Ес

2.6K 269 16
                                    

Би яагаад тэр жижиг тархитай, амандаа орсноо чалчдаг амьтнаас болоод ингэтлээ уйлж унжаад, тунирхаж гомдоод байгаагаа мэднэ. Та нарт байдаг уу? Сэтгэл зүрхэндээ үргэлж нандигнаж явдаг хүн. Жунин бол миний хувьд тийм нэгэн байсан. Тийм ээ байсан би энэ мөчөөс эхлээд түүнийг ор мөргүй өөрийнхөө зүрх сэтгэл, оюун ухаан, дурсамжныхаа хайрцагнаас бүр мөсөн арчиж хаямаар байна.

"Жуниныг гэрт авчрах хэрэггүй шүү. Ер нь хэнийг ч. Гэрээ дуусна шүү" би Сунад аль болох аятайхнаар хэлчихээд өрөө рүүгээ оров. Бүтэн 3 өдөр Инхёг гэрт нь ажил гарсан тул хичээлдээ ч ирэлгүй утасны цаанаас намайг хөгжөөсөөр. Удалгүй энэ янзаараа би дурлах байх. Би мэдэрч байна.

Инхёгийг ирдэг өдөр би яагаад ч юм аз жаргалтай болчихов. Хоол идэхээр болон Инхёг урд суун бид дөрөв хоорондоо инээлдэж байсан ч би харсан зүйлээсээ болоод ямар ч ярилцах сонирхолгүй болон дуугаа хураан хоолоо чимээгүй л идэн сууна.

"Удаан ид л дээ би идэхгүй шдээ" гэсээр Инхёг инээгээд ус задлаж өгөв. Түүнээс нь нэг балгачихаад би тэдэнд түрүүлээд явж байхаа хэлэн гарлаа.

"Хүлээж бай Ханни"

"Ханни"

"хөөе охион"  Инхёг инээн хажууд гүйцэж ирсэн ч би нэг муухай харчихаад урагш харан алхав.

Харин тэр урд гаран миний хоёр хацраас барин өөрлүүгээ харуулаад "Яасан бэ? би уурлуулчихсан уу" түүний санаа зовсон нүдийг хараад би санаа алдаад толгой дохиход тэр "Ярилцмаар байна уу" би хариуд нь мөн л толгой дохиход тэр гараас минь атгаад шатны доор ирэн юу болоод байгааг асуух нь тэр.

"Чи хэнд шимүүлчихсэн юм" би түүний хэзээ ч өмсдөггүй өндөр захтай цамц руу нь харан хэллээ. Түрүү хоол идэж байгаад хүзүүгээ маажихад нь би харчихсан юм.

Тэр шууд л сандарч эхлэн нэрийг минь дуудан гараас минь барьсан ч би гараа аваад "Чи надад харуулахыг тэгтлээ хүсээгүй юм бол болгоомжтой байхгүйдээ"

Би "Гэхдээ бүтэн 3 хоног намайг хичээлээсээ илүүд үзэн сургуульдаа ирээгүй хичээл зүтгэлийг чинь би магтах хэрэгтэй байх"

Инхёг "Би чамд ингэж харагдаж ингэж ойлгогдож байгаадаа үнэндээ ичиж байгаа ч миний арчаагүй тайлбарыг сонсох уу" тэр газар шагайсаар хэлэв.

Би "Сонсож байна"

Инхёг байж ядан гар хөлөө оролдсоор нэг амьсгаа аваад "Тэр орой, Инагийн төрсөн өдрөөр би чамайг явсны дараа хэтэрхий их уучихсан. Би согтуу байсан юм"

"Тиймээ архи л буруутай шүүдээ" би түүнийг буруутгах гэсэнгүй зүгээр л архинаас болж хийсэн Жунин бид хоёрын өнгөрсөн дэх алдааг бодсоор хэлсэн юм. Тэр л байгаагүй бол бид одоо ямар байх байсан бол?

Инхёг "Би тийм утгаар хэлээгүй шүү, үнэндээ би бараг юу ч санахгүй байгаа"

"Чиний хийсэн үйлдлээс болоод би хүмүүсийн дунд явдалтай хогийн охин болчихсон байдаг. Чи түрүүлээд явдаа надад бодох юм байна" би надруу ойртох түүнийг цааш нь зөөлхөн түлхээд хэлэв.

"Би үнэхээр чин сэтгэлээсээ хэлж байгаа шүү, уучлаарай бас хэрвээ чи намайг уучлах бол би хэнтэй ч хийж бас хийхийг ч хүсэж байгаагүй тэр үерхлийг чамтай хийхэд бэлэн байгаа шүү" тэр үсийг минь илчихээд цааш явлаа.

"Энэнээс болоод л надад тийм үгсийг хэлж надад тэгж хандсан юм уу" би шатны буланд аль түрүүнээс хойш харагдсан танил гутлыг харан хэлэв.

Намайг хэлсэн даруйд Жунин доош бууж ирээд юу ч хэлэлгүй ширтэн зогсоно.

"Би чамайг ер ойлгохгүй юм. Би түүнтэй ер нь унтчихсан байсан ч чамд ямар хамаатай юм. Яагаад чи намайг өөрт чинь хамаатай юм шиг, миний уруул хэний ч уруул дээр байх ёсгүй юм шиг аашлаад байдаг юм."

"Угаасаа чиний уруул минийхээс өөр хүнийх дээр байх ёсгүй"

"Яагаад! Яагаад тэгсэн хирнээ чи өөрөө Сунатай үерхэж байж надтай унтаж бас Ира хүртэл чам руу өчигдөр шөнө сайхан байсан гэсэн харцаар харж байдаг юм чи хэлдээ чи түүнтэй унтсан биздээ"

Түүний хариу үл хэлсэн нь миний хувьд хариулт байлаа.

Би түүний мөрийг хуруугаараа түлхсээр "Өөрөө болохоор энд тэндгүй хогийн спермээ цацаж явдаг явдалтай амьтан"

"Уучлаарай" түүний хэлсэн үгэнд инээд минь хүрэн инээлээ.

"Хэрвээ чи амаа амжиж таглаагүй л бол би ой санамжаа арчиж чадахгүй

Чи мартаагүй бол уучлалт гуйх боломжоо алдсан

Бас би чамайг уучлахгүй гэж хэлсэн"

Тэр надруу нэг алхам ойртоход би хойш 2 алхам удаанаар алхлаа.

"Бид ийм байх ёстой Жунинаа"

[Completed] Kyklos Where stories live. Discover now