Хорь

2.3K 284 20
                                    

"Өө энэ гэрийн эрх жаал байх чинь" би хэдий согтоогүй ч тэдний гэрийн үүдэнд түүнтэй таарчихаад согтуу хүн шиг л ааш гаргав.

Жунин "Ханни, одоо больчих тэгэх үү ойлголоо би бүгдийг ойлгосон болохоор одоо битгий, намайг уучлаарай" тар надад ойртон гарыг минь атгасаар хэллээ.

Би "Чи юу ч ойлгоогүй ээ, ойлгосон юм шиг л царай гаргаж байна. Яг л надад хайртай юм шиг царай гаргаж байсан шигээ"

Жунин "Би чамд хайртайгаа ч мэдэхгүй тэнэг амьтан биш"

Би "Үгүй ээ мөн, сонс Жунин аа хүн хэзээ ч хайртай хүнээ ядаргаатай бас залхмаар гэж боддоггүй юм. Бас хайртай бол ядаж ганц удаа ч гэсэн хэлсэн үгийг нь сонсох байсан юм"

Жунин "Тэр үгийн тухайд би зүгээр л санамсаргү---"

Би "Аа тийм чи яагаад баярлахгүй байгаа юм Жунин аа, би чиний асуудалд орохгүй, чамд хувийн орон зайг чинь өгөөд байхад гуяа алгадаад алга болохгүй өөрөө яагаад надад яршиг болоод байгаа юм?"

Жунин "Чамайг надаас болж ингэж ийм үйлдэл хийж байгааг чинь би мэдэж байна, битгий ийм бай Ханни би чамайг ийм байхыг харах дургүй, чи мэднэ"

Би "Би тэгээд дуртай гэж бодооюу? Чамд яг юу болохгүй болоод уугаад ингээд яваа юм гэж би чамаас асуусан? Ярилцаач гэж өчнөөн гуйсан биздээ, би энэ харилцааг чинь авч үлдэх гэж одоо ч гэсэн өөрийгөө гаргуунд гаргаж хичээсээр л байна харж байна уу?"

"Чи эгчид энэ харилцаа одоо давуу тал нь надад байгаа гэж хэлж байсан. Гэхдээ үнэндээ бид яг л хуучин шигээ байна. Би л хийдэг шигээ чамайг гуйсан, гувшсан, уйлсан. Би чамаас намайг илүү хайрла гэж гуйгаагүй, би давуу эрхтэй баймаар байна гэж гуйгаагүй бас хүсээгүй. Зүгээр л ядаж бие биенээ ижилхэн хайрлахыг л хүссэн. Яагаад заавал хэн нэгэн нь үнэд орж, хэн нэгэн нь шаналах ёстой юм?"

Жунин "Ороод ярилцая, хүмүүс хараад байна, аав ээж авга ахынх руу явсан гэсэн"

Би гудамжаар яваа хүмүүсийг харан нулимсаа арччихаад шууд л дотогш ороход гэрэлнүүд асаалттай байлаа. Гутлаа ч тайлалгүй өрөөрүүгээ ороод шүүгээний хажууд байх тээшээ орлуу шидэн цахилгааныг нь нээгээд шүүгээн дэхь хувцаснуудаа чихэж эхлэлээ.

Жунин "Юу хийгээд байгаа юм Ханни!"

Би "Ойлгохгүй байна уу, би явж байна. Бид дууссан заюу Жунинаа. Би чамд хүссэн эрх чөлөөг чинь, нөгөө их хүсээд байдаг хувийн орон зайг чинь өгч байна. Одоо ээжээс чинь өөр үглэж, ядаргаа болж, асуудалд чинь оролцох хүн байхгүй болохоор санаа амар архиа гударч, зугаацаж болно. Гэхдээ гуйя Жунин аа дараа хэн нэгэнд хайртай гэж хэлэхдээ, тэр олон гоё үгсээ хэлэхийнхээ өмнө сайн бодож байж хэл, эсвэл хангалттай зугаацаж дуусчихаад хэн нэгнийг амьдралдаа оруул. Эсвэл яахав өөр шигээ нэг ийм охин олоод ав, хамт ууж идээд зугаацаад яв, амар байлгүй."

Тэр гарнаас минь зууран намайг зогсоогоод "Гуйя Ханни тайвширчих тэгээд ярилцая битгий ингээд байлдаа"

"Даанчдээ нээрээ Жунин аа би ямар их тэвчиж, ямар их ойлгохыг хүсэж, ямар их гомдлоо дотогшоо залгиж, ямар их ганцаардсан гэж санана. Нэгтээ дуусаж байгаагаас хойш би хэлэх гэсэн бүх зүйлээ хэлчихье! Би ээжийг чинь ямар их өрөвдөж байна гэж санана. Надаас чамайг өмөөрөөд саяхан гараад явлаа гэж хэлэхдээ тэр ямар харагдаж байсан гэж бодож байна хогийн амьтан минь, чи хэдтэй юм? хэдэн настай болчихоод ээжийгээ худлаа яриулж, өөрийгөө бөөцийлүүлж ингэж сайхан эрхлэж амьдраад байгаа юм.

Эрхлэх аав, ээжтэй байгаа чинь сайхан юм, үнэхээр сайхан даанч чи ямар жаргалтай амьдралтай гэдгээ мэдэхгүй тэнэг амьтан заюу! Муухай зэхэлзээд ч хамаагүй надад тэр ээж чинь, чанга дуугараад ч хамаагүй аав минь байсан бол би өдийд алган дээрээ бөмбөрүүлж байх байсан юм. Жаргалтай байнадаа Ким Жунин. Чи ингэж амьдраад аль хүрнэ гэж бодож байна. Хэзээд нь энэ хоёр хүний ачийг хариулж, хэзээд энэ хоёр хүнийг хайрлах юм. Чи сургуулиа л төгсөхгүй бол шороотой хутгалдана гэдгээ мэдэж байна уу? Тэд чамайг байнга ингэж эрхлүүлээд мөнх хажууд чинь амьдарна гэж бодож байна уу? Өдий 50 дөхөж байгаа аав чинь насаараа энэ ажлыг хэний төлөө хийсэн гэж бодож байна, тэр дотроо юу боддог бол? Удахгүй тэтгэвэртээ гараад хүү минь сургуулиа төгсөж ажилд ороод ачийг минь хариулнадаа гэж боддог гэж бодож байна уу? Чам шиг хүүтэй хүн бол тийм зүйл бодох нь мөрөөдөл өөдгүй амьтан минь, амиа л аятайхан аваад яваасай билээ, ууж идэж яваад хэрэг төвөгт орчихвий л гэж бодохоос өндийхгүй байгаа байлгүй. Юу? өөрсдийн гэртэй болоод сайхан амьдарна гэлүү? Наад мөрөөдлөө чи энэ яваа насандаа биелүүлэхгүй заюу! Зүгээр суугаад сайхан амьдрал цэцэглэнэ гэж бодооюу, ийм байж сургуулиа олигтой төгсөж чадвал барав байлгүй. Хэдэн сайхан үгс хэлээд л хайр болчихно гэж бодсон юм биш биздээ, унтаад л хайр гэж андуураагүй биздээ? Тэр ухаантай, хайр татмаар залуу хаашаа алга болчихсон юмбэ? Чи хайртай гэж хэлэхээс өөрөөр намайг сүүлийн үед яаж хайрласнаа санаж байна уу? Ядаж ганц удаа сайхан амраарай гээд урьдных шигээ хэзээ сүүлд хэлснээ санаж байна уу, үүрээр орж иртэл чинь сэрүүн байсаар нойрны дутагдалд орж үхэх нь байна.

Ямар их сайхан үгс хэлээд намайг өөртөө авчихсан юмбэ чи? Энэ нөхцөл байдлыг би гэрлэлт байгаагүйд ямар их баярлаж байна гэж санана. Чамтай учирсандаа харамсаад барахгүй нь. Чамайг дахиж амьдралдаа оруулж хайран сайхан үнэтэй цагаа салхинд хийсгэсэндээ, хүнд итгэх итгэлээ хүртэл юу ч үгүй болтлоо сэмлэж хаясандаа хүртэл харамсаж байна"

[Completed] Kyklos Where stories live. Discover now