Зургаа

2.7K 274 17
                                    

Жунин бид хоёрын харилцаа жирийн л нэг ахлах сургуулийн найзуудын харилцаа байлаа.

Эрэгтэй, эмэгтэй найзууд байдаг уу? гэж асуухад бие биедээ татагдах гэсэн үеийг давж чадсан нэгэн нь байдаг гэж хариулж, харин түүнийг давж гарж чадаагүй нь байдаггүй гэж хэлэх байх.

Харин би чадаагүй ээ. Найзууд гэж бүхнээ хуваалцаж, үргэлж хамт байх хугацаандаа өөрийн эрхгүй түүнд сайн болчихсон юм.

Бидний харилцааг хөндийрүүлж орхисон тэр үйл явдал төгсөх ангийн зугаалга байсан. Адуу мал шиг л ямар ч хараа хяналтгүй ууж идсэн нөхдүүд. Амьхандаа л аль болох бага уулгаж, асарч хамгаалж явсан Жунин намайг унтуулахаар өрөөнд оруулсаныг санаж дараа нь тэгээд ойлгомжтой биз. Үүрээр ам хатангаа алдан өөрийн эрүүл ухаантай сэрэн тэр дороо л уйлж унжин түүнийг цохиж, зодож, хашгачиж байсан ч энэ үнэндээ бид хоёрын хоёулангийнх нь буруу байсан.

Тэгээд бид оролдож үзэхээр шийдэж түүнээс хойш үерхэж эхлэсэн ч Жунины хувьд тэр надад хайртайдаа биш зүгээр л миний нандин зүйлийг согтуудаа авсан гэмшил бас харуусал байсан болохоор бидний харилцаа гуравхан сар үргэлжлээд бие биедээ аз жаргал хүсэн бүр мөсөн хоёр тийш болсон юм. Томоогүй үйлдлийнхээ төлөө сайн найз бас хайртай хүнээ нэг дор алдсан явдал.

"Эгчээ та өглөө түүнтэй тааралдаагүй юу таны дараахан гарах шиг болсон" Суна бодлыг минь таслан надаас асуув.

"Мэдэхгүй ээ би хоцрох гээд их яаруу байсан анзаараагүй байх гэхдээ надад чамд хэлэх юм бай-"

"Одоо бишээ эгчээ тэр ирчихэж дараа хэлээрэй тэгэх үү" хонх дуугаран түүнийг ийн хэлэхэд би Жуниныг амлалтандаа хүрээгүйд бухимдлаа.

"Миний бие өвдөөд байна дараа танилцъя би унтлаа шүү" би түүн шиг юу ч болоогүй юм жүжиглэж чадахгүй.

Хурдхан шиг өрөөндөө ороод хичээлээ хийн суусаар орой болоход унтахаар хэвтэв.

Шөнө дунд харин би гэрээр дүүрэн орилох эмэгтэй хүний хоолойгоор сэрсэндээ итгэж чадахгүй байлаа. Бурхан минь тоглож байгаа байлгүйдээ. Үнэхээр би энэ аймшигтай хосуудыг ойлгохгүй юм байна.

"Суна би хосуудыг ойлгож байгаа ч гэсэн би өчигдөр шөнө гаргасан чимээнээс чинь болоод унтаж ч чадсангүй. Миний юу хэлэх гээд байгааг ойлгож байна уу"

Суна "Би сайн ойлг---"

"Энэ түүний буруу байхгүй ээ би л жоохон хэтрүүлчихэж" угаалгын өрөөнөөс догь царайлан гарж ирэх тэрээр ийн хэлчихээд ширээн дээр доош харан суух Суна гийн хацран дээр үнсэн хажууд нь суув.

[Completed] Kyklos Where stories live. Discover now