Өнөөх залуу өөр ямар ч хар цагаан дуугүйгээр хаалга саван гарлаа.
"Сонин залуу вэ?"
Жонгүг хэсэг гайхсан ч ширээн дээрээ байх хавтаст хэргүүдийг нээж үзээд чухал гэснийг нь өөртөө авч үлдсэнийг нь нарийн бичигтээ өгөв.
"Жон даргаа, орж болох уу?"
Югём хэзээ ч хаалга тогшдоггүй ч энэ удаа тоглоом шоглоом хийн орж ирээд
"Өглөө шүүх рүү шилжсэн авто ослын хавтаст хэргийг харав уу? Захиалгат ажил гээд байсан."
Югёмын асуултанд Жонгүг урдаа тавьсан хавтсыг нээн
"Энэ үү?" гэлээ.
"Яг зөв. Дөнгөж сая гэрчээр нэг залуу ирлээ л дээ."
Жонгүг Югёмыг даган байцаалтын өрөө рүү ороод багахан хөхрөв.
"Үнэхээр үү? Юу вэ энэ чинь одоо. Дөнгөж сая надтай уулзсан залуу мөн биз дээ"
Түүнийг толгойн дээрээ гараа нааш цааш тойрог болгон хөдөлгөхөд шар залуу ч бас дуурайгаад
"Мөн."
"Укей. Тэгэхээр нэр: Томи Бенн? Нас: 28. Испани? Испани..."
Жонгүг Томигийн гэрчийн мэдүүлгийг үнэн зөв өгнө гэсэн бичгийг харан их удаан суув. Түүнд бичгийн хэв нь танил ч юм шиг үгүй ч юм шиг санагдана.
"Уучлаарай. Би түр нойл орчхоод ирье."
Бор үст өнөөх бичгийг аван гүйсээр өрөөндөө орж ирээд шүүгээгээ ухлаа. Хамгийн доод талын цоожтой шүүгээнд хайрцаг дотор байх хавтаснаас бүх цааснуудыг нь гаргаж ирэв. Тэгээд гэрчийн мэдүүлэг үнэн өгөхөө амласан цаасыг гаргаж ирэн Томигийн бичигтэй харьцууллаа.
Тэр нүдэндээ ч итгэсэнгүй. Ийм адилхан бичиг гэж байж болох уу гэж бодно. Үг бүр нь адилхан юм.
"Нарийн бичгээ!"
"За даргаа."
"Энэ, энэ хоёр бичгийг шүүхийн шинжилгээний хүрээлэн рүү явуулчхаад ир! Яаралтай шүү."
"Ойлголоо."
Жонгүг хэсэг газар суусан байдалтай байснаа өндийн өмдөө гөвөөд дахин байцаалтын өрөө явав.
Яагаад бүх зүйл түүнд болж байсан юм шиг, эсвэл ийм танил дотно санагдаад байгааг ойлгохыг хичээсэн ч нэг л бүтсэнгүй.
"Өнөөдөр чинь яачихсан өдөр вэ? Тэхёны тахил, дээрээс нь энэ Томи,,, нэг л хачин байна.".
Эцэст нь Жонгүг нүдээ нухлан өрөөнд орж ирээд Югемын хажуу талын сандал дээр суугаад Томи руу харахдаа тэр чигтээ хөшчих нь тэр.
"Энэ залуу чамайг таньдаг юм байна. Бас их сайн Солонгосоор ярих юм гээч.".
Югём ингэж хэлснээ удаанаар ширтэлцэх хоёрын урдуур гараа сэгсчүүллээ.
"Халуун байсан болохоор цамцаа тайлчихлаа. "
Томиг ингэж хэлсэн ч Жонгүг ухаангүй хэвээр байсаар л байв.
"Хөөе! ЖОНГҮГ!" Югём нуруун дээр нь алгадахад Жонгүг сая нэг сэхээ авч
"Айн?" гэх нь тэр.
"Даргаа, хариу нь гарчихлаа." нарийн бичиг бүсгүйг цаас авчирч өгөхөд Жонгүг харснаа
"Энэ яг үнэн үү?" гээд цаас руугаа заав.
"Шүүхийн шинжилгээний хүрээлэн ямагт үнэн."
Жонгүг санаа алдан цаасаа ширээн дээр тавилаа.
"Гём гарч бай!"
Югёмыг гарахад Жонгүг хаалга түгжээд микрофон, камер хоёрыг унтраав.
"Чи хэн юм?"
"Ийм мундаг хүлээчхээд танихгүй байгаад чинь гомдож байна. Күүкий"
| No tengo palabras para ti
YOU ARE READING
~Mátalos~||Taekook\Completed\
Short Story-Түүнийг ал! -Чадахгүй. -Үгүй дээ чи чадах л болно. Чи тэднийг алах л болно.