Жонгүг ажлаараа ороод гарахдаа өнөөх замбараагүй хар савхиа тайлж шидээд саарал пальто углан үсээ их л эмх цэгцтэй янзлаад шүгэлдсээр зогсоол руу очиж машинаа хөлөглөн хаа нэг тийшээ салхи татуулан давхилаа.
Түүний ирсэн газар ердөө л том том дэгдээхийгээр чимэглэсэн шар өнгөтэй цэцэрлэг байх бөгөөд, тэр ч бас хүүхдүүдээ хүлээн зогсох эмэгтэйчүүдтэй нэгдэн зогсов. Ам уралдан жалчицгаах эмэгтэйчүүд түүнийг ямар залуухан, халуухан болох талаар шивнэлдэж басхүү ийм залуу дээрээ хүүхэдтэй юм уу хэмээн гоочилно. Бор үстэд энэ бүхэн хамаагүй мэт бололтой шүгэлдэн дуу аялсаар удалгүй хүүхдүүд ар араасаа цувран гарч ирлээ. Хамгийн сүүлд уртаа буржгар өтгөн бор үстэй охин хавчаарныхаа учрыг олж чадахгүй бололтой их л удаанаар алхан хамаг анхаарал нь өөр зүйлд төвлөрнө.
"Хэсү би чамд туслах уу?" Жонгүгаас урьтаж нэгэн жаахан хүү охин дээр нь очин их найрсаг яриа өдөн хавчаарыг нь зүүж өгөхөд буржгар үст инээмсэглэн хүүгийн хацар дээр үнсээд сая л нэг юм аавыгаа анзаарсан бололтой Жонгүг рүү гүйн ирэв.
"Ваа Гүки Хэсүгийн тушаалыг их сайн мөрджээ." Үйлчлэгч биш аав нь түүнийг биеэрээ ирж авахад Хэсү их л баярласан бололтой аавынхаа хацар дээр үнсэхээр урагш зүтгэлээ.
"Гүки Хэсүд гомдсон болохоор үнсүүлэхгүй." бор үст ам нээхэд Хэсү бүлтгэр нүдээрээ нээх том харснаа
"Хүүе Гүки намайг хардсан уу үгүй юу, айн? Сайхан мэдээ вэ? Бушуухан явж асрагч эхэд хэлэх минь. Гүки Хэсүг хардсан байна." Таван настай охин нь учир зүггүй хачин сонин юм ярьсаар Жонгүгийн тэврээс буун машин руугаа гүйн суугаад
"Гүки бушуулаа. Явцгаая." гээд өөрт нь зориулж суурилуулсан ягаан өнгийн хамгаалалтын сандал дээр цэх гэх чинь суун хөөрцөглөх нь тэр.
Бяцхан охины цангинасан хоолой гурван баавгай гэх дууг их л хөгжилтэйгээр дуулсаар тэд нэг л мэдэхэд гэрийнхээ урд иржээ. Хэсү Жонгүгийн хүрэмнээс зууран цахилгаан шат хүлээлгүй дөрвөн давхар руу мацаж гараад хаалгаа татан оров уу үгүй юу орилсоор
"Эмээ, эмээ эмээ би түрүүн Жэхиг үнсэж байтал Гүки харчихсан. Тэгээд намайг хардаад надад гомдчихсон" хэмээн болсон явдлыг нэг нэгэнгүй үйлчлэгч эмэгтэйд тоочин эргэн эргэн харсаар нойлын өрөө рүү гараа угаахаар орлоо.
Гэнэт л Жонгүг бяцхан охин нь яагаад түүнийг ааваа гэхээ больчихсонг, өхөөрдөмч гэсэн Гүки гэж дууддаг болчихсонг гайхаж басхүү гомдож байлаа. Хаалган дээр нь бэлэг мэт боон үлдээсэн сагстай хүүхэд хар дарсан зүүд шиг л байсан үе нь саяхан мэт санагдана. Гэтэл ийм том бас ийм хэгжүү хүүхэд болчихно чинээ хэн санах билээ. Саяхан л хайраар дуутаахгүй өсгөнө гэж өөртөө өгч байсан амлалтаа мартсан мэт ажилдаа улайран байснаа анзаарав.
Түүнийг орчлонгоос тасран хамаа намаагүй зүйлс бодсоор байтал хэдийнээ үдэш болжээ. Нойрондоо дийлдэн нүдээ анихтай зэрэгцэн Хэсү цээжин дээр нь гараад эв хаваа олон Жонгүгийг тас тэврэн удалгүй хурхирч эхлэв.
Шөнө дунд Хэсү бор үстийн чихэн дээр муухай орилон
"ГҮКИ! Хэн нэгэн хаалаг нүдээд бараг эвдэх нь." гэхэд Жонгүг ухаан орлоо. Арай хийн нойрноосоо салаад унтлагын хувцсаа янзалсан болоод хаалгаа тайлан шүгэлдэх нь тэр.
"Хэний нохойнууд ирснийг хараачээ?" Жонгүгийг ам нээхэд залуус ухас хийн түүнийг барих гэж оролдоход Жонгүг хойш ухран инээмсэглээд
"Хүүхэд айлгах гээгүй юм бол яг одоо хоёр алхам ухар. Новштой чинь өөрөө очоод уулзамц" гээд унтлагийн өрөөнд байх Хэсү рүү нүдээ ирмээд "хаалгаа дотроос нь сайн түгжээд байж байгаарай. Гүки нь гялс муу хүмүүсийг явуулчихаад ирье." хэмээн Хэсүгээр хаалгыг нь сайн түгжүүлээд өөрөө ч бас гаднаас нь давхар түгжин гэрийн хувцастайгаа тэр чигтээ хар залуусыг даган явлаа.
|Дөнгөж эхэлж байж л аймшигтай урт болоод байдаг шүү бүр хахаха
YOU ARE READING
~Mátalos~||Taekook\Completed\
Short Story-Түүнийг ал! -Чадахгүй. -Үгүй дээ чи чадах л болно. Чи тэднийг алах л болно.