Se acabo

1.4K 159 30
                                    

Хэдий Тэхён эргэж ирсэн ч аав охин хоёр түүнд дасахгүй байсаар л байв. Хөрслөг бор царайтай хүн цав цагаан болоод буржгар хар үст нь буржгар шар үс болчихсон, цээжээрээ дүүрэн шивээстэй, илүү булчинлаг залуу болжээ. Уг нь Тэхён хөөрхөн гүзээтэй байсан юмсан.

"Гэхдээ л би яагаад ч ойлгохгүй байна. Аав таныг яалт ч үгүй л нас барсан гэсэн дээ?"

Жонгүг савхаараа Хэсүгийн толгойг зөөлөн тоншоод

"Чимээгүй хоолоо ид. Ах чинь хэлсэн шүү дээ. Том болоод ойлгоно оо гэж." гэхэд Хэсү хошуугаа унжуулаад

"Хэзээ том болно гэж хүлээх юм. 10жил амьдарсан ч том болоогүй л байна шд." гэснээ

"Тэтэ та миний үсийг боож өгөх үү?" гэлээ.

"Өглөө бүр."

Хэсү Тэхёны хариултанд инээмсэглээд

"Тэгвэл та хоёр гэрлэчих." гэх нь тэр. Залуус гайхан бие бие рүүгээ ширтэхэд Хэсү

"Зөвшөөрсөн үү? Заа ингээд сүйт залуу Тэтэ Гүки хоёр гэрлэснийг мэдэгдье. Үүүү~" хэмээн ганцаараа шогшино.

---

"Хамтдаа од хараагүй их уджээ."

Тэхён тагтан дээр зогсож байсан Жонгүгийн араас тэврээд мөрөн дээр нь эрүүгээ тавилаа.

"Чи юу гэж бодож байна?"

Жонгүг биеэрээ эргэж харан Тэхёныг эргүүлэн тэвэртэл Тэхён ийн асуугаад  нүд рүү нь ширтэнэ.

"Юу?"

"Бидний гэрлэлт"

Жонгүг юу гэхээ бодож байгаа бололтой Тэхёны цээжин дээрх шивээсээр гараа гүйлгэж байлаа.

"Чамайг дургүй байвал жаахан хүлээж болно шдээ, Жонгүг. Магадгүй чамд ч гэсэн жаахан хугацаа хэрэгтэй. Би хүлээж чадна аа, тэр хүртэл-"

Жонгүг толгой сэгсрэн инээмсэглээд

"Одоо ч гэсэн гэрлэж чадна. Гэрлэцгээе" хэмээн Тэхёны хүзүүгээр гараа оруулан тэвэрлээ.

"Тийм ээ, үүрд хамт байцгаая"





---15 жилийн дараа---

"Аав аа, би ажилдаа явлаа шүү."

"Үсээ боолго Хэсү!"

Тэхён сам боолт хоёр барьж гарч ирээд үсийг нь гөлийтөл нь боочих нь тэр.

"ААВАА!"

"Маяглаад бай! Насаараа боолгочихоод маяглаж гэнэ. Үсээ тайруулсанд чинь үнэхээр гомдсон болохоор үхтлээ бооно за юу!"

Тэхён Хэсүгийн үсийг боосондоо баярлан цааш үсэрч цовхчсоор гал тогоо руу орох нь тэр. Хэсү аавыгаа шоолон инээгээд гэрээсээ гаран таксинд суув.

"Прокурорын ерөнхий газар оръё."

Хэсү саяхан машинаа эвдчихсэн тул ингээд таксигаар явж байгаа билээ.  Тэр цүнхнээсээ будгаа гаргаж ирэн нүүрээ будаж эхлэв.

"Ахх, яахаараа ийм хөгшинлөг үзэлтэй байдаг байна аа, насанд хүрчихээд байхад нүүр ч будуулахгүй. Тийм биз дээ, ахаа."

Хэсү таксины жолоочтой буу халахыг оролдсон ч бүтэлгүйтэв бололтой машин анир чимээгүйд автав. Түүнийг нүдээ будаж дуусахад машин зогслоо.

"Ирчихсэн үү? Угаасаа дандаа 3000 вон гардаг юм. Май ахаа." бор үст цүнхнээсээ мөнгө гаргаж ирэхдээ сая нэг юм цонхоор харлаа.

Толгой нь эргэж нүд нь харанхуйлсаар...

---

Хүйтэн ус мэдрэн сэрэхдээ Хэсү юу болоод байгааг дор нь ойлгов. Тэр хэд хэдэн удаа ийм байдлаас гарч байсан ч энэ удаад итгэл мухардах аж. Хэтэрхий олуулаа бас дэндүү сайн хамгаалалттай юм. Зүгээр ч нэг олс биш, төмөр торонд хийчхэж.

"Уах~ гайхалтай. Та нар бас юу хүсээв?"

"Жон Хэ Сү... Жон Жон Гүгийн газар дээрх ганц охин. Аавынхаа мэргэжлийг өвлөж авсан гэл үү?"

Үл таних этгээдийн хоолой нуруу хүйт даалган цуурайтахад бор үст багахан жийрхээд авав. Гэсэн ч хүчтэй байхын тулд айж тэвдсэнгүй.

"Ижил хүйстэн аав Ким Тэхён. Гэсэн ч солонгос биш. Томи Бенн. Испаний гэмт хэргийн тэр тусмаа хүний наймааны томоохон бүлгийн эцэг нь."

"ЖонЖонгүг. 19 настайдаа прокурор болсон. Одоо прокурорын ерөнхий газрын дарга. Уаав~ Хуулийн дор нуугдсан алуурчин. Хэдэн хүн алсныг нь мэдэхгүй ч дөрөв нь бол баталгаатай. "

"Новш гэж. Юугаа дэмий галзуураад байгаа юм."

Нэг залуу түүнд дугтуйтай зүйлс өглөө. Тэхёны, Томигийн мөн түүний эцгийн хүн алж байх явцууд тэр чигтэй буусан гэрэл зургууд.

"Энэ бүгдийг зөвхөн би л мэдэж байх нэг арга байна л даа."

Хэсү нулимсаа арчин залуу руу харлаа.

"Юу хүсээд байгаа юм."

Түүнд дахин дугтуйтай зүйлс ирлээ. Ойролцоогоор гуч гаруй настай болов уу гэмээр гурван хүний зураг байх аж.

"Тэднийг ал!"

the end

| Ингээд дууслаа. Хамт байж өгсөн та нартаа үнэхээр их баярлалаа.  Ойлгоогүй зүйл байвал асуугаарай. Бас төгсгөлийн сэтгэгдэл өгөөрэй ххихи

jennifer_vk

~Mátalos~||Taekook\Completed\Where stories live. Discover now