Жонгүгийг түр дуг хийгээд сэрэхэд Тэхён байсангүй. Шөнөжингөө сахиж хоносон атал баярлалаа ч байхгүй ингээд явчихсанд урам нь хугарчээ. Эмнэлгийн төлбөрөө хийгээд Хэсүг дагуулан гэр рүүгээ харив.
"Хэсү, өвөө эмээ хоёроо санаж байна уу?"
Жонгүг машиныхаа толинд арын суудал дээр суух охиноосоо асуухад
"Зөндөө их санаж байна. Чонжү явахыг их хүсч байгаа юмсан. Тэнд манай Дуду байгаа." Гэх дуу хадлаа.
"Тэгвэл явах уу?"
"Болох юм уу? Тэгье л даа. Тэгвэл Дудутай зөндөө тоглоно доо."
Тэд харьж Тэхёныг авахын тулд гэртээ ирсэн ч үүдэнд нь арав гаруй хар машин зогсож байх нь тэр.
"Ааваа, ах ийм их машинтай юм уу?"
"Чшш." Жонгүг Хэсүг буулгалгүй арын хэсэг нуугаад дээрээс нь даавуун бүтээлэг тавин гэр лүү орлоо.
Түүнийг ороход яг хажуу талд нь хүчтэйхэн шидэгдсэн утас хананд ойж газарт буув.
"Зүгээр үү?"
Тэхён гайхшран зогсох бор үст рүү зовнисон харцаар ширтэхэд Жонгүг
"Утсанд цохиулаад үхчихгүй байлгүй." Хэмээн хөхрөх аядлаа.
"Бүгд зайлцгаа! Олиггүй новшнууд." Тэхёны үгэнд хэн ч хариу үйлдэл үзүүлсэнгүй толгой бөхийнө.
"Маргааш гэхэд тэр муу новшийг зүйл дуусга." Буржгар үст гараа ташаандаа аваад
"Юугаа хийцгээгээд байгаа юм. Явцгаа." Гэхэд бөөгнөрөн зогссон байсан хорь гаруй залуус зэрэг
"Ойлголоо, Ахаа." Хэмээн гарч одов. Жонгүг тэдэнтэй хамт гарч эргэж ирэхдээ Хэсүг дагуулан ирлээ.
"Ахаа, аав бид хоёр өнөөдөр Чонжү явна. Хамт явъя." Хэсү Тэхёны хөлийг тэврэн бүлтгэр нүдээрээ дээш харан хэлэхэд Жонгүг
"Тийм шүү. Далимд нь аав ээж хоёртой уулзаад ав. Таныг үргэлж ярьдаг юм." Хэмээлээ.
Ингээд Хэсү бүх хувцсаа авч, залуус одоо байгаатайгаа л замд гарлаа.
Гурван цаг гаруй явсаны эцэст Чонжүд эмээ өвөөгийндөө ирж Хэсү бөөн баяр болж хашаагаар гүйн оров.
"Дуду!"
"Хав хав!"
"Миний бяцхан, намайг их санасан уу?"
"Хав, хав хав"
Хэсүг нохойтоогоо хөгжилдөж байх зуур Жон хатагтай дээд давхраас гүйхээрээ бууж ирэн Жонгүгийг тэврэн авлаа.
"Сайн сууж байсан уу? Ээжээ"
"Аиш, утсаар ч ярихгүй болохоор сайн суух юм шиг байна уу? Ачлалгүй золиг." Жон хатагтай бор үстийн өгзгөн дээр тавчикаараа хэд хэд цохиж аваад сая нэг юм үүдэнд зогсох Тэхёныг харах нь тэр.
"За байз, хэний хүүхэд билээ?" Хатагтай бодлогоширч байснаа
"Хүүшээ! Ким ах, мөн байна. Хуулсан юм шиг адилхан болжээ. Тэр жаахан амьтан явсан. Ийм том залуу болох гэж." Хэмээн уйлан дуулан Тэхёныг тэврэн авлаа.
"Ээж, аав хаана байгаа юм?"
"Арын хашаанд өнөөхөө цохиод л"
Жонгүг гал тогооны хаалгаар гарахад хижээл насны эр гольф тоглож байв.
"Ааваа! Гүки ирлээ." Жон ноён цохиураа газар шидэн хүүгээ тэвэрч аван зулайг нь үнэрлээд ээж шиг нь үглэж гарав.
"Жон ноёнтоон! Хүн насны чинь мөрөөдлийг авчирч ирж байхад үглээд л байх уу?" Жонгүгийг ингэж хэлэхэд Жон ноён хамраа үрчийлгээд
"Тэхён л биш бол юун мөрөөдөл энэ тэр." Хэмээн доош толгойн цохиураа авснаа цэлийн харагдах ногоон талбайг харж
"Их жаахандаа явсан. Нэг уулзах юмсан." Гэлээ.
"Одоо уулзаж болно шдээ. Жон ахаа."
Жон ноён аажуухнаар эргэж харан нүдэндээ итгэсэнгүй бололтой цохиураа газарт алдаж Тэхёнийг тэврэн авлаа.
"Ийм том залуу болсон байх гэж. "
---
Дуу шуу, найр наадам болсоор эцэст нь Хэсүг Чонжүд үлдээж залуус Сөүл рүү зам шулуудав. Жонгүг шөнөөр машин барих тийм дуртай биш ч гэлээ Тэхёний төлөө энэ зэрэг байх хэмээн бодно.
"Жонгүгаа"
"Мм?"
"Сүүлийн 16жилийн турш,,, хэзээ ч ийм халуун дотно байж үзсэнгүй. Хэнтэй ч" Тэхён санаа алдаад
"Ах эгч хоёрыг уурлах байх гэсэндээ л энд ирээгүй. Гэтэл буруу бодож байжээ." Гэхэд бор үст
"Магадгүй таны хийсэн зүйл зарим талаараа зөв ч байж болно. Зүгээр л өөртөө итгэлтэй бай Ахаа." Хэмээв.
Шөнө дунд гэртээ орж ирээд хоёул орондоо орон аниргүйд автана.
Жонгүгийг хурхирч эхлэхэд Тэхён өндийн уруул дээр нь үнсэн тас тэврээд нүдээ анилаа.
---
"Гём юу олсныг тада! 16жилийн өмнө Чонжүд болсон эхнэр нөхөр хоёрыг аллагат Ким Синву сэжигтнээр татагдаж байж. Бүр нотлох баримттай. "
|ICQ-г уншаарай.
YOU ARE READING
~Mátalos~||Taekook\Completed\
Short Story-Түүнийг ал! -Чадахгүй. -Үгүй дээ чи чадах л болно. Чи тэднийг алах л болно.