Catorce

966 142 2
                                    

"Гуйж байна дарга аа, нотлох баримт хүртэл байхад яагаад баривчлах зөвшөөрөл олгохгүй гэж?"

Жонгүг саяхан даргынхаа урж хаясан зөвшөөрлийн хүсэлтийг барин даргынхаа өөдөөс харах аж.

"Жон прокуророо! Би үгүй гэсэн бол үгүй. Арван зургаа долоон жилийн өмнөх хэрэг, яагаад зууралдаад байгаа юм мм?"

"Хангалттай нотлох баримт байхад мөрдлөг ч явуулахгүй хэргийг хаасан нь, бас даргаа... Эцэг эхээ алдсан найман настай хүүхэд яаж өдийг хүртэл зовж амьдарсныг та мэдэхгүй шүү дээ. Та тэр зовлонг тэр сэтгэлийн шархыг амсаж үзээгүй. Ядаж эцэг эхийнх нь гомдлыг тайлж өгмөөр байна шүү дээ."

"Хэрвээ үнэхээр ийм сэтгэлээр хандаж мөрдлөгийг дахин эхлүүлж байгаа бол одоохон боль Жонгүг. "

"АХАА"

"Энэ хорвоо хүчтэй нь хүчгүйгээ дарж, сул дорой нь бардам нэгний өлмийнд сөгдөж явдаг юм. Нэгэнт л хорвоогийн жам хойно хууль ч энийг өөрчилж чадахгүй!"

Жонгүг сүүлийн өгүүлбэрийг сонсмогцоо шуудхан даргын өрөөнөөс гаран гүйлээ.

Хууль ч энийг өөрчилж чадахгүй...

Тэр Тэхёний энэ олон жилийн гомдлыг тайлахыг хүссэн. Гэтэл хууль хүртэл түүний талд орохгүй гэх юм.

Жонгүг хүрмээ барин алхсаар танил газрын үүдэнд ирлээ.

"Хамгийн хатуугаас нь. Нэг шилийг авъя."

Зөөгч залуу захиалгыг аван тул удалгүй хятад цагаан архи нэг хундагатай авчирч өгөв. Бор үст шилтэй архийг талд нь оруулаад л талимаарч орхих нь тэр.

Хутга шиг зуран орох энэ шингэн яагаад ингэж ихээр тайвшруулдаг юм бол...

---

Жонгүг арай ядан гэрийнхээ хаалгыг татаад үүдэндээ хэвтэхэд Тэхён хөмсгөө зангидан

"Өмхий үнэртэж байна!" гэлээ.

"Хэсү шиг юм аа..."

Жонгүг амандаа үглэн босохыг хичээх ч чадахгүй байсанд Тэхён босгохоор доош суув.

"Алив ээ! Өндийгөөч. Балиар хүнд хорхой вэ!"

Буржгар үст үглэн Жонгүгийн цээжин дээр алгадаад автал Жонгүг гэнэт өндийн Тэхёныг доороо оруулан нүд рүү нь ширтлээ.

"Я-яагаад байгаа юм?" Тэхёнийг ээрч түгдчихэд бор үст инээмсэглээд шууд л үнсэж эхлэв.

Тэхён нүдээ бүлтийлгэн хэсэг хэвтсэн ч удалгүй хариу үнсэлцэж биеэр нь гараа гүйлгэнэ. Жонгүг Тэхёний хөлийг салган голд нь ороход Тэхён өмссөн байсан цамцыг нь шууд л хуу татан тайлаад дахин үнэсэлцлээ.

"Та ч гэсэн энэ бүгдийг хайр дүүрэн байгаасай гэж хүсч байна уу?"

Жонгүг цээжээр нь хэлээ гүйлгэхдээ ийн асуухад Тэхён гялалзсан бор нүдээрээ түүний үйлдэл бүрийг ажиж

"Тийм ээ, хайр дүүрэн байгаасай гэж хүсч байна" хэмээгээд нүдээ анив.

---

Шөнөжингөө нойргүй хоносон залуус үд дунд сэрээд цаг харан хоёул духаа алгадав.

"Би өглөө хуралтай байсан." Жонгүг нүдээ нухлахад Тэхён муухай харан

"Аан тэгсэн үү? Ажилдаа яваад үзээрэй!" гэх нь тэр.

Юу?

Жонгүг гайхлаа алдан том харснаа орноосоо өндийж нойл оров. Түүнийг халаад өмсөн гарч ирэхэд Тэхён муухай царайлан сууж байлаа.

"Босохгүй юм уу? Хён"
Жонгүгийг ам нээхэд Тэхён айхтар муухай харснаа хөнжлөө сөхөн босов. Тийм ч бүтэлтэй болсонгүй буржгар үст газар зөөлхөн суугаад ороо налав.

"Би ер бодоогүй юм байна. Уучлаарай Ахаа." Жонгүг Тэхёны хацар дээр үнсээд гар дээрээ өргөн угаалгын өрөөнд орж ирлээ. Унтлагынх нь хувцсыг тайлан ванд ус тосон Тэхёныг хэвтүүлэв.

Үсийг нь угааж дуусаад цээж хэсгийг угааж байтал Тэхёний харц гэнэт л өөрчлөгдөн нүд нь улайж нойтон гараараа Жонгүгийг хоолойг боогоод авах нь тэр. Жонгүг арай хийн гарыг нь салгаад шууд л зочны өрөөнд байх шүүгээ рүү явлаа. Савтай эм нь дууссан байх агаад хэдэн ширхэг тариа л харагдана. Тунг нь харвал их хүчтэй байх агаад тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй байлаа. Жонгүг салгалан барин тариаг задлаад тариурт соруулан дуусч байтал Тэхёны хашхирах дуулдав.

Угаалгын өрөөнд орвол бүх биеийнх нь судас товойж шөрмөс нь таталдаж байх буржгар үсттэй нүүр туллаа. Жонгүг арай хийн тариаг судсаар шахан удалгүй Тэхёны нүд анилдан унтав.

"Таныг ийм болгосон бүгдийг нь ална."

|Сайхан шинэлж байна уу? Өгүүллэг дүүрэн хулгана жил байгаасай.

~Mátalos~||Taekook\Completed\Where stories live. Discover now