Арван хоёр

2.7K 287 23
                                    

"Чи өөрөө новшийн охин за юу! Энэ олон жилийн дараа тийм зүйл хийчихээд, надад тийм гайхалтай байсан байхад намайг ч бодолгүй яаж юу ч болоогүй юм шиг байцгаая гэж хэлж чаддаг байнаа Гу Ханни!"

Би түүний үгсэд хэсэг чимээгүй байж байгаад гараа элгэндээ аван "Чи тэнэг юм уу? чи өөрөө юу ч болоогүй юм шиг найз охинтой санаа зоволтгүй гээд байсан биздээ"

Жуних "Чамайг тэгж хэлж байхад би тэгж өрөвдөлтэй байдалд орчихоод яах байсан юм"

"Чи тэгээд ч тэр Сунагаа тайван байлга энээ тэрээ гээд олон юм яриад бас намайг явдалтай өөр юу юу гэлээ муу гэлүү үнэхээр хэлсэн үгсүүдээ чи санахгүй байна уу ухна минь!"

"Би ямар хэргээр тэгсэн юм уу. Хүн Сунатай нь цуг байгаад байхад тоосон ч шинжгүй би чамд хардуулах гэж ямар ичмээр гаж гаж зүйл хийснийг мэдэх үү, нойрны эм өгчихөөд шөнөжин порно хамгийн чанга дээр нь тавьж хонож байхад өглөө нь тоосон ч шинжгүй байгаад байхаар чинь шар хөдлөөд чамайг жоохон үгээрээ өдөөд яахыг нь харъя гэсэн чинь юу вэ нэг гачин юмтай урд хойгуур эргэлдээд нүдэн дээр үнсэлцэж үнгэлзээд бүүр болоогүй Инагийн төрсөн өдрөөр тэрмуу чинь өрөөрүү ороод таг болчихоор нь чамд санаа зовоод орсон, муу нохойн гөлөг оцогоноод байж байсан чамайг биш гэж би яаж мэдэхийн!"

"Тэгээд ч надаа танай түрээслэгч чинь таалагддаггүй танай гэрт орж чамайг өдөх арга өөр байгаагүй юм энгэр султай зальтай муухай хүүхэн тэр чинь!"

Би хэлэх үггүй болчихов. Хэсэг бие биерүүгээ ширтэлзэж байгаад би түрүүлэн ам нээлээ. "Тэгээд одоо наадхаа хэлж яах гээд байгаа юм"

"Гу Ханни чи ийм зэвүүншдээ, багаасаа л ийм байсан мэдсээр байж хэргээр ингэж асууж байгаа юмуу"

Би дороо дэвсэлсээр "ЮУ ЮУ мэдэж байгаа юм би"

"юу ч бишээ юу ч биш ааш муут" тэр ингэж хэлээд гараад явчихав. Өөрөө ааш муут, тэнэг амьтан эцсээ хүртэл хэлэхгүй байх шив.

Тэдэнтэй өглөөний хоолоо идчихээд гэрлүүгээ хариад хичээлээ таслан гэртээ зад цэвэрлэгээ хийлээ.

Зүүднээсээ болоод аав, ээжийг ч санаад сэтгэл тавгүйрхсэн болохоор өөрийгөө сатааруулж буй минь энэ. Гэрээ цэвэрлэж дуусахад оройн хоолны цаг болж хоол хийнгээ эгч рүү залгаж ойрд яриагүй сонин хачин сонсож санасан сэтгэлээ дэвтээж аваад үргэлжлүүлэн Инатай ярьж мөн л шөнөөс хойш юу болж Жунины хэлсэн үгсийг хэлж бид хоёр үхтэлээ шоолов.

Удалгүй хаалга онгойн Суна нус нулимсандаа хутгалдаад ороод ирэх нь тэр. Бид угаасаа сүүлийн үед харьцаа минь муудсан болохоор элдвийг асуумааргүй байсан ч ёс болгоод асуучихав.

"Жунин намайг хаячихлаа" тэр ингэж хэлээд бахирсаар өрөөрүүгээ хаалгаа саван орлоо.

"Karma is bitch" би сулхан өөр өөртөө ингэж хэлчихээд унтахаар орлуугаа шургав.

Намайг яагаад үргэлж хараал идсэн сэрүүлэг бас утасны дуу сэрээдэг юм бэ! Утасны цаг харахад шөнийн 3 өнгөрч байсанд Жуниныг нэг хараачихаад утсаа аван ууртайгаар "Яасан"

Жунин "Унтаж байна уу"

"Үгүй ээ ямар тэнэг нь шөнийн магадгүй өглөөний гурван цагт унтаж байхавдээ тийм биздээ" би ширүүнээр түүнд хэлэхэд тэр инээчихээд "Гараад ир" гэж хэлээд утсаа тасалчхав.

Чөтгөр чамайг аваасай.

Намайг гарахад тэр цахилгаан шатны хажууд гараа элгэндээ авчихсан зогсож байвлаа. Залхуутай нь аргагүй алхсаар урд нь ирэхэд тэр намайг харж байгаад "Овоо сэргэг байх чинь"

Аргагүйшд бас нэг аятайхан харагдчих гээд өөрийгө саяжин тордож байгаад гарч ирсэн юм чинь.

Жунин хэсэг чимээгүй байж байгаад "Миний нойр хүрдэггүй"

Би "Минийх хүрж байсан юмсан"

Жунин "Чи надад уурлаад гомдоод бүүр дургүй чинь хүрж байгаа байх л даа гэхдээ л уучлаарай гээд хэлэхгүй бол болохгүйнээ"

Би толгой дохьсоот "Заа"

Тэр хариултанд минь гайхан өөдөөс хараад "Ингээд л үү"

"Тэгээд яалгах гээд байгаа юм"

"Үгүй ээ чи чинь өөрөө л нулимс нь цийлэгнэж ирээд л би чамайг хэзээ ч уучлахгүй гээд байхаар чинь айгаад байсан юм. Уйлуулчихлаа гомдоочихлоо гээд хичнээн их айж, санаа зовж, уур хүрж байсан гэж санана.

"За болсон уу би орлоо" намайг эргэж харахад тэр гарнаас зууран "Үгүй ээ болоогүй нөгөө чи мэдэж байж заавал хэлүүлэх гээд байгаа юм уу"

Би мөрөө хавчихад тэр уруулаа нэг хазчихаад "Би чамд сайн шд"

Би толгойгоо дохин "Заа"

Жунины царай хачин болон "Ханни чи нойрноосоо сэрээгүй юм уу би чамд сайн гээд байна шдээ"

"Тэгээд за л гэж байна шдээ"

"Өөдгүй охин" түүнийг ингэж хэлэхэд нь би цааш тэвчсэнгүй инээж орхив. Ийм ч хүн байх гэж.

Журин "Тэгээд чи нэгтээ уучилсан юм чинь чи минийх болох уу, энэ удаад биеэрээ холбогдсон биш зүрх сэтгэлээрээ холбогдсон жинхэнэ хайрыг хүсэж байна. Бас би бие бахбодь болон зүрх сэтгэлээ үнэнч байлгана гэдгээ амлаж байна"

[Completed] Kyklos Where stories live. Discover now