Арван гурав

2.5K 281 12
                                    

"Тэгээд чи нэгтээ уучилсан юм чинь чи минийх болох уу, энэ удаад биеэрээ холбогдсон биш зүрх сэтгэлээрээ холбогдсон жинхэнэ хайрыг хүсэж байна. Бас би бие бахбодь болон зүрх сэтгэлээ үнэнч байлгана гэдгээ амлаж байна"

"Би бодох хэрэгтэй байна" ингэж хариулахад тэр мэдэж байсан юм шиг л урам хугарсан шинжгүй инээгээд "Ойлголоо гэхдээ би үнэхээр чин сэтгэлээсээ шүү"

"Энд юу болоод байгаа юм" бид дуу гарсан зүг гайхан харвал Суна гаднаас ирж байгаа бололтой тортой юм барьчихсан шатны дэргэд зогсож байв.

"ЭНД ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ ГЭЖ АСУУЖ БАЙНА ШҮҮ" тэр энэ удаа хонгилоор дүүрэн орилон нүдэнд нь нулимс хурсан байлаа.

"Та хоёр миний ардуур уулздаг байсан хэрэг үү"

"Ааан одоо л ойлголоо Ханни эгч үгүй ээ энэ хүүхнээ гэрт байхгүй гэхээр л хүргэж өгчөөд яваад гэрт байна гэхээр л өдөр шөнөжин цуг байгаад байсан ийм учиртай байсан хэрэг үү"

"Худлаа хоёулахнаа байхдаа шал өөр хүн түүний хажууд бас нэг өөр хүн болоод байсан би тэгтэл чамайг надад үнэхээр хайртай түүнд загнуулахаас намайг хамгаалаад ингээд байдаг юм байна гэж бодож байхад бурхан минь, яагаад дуугарахгүй байгаа юм, дуугаралдааа Жунин!"

Түүнийг бүүр уйлаад эхлэсэнд би Жунинд "Би орлоо та хоёр ярилцдаа" гэж хэлчихээд түрүүлэн оров. Анх удаа л ийм байхыг нь харж байгаа болохоор буруугүй байж яагаад ч юм баригдчихсан юм шиг санагдаад хамаг гар хөл салганаад зүрх дэлсээд эхлэх нь тэр. Хэсэг юм бодон хэвтэж байгаад унтчихсан болохоор Сунаг хэзээ орж ирсэнг ч мэдсэнгүй.

Өглөө усанд орчихоод гал тогоо орон түүнтэй ярилцахаар шийдэн хоёр хүний өглөөний цай бэлдээд хувцсаа өмсөн гарахад бэлэн болоод гарж ирэхэд тэр ч бас гарж ирэв.

"Жунин ирэх гэж байгаа юм уу" тэр хүйтэн хоолойгоор ширээ рүү харан хэлэхэд би толгойгоо сэгсэрсээр "Үгүй чамтай ярилцах гэсэн юм"

"Надад хоёр нүүртэнтэй ярилцах хэрэг байхгүй"

"Суна чамд ямар байгааг мэдэж байна гэхдээ чи ч бас гэмгүй байгаагүй гэдгээ мэдэж байгаа биздээ"

"Хэдий тийм ч гэсэн би больчихсон байсан, жинхэнээсээ хайртай болчихсон байсан бас би таныг өөрийнхөө эгч шигээ боддог байсан. Өөр шиг чинь бусдын залууг хайрлаж бусдын залуутай заваараагүй гэж байна!"

"Ийм болохоор би ярилцъя гэсэн юм. Бүх юм чиний бодож байгаа шиг байгаагүй. Би огтхон ч Жуниныг өдөж хоргоож, ар урдуур нь эргэлдэж байгаагүй нэгтээ чи ярилцахыг хүсэхгүй байгаа юм бол яахавдээ байр олтлоо энд байж болно"

Би цүнхээ аван гутлаа өмсөж байхад "Угаасаа энэ хөгийн гэрт чинь нэг минут ч байж чадахгүй нь хогийн явдалтай хүүхэн би одоо явах болно заюу" тэр ингэж хэлчихээд өрөөрүүгээ биш миний өрөөлүү ороход би гайхан араас нь оров уу үгүй юу юм хагарах чимээ дуулдав.

"Зүгээр ч нэг явчихгүй шүү би, энийгээ их нандигнадаг билүү амьнаасаа их хайрлаад байдаг бодвол Жунин өгсөн байх тийм үү" гэсээр газар хагаран унасан зүрхэн хэлбэртэй шаазан сувинэр минь хэдэн хэсэг болсон байлаа.

Би нулимсаа дуслуулсаар газар өвдөглөн суугаад олон хэсэг болсон тэднийг эвлүүлэх гэж хичээж байлаа.

"ХӨӨЕ!"

"Хөөе болиоч цус"

"Хөөе цус гараад байна гээд байна шдээ"

Би түүний үгийг бас гар минь олон газар час час хийж хорсож байгааг үл тоон эвлүүлэх гэж хичээсээр.

"Би зөндөө том болчихсон байхад надад ийм юм өгөөд байхдаа яадаг юм"

8настай аав, ээждээ л бяцхан охин хэвээр байсан боловч өөртөө бол хэдийнээ том болчихсон байсан өрөвдөлтэй бодолтой надад аав ээж минь төрсөн өдрөөр өгч байсан бэлэг. Түүнээс хойш аав ээжээсээ үргэлж хувцас, гутал, цүнх, утас бас мөнгө авч байсан ч тэднийг намайг орхиод явахад үлдсэн зүйл нь тэгтлээ дургүй байсан энэ шаазан л байсан юм. Бусад зүйлс нь бүгд элэгдэн хуучирч аль хэдийнээ хаягдаждээ.

"Хөөе хурдан ирж энэ тэнэг хүүхнээ болиулаадах" дуугарч байсан утсыг минь Суна аван хэлэхэд шууд л хаалганы хонх дуугарч эхлэв.

"Бурхан минь тэр яачихсан юм" Жунин Суна руу хашгарсаар намайг энгэртээ тэврээд намайг тайвшруулах гэж хичээж байлаа.

"Мэдэхгүй наад шаазанг нь хагалчихсан юм. Чи өгсөн биздээ уур хүрээд байсан юм"

"Би өгөөгүй! ЭНДЭЭС ГАР!"

[Completed] Kyklos Where stories live. Discover now