтай билээ"

Жунин "Гэхдээ нэг арга байна"

"ямар"

"Би түрээслэгч чинь болъё" гээд нүдээ ирмэв.

"Ёстой үгүй ганцаараа байсан нь дээр байлгүй"

"Тэгтээ тэргүй хамт байхаас хойш чамд л хөрөнгө оруулалт хийх гэсэн юм"

"Чи тэгээд намайг байрны түрээсийн мөнгөөр чиний найз охины ажил хий гэх гээд байгаа юм уу" би бага зэрэг хөмсгөө атиралдуулан асуув.

"Ааш муутай шд гэхдээ чи миний найз охин болмоор байгаа юм уу" тэр сууж байсан сандалны түшлэгэн дээр хоёр гараа тавиад нүүртэй минь ойртон асуухад нь би сандарч эхлэлээ.

Би "Чи хичээлгүй юм уу"

Тэр эрүүг минь доороос нь зөөлхөн шүргээд "Хоёулаа цуг лекцтэй байсан ч тасалчихлаа гэхдээ зүгээрээ би Бэкхён, Сухо хоёрт хэлчихсэн ирц өгчих байх дараагийн цаг дээрээ очъё. Бас нээрээ надад хувиараа өгөөрэй"

"Юм идэх үү би ууг нь Сунатай цайгаа уух гэж байсан ч" гээд мөрөө хавчихад тэр намайг түрүүлж гараад халааж бай гэчихээд өөрөө өрөөнд үлдэв.

Түүнд цайгаа уу гэж хэлэх гээд өрөө ороход өрөө минь цэвэрхэн болж тэр бүх зүйлийг янзалчихсан байлаа. Би гялгар уутанд байх шаазан руу харан "Наадхаа цаад шургуулгандаа хийчих" гэж хэлчихээд бид хооллон сургуулийн зүг явлаа.

_____________________________

"Нни"

"Нни"

Намайг сургуулиас гараад явж байхад хойноос Жунин биш өөр хэн нэгний хоолой ингэж дуудахад би хөмсгөө зангидан хойш хараад дараа нь толгойгоо сэгсрэв.

"Хөөе битгий миний охиныг тэгж дуудаад бай би л тэгж дууддаг юм" Жунин хажууд нь явж байсан Бэкхёныг дагздаад Сухо тэр гурав араас хэрүүл хийсээр гүйж байх нь тэр.

Бид хуучин бие биенээ ингэж дууддаг байсан. Хэн нэгэн намайг "Нни" гэж дуудвал гарцаагүй тэр хүн нь Жунин.
Жуниныг хэн нэгэн "Нини" гэж дуудвал бас л тэр хүн нь би байсан.

"Чи тэрний охин хэрэг үү Нни" Бэкхён хажууд ирээд хацарны минь хонхорхойд гараа хийгээд хэлэхэд тэр дахиад л толгойндоо цохилт авав.

"Битгий гээд байна тэнэг амьтан минь бас битгий хүрээд бай" Жунин гарнаас минь хөтлөн цаанаа гарган харин нөгөө хоёр нь түүний хэрхэн өмчирхөг байгааг ярьсаар бид хоол идэхээр явцгаалаа.

Ина найз залуутайгаа уулзана гэсэн болохоор түүнтэй ярьсангүй. Бас тэр явдлаас хойш нилээд хоног өнгөрч гар минь ч эдгэчихсэн. Гэхдээ л сүртэй биш гэж бодсон ч гэсэн ядам хуруун дахь шарх минь тод хэвээр.

Бурхан минь мартаж орхиж! Инхёг! Тэр ч бас Жунинтай адил бараг л үерхэх санал тавьчихсан байсныг нь бидний хоол идэхээр орсон газар Ина, Гёнү тэр гурав сууж байгааг хараад л санав.

Би гараа сугалах гэсэн ч Жунин өөдөөс үгүй гэсэн харцаар бага зэрэг ширүүн харан гараа чангалаад ширээнд сууж Бэкхён, Сухо нар Гёнү тай юм ярилцан удалгүй бид том ширээнд нэгдэцгээлээ.

"Юу идэх үү" Жунин хоолны цэс урд минь тавин асуухад Инхёгийн харц зүгээр л энэ орчныг бүхэлд нь төөнөж байгааг би мэдэрч байлаа.

"Юу ч хамаагүй өөрөө мэдээд захиалчих"

Би аль болох түүнийг тоохгүйг хичээн Жунин болон Ина тай ярилцан хоолоо дуусахын даваан дээр "Явж явж нийлчихэж байгаа хэрэг үү"

Тэгтээ тэргүй тэсрэх гээд байсан уур амьсгалыг Инхёгийн үг тэслэв.

"Тэгчихэж байгаа юм" Жунин түүнийг үл тоосон маягтай хэлэхэд Инхёг нэг жуумалзаад "Энэ чамд хайртай гэдэгт итгэж байна гэж үү"

Жунин "Чи юу гэх гээд байгаа юм"

Инхёг "Хайртай хүнээ хүн амандаа орсон золбин үгээр гутаадаггүй л юмдаа"

"Мэдэхгүй зүйлээ яриад хэрэггүй" би ердөө тэр үгийг л хэлээд Жуниныг аван тэндээс гарлаа. Тэд мэдэхгүй шүүдээ. Бидний хоорон дахь юуг ч тэд мэдэхгүй. Миний Жуниныг хэрхэн хайрлаж, хэрхэн хайрласаар байгааг ч мэдэхгүй.

Жунин надтай юу ч яриагүй бөгөөд ямар нэгэн зүйл бодож байгаа нь илт харагдана.

Би "Яагаад юу ч ярихгүй байгаа юм"

Жунин "Өөрийгөө өрөвдөж байна. Тэрний зөв байсан Ханни"

Би "Саяхан л хайртай гээд байсан одоо тэгсэн үгүй гэж хэлж байгаа юм уу"

Жунин "Үгүй ээ. Хөндлөнгийн хүн хүртэл эмзэглэхээр тийм гутамшигтай муухай зүйлсийг би чамд хэлчихжээ тэнэгээсээ болоод. Би чамайг тэр үгсэд яаж эмзэглэж ямар санагдаж одоо хирнээ мартагдаж чадахгүй байгааг ойлгож байна. Новш гэж" тэр сүүлийнхээ үгийг амандаа шахуу хэлчихээд үсээ сэгсийлгэн хажуу тийш харав. Би түүнийг өөрийгөө буруутгаж бас өнгөрсөн зүйлсэд харамсаж байгааг нь хэлүүлэлтгүй мэдэж байсан.

Түүний хацарт гараа хүргэхэд тэр өөдөөс гайхсан аятай ширтэж харин дараа нь би өлмийгөө өргөн уруул дээр нь зөөлхөн үнсээд холдлоо.

Тэгээд урагш хэд адхан эргэж хараад "Чи яг л анх удаа үнсүүлж байгаа ахлах сургуулийн охин шиг харагдаж байна" би түүнийг шоолчихоод эргэж харан ганцаараа алхаж эхлэв. Хэд алхаж байгаад гараа хажуу тийш болгон дэлгээд түүнийг ирэхийг хүлээлээ.

"Би одоо чамаас холдохгүй" тэрний гүйх хөлийн чимээ дуулдсаар гарыг минь атгаад тэр ийн хэлсэн юм.

[Completed] Kyklos Where stories live. Discover now