Арван нэг

2.6K 275 17
                                    

Бид үүр хаяарсан даруйд гэрээс гарцгаалаа. Үнэндээ бид хэн хэн нь унтаагүй зүгээр л харанхуйд юм бодож хэвтэцгээсэн гэхэд болно.

Эхлээд бид Жунины гэрээр орон түүний хувцсыг солин ажил явдал болж буй газар луу очихоор болов. Замдаа бараг л юм ярьсангүй түүний байр луу ормогц түүний амьсгаа хүндэрч, самгардаж эхлэж буй нь мэдэгдэн би цахилгаан шатан дахь 8-ын тоог дарснаар тэр гараас минь чанга атгалаа.

"Одоо энд хэнч байхгүй" түүний хоолой чичигнэн ийн хэлэв.

"Тэд хүлээж байгаа явцгаая" би түүний гэрийн хуучин кодыг хийхэд онгойж түүнийг өрөөрүү нь оруулчихаад би эргэн тойрноо ажиглалаа.

Ямар хоосон юмбэ. Сэтгэл минь ямар их хоосролыг бас харууслыг мэдэрч байна вэ?

Гал тогооны өрөө. Үргэлж инээмсэглэн энд хоол хийн зогсдог түүний дүрийг би нүдээ анин төсөөлөхөд нулимс минь урсаж байлаа. Гал тогооны тавилгууд дээр гараа гулсуулан явуулж эцэст нь жаазтай зурагны өмнө гар минь ирэв. Үүнийг хараад би бүүр ихээр уйллаа, дунд сургуулийн дүрэмт хувцастай Жунин, Ким хадагтай бас бяцхан Ханни. Бүгд инээжээ.

Шөнө гэртээ ирэн би орон дээрээ хэвтэв.

Уйлж бас яраглаж байгаагаа мэдсэн даруйдаа би нүдээ нээлээ.Бурхан минь зүүд биздээ. Зүүд байсан биздээ энэ бүгд. Гуйя.

Би утсаа аван шууд л Жунин руу залгалаа. Одоо хирнээ би уйлж байна. Жуниныг утсаа аваагүйд би мөнгө, утасаа аван бас куртикээ углаад шууд л гэрээс гарав. Такси барин ердөө аравхан минутын дараа би тэдний байрны гадаа ирж би ум хумгүй гүйж гар минь чичигнэсээр 8ын тоог даран нулимсаа нэг шударчихаад код хийж орох гэснээ нэг болин хонх дарлаа. Тогшиж ч үзлээ.

"Хэн ч яагаад тайлж өгөхгүй яагаад хэн ч байхгүй байгаа юм шиг байгаанбэ" би өөр өөртэйгөө ярьсаар өвдөглөн суухад саяхан намдсан нулимс минь буцаад халиад ирэв.

"Ханни юу даа бурхан минь Ханни" Хаалга онгойн Жунины аавын хоолой гарснаар би дээш босон "Ахаа эг-ч эгч хаана байна эгч зү-зүг-гээр үү"

"Эгч нь унтаж байна яасан бэ ийм эрт юу болсон юм" би дотогш шууд л тэдний унтлаганы өрөөрүү ороход эгч намайг хаалга нүдсэнээс болоод сэрсэн янзтай ахыг хүлээн орныхоо толгойг налан сууж байв.

Миний уруул ам өмөлзөн хөмхийгөө зуусаар одоо л нэг тайвширлаа.

"Ханни" эгч намайг харсан даруйдаа нүд нь томрон санаа зовинолт нүдэнд нь үзэгдэв.

[Completed] Kyklos Where stories live. Discover now