Хорин гурав

2.3K 274 9
                                    

"Та хоёр өөрсдөө л учраа олдоо, миний харж байгаагаар тэр чамайг уучлах талаар бодоо ч үгүй юм шиг л байнадаа?"

Ханни яваад сар болсон ч холбоо барих боломжтой бүх зүйлсээ устгачихсан тул би сүүлийн долоо хоногийн турш ярьсан хүнтэйгээ дахин ярьсаар сууна.

"Би чамд энэ удаа их итгэсэн гэдгээ нуухгүй, дүү минь хэдэн жилдээ байгаагүй их аз жаргалтай инээмсэглэлээр инээж тэр нь чамаас шалтгаалж байхыг харах сайхан байсан ч гуниглах нь хүртэл чамаас болоосой гэж би хүсээгүй. Энэ түүний шийдэх асуудал хэрэв тэр чамайг орхихоор шийдсэн бол би түүнийг дэмжинэ. Тэр урагшлах хэрэгтэй шүүдээ. Дунд сургуулиасаа хойш хэдэн жил тэр чамайг хайрлалаадаа, тэр орхиж явсан ч чи түүнийг ойлгох хэрэгтэй тийм биз?"

Энэ л үгсээр би амаа таглуулж орхисон. Тэр үнэхээр огтхон ч урагшлаагүй аж. Нөгөө л нэг тэнэг Жуниныг хайрласан, халамжласан Ханни.

Одоо цагт миний амьдралтай хутгалдаад, намайг ээж шиг минь халамжлаж, ирээдүйд минь санаа зовж, алдаа бүрийг минь засаж залруулж, тэнэг ааш бүрийг минь хайртай хүн минь юм шүү, тэр минь юм шүү гээд тэвчих хүн хэд байгаа бол?

Зугаацлаа, цэнгэлээ, уулаа, идлээ гээд ганцхан тэр одоо надад байхгүй гэх бодол л бүгдийг сүйрүүлж байна.

Надад тэр байгаа гэх сэтгэлийн тайвшрал намайг аз жаргалтай болгодог байсан юмсанж. Тайвшрах хэрэггүй байж, яаж байж эргүүлж өөрийн болгож авлаадаа.

Хэзээ ч тайвширч болохгүй. Хайртай хүн чинь чинийх болсон тэр мөчүүдэд бүр ч тайвширч болохгүй. Тэр минийх болох тусмаа надаас илүү их зүйлийг хүсэж, илүү их итгэж найдах болно. Би ч ялгаагүй хүссэн. Харин тэр хүссэн бүгдийг минь надад өгч, итгэл найдвар бүрийг минь таслаж байгаагүй аж.

"Хичээлдээ яв, битгий таслаад бай чи ер нь намайг ирээдүйд тэжээх хүн гэдгээ мэдэж байна уу? Яаж тэжээх гэж байгаа юм бэдээ?"

Хөмсгөө өргөн нүдээ эргэлдүүлж буй түүний царай нүдэнд хэтэрхий тод харагдана. Тэр үед "Хайр нь хүссэн болгоныг нь авч өгдөг мундаг нөхөр болж л таараа ш дээ, надад итгэ" гэж хэлэн түүнд минь ч тэр нүдээ алга болтлоо инээгээд энгэрт минь эрхэлж байсансан.

Би энэ үгсийг түүнд хэдий чин сэтгэлээсээ хэлсэн ч миний дотор хоосон байж. Түүнийг жаргалтай амьдруулна гэж боддог хэдий ч түүнийхээ төлөө доривтойхон зүйл хийгээгүй хуруугаа ч хөдөлгөөгүй арчаагүй эр байсан юм аа даа?

Яасан их зүйл чалчаад, яасан их хайр авчихсан юм бэ би? Буцааж дуслыг ч өгөөгүй байж хувин хувингаар дээрээсээ цутгуулж байж. Хайрлана гэдэг чинь "Хайртай" гэж хэлэх биш хайртай хүнийхээ  нүднээс аз жаргал олж харахын тулд байдгаа шавхахыг хэлдэг юм байна.

Ганцхан чин үнэн нүдэнд оршдог гэдгийг нулимс нь мэлтэлзэж, хэтэрхий их гомдол агуулсан түүнийхээ нүдийг хараад би ойлгосон юм.

Түүний нүдийг л аз жаргалтай болгохсон. Хуй салхинаас эхлээд өчүүхэн жижиг хумхын тоос хүртэл түний минь нүдийг тойрч гармаар тийм их аз жаргал, баяр баяслаар дүүргэх юмсан.

Япон явах тийз, гэрийн хаягийн хамт тэнэг үрийнхээ төлөө ээж минь надад өглөө.

Өмнөхөө бодвол хэд дахин цовоо сэргэлэн гэртээ ирсэн намайг аав, ээж хараад баярлаж байлаа.

"Тэр намайг уучилсан"

"Бурхан минь" ээж ийн хэлээд намайг тэвэрч аван нүд нь гялалзсаар "Ханни яасан юм, хэзээ ирнэ гэж байна?"

"Гэхдээ ... Гэхдээ тэр намайг дахиж амьдралдаа байлгахгүй гэнэ" энэ өгүүлбэрийг хэлээд л хэдийнээ арлын оронд ганцаар ханатлаа дуслуулсан нулимс дахиад л огшоод ирэх нь тэр.

Хоёр сарын дараа түүний царайг харж, хоолойг нь сонсох яг л хатсан цэцэгс услуулан амь орж буй мэт ямар тансаг байсан гэж санана.

Сэтгэл минь урагдмаар даан ч их олон зүйл тэр минь надад хэлсэн ч би огтхон ч түүндээ гомдсонгүй. Ямар эрхтэй гэж би гомдох вэ?

Ээжийнхээ мөрөн дээр дусах нулимсаа урьтаж би арчин тэдэнрүүгээ харж инээмсэглэчихээд өрөөрүүгээ орлоо. Дааж бархааргүй том мөрөөдөлтэй ирсэн хүн чинь дахиж гуньж суухгүй шүү.

"Эхлээд ээжийгээ хайрла. Аавыгаа бас. Гарцаагүй аав, ээжийгээ хайрладаг хүний сэтгэлээс гажууд зүйл нэгээхэн ч гарахгүй, жаргалтай амьдраарай Жунинаа"

Солонгост буун утсаа асаасан даруйд Ханнигаас ирсэн зурвас. Хайрлах ёстой гуравхан хүн, алдаж болохгүй гуравхан хүн, гомдоож болохгүй гуравхан хүн, жаргаах ёстой гуравхан хүн байгааг тэр энэ зурвасаараа надад сануулсан юм. Хэдий тэр аав, ээжийгээ хайрла гэж хэлсэн ч миний хувьд аав, ээжээс минь дутахгүй нандин хүн болохоор би гарцаагүй түүнийг л хайрлах болно. Үг бүрээс нь ухаан ундарч байдаг түүнийг дахин өөрийн болгож авах тэр мэдрэмж ямар байх бол?

[Completed] Kyklos Where stories live. Discover now