Quince

937 135 9
                                    

Жонгүг бүрий хүртэлТэхёнийг харж суухдаа түүний биед ямар ямар өөрчлөлтүүд гарч байгааг харлаа.

Уруул нь ягаан эсвэл цусгүйдэн хатсан, тэр ч байтугай хүрэнтэн хөхөрч арьсан дээр нь улаан эрээн зүйлс туурна. Тэгээд л удалгүй ор мөргүй арилж оронд нь хачин жигтэй шивээснүүд бүдэг үзэгдэж алга болно. Өдий төдийхөн өөрчлөлтүүд гарахад л Тэхён зовиурлан шаналж нойрондоо дийлдэнэ.

Бор үст бүх зүйлд өвдөж байлаа. Тэхёнийг ирнэ гэсэн ахархан хүсэлдээ тэр гэрээсээ ч нүүлгүй амьдарч, итгэлийн гал унтрах цагт Сөүлд ирсэн шүү дээ. Чонжүд амьдардаг байхдаа хэзээ ч хаалгаа түгжиж байгаагүйгээ санана. Тэр арван зургаан жилийн турш Тэхёнийг хүлээсэн ч... Тэхён хэзээ нэгэн өглөө сэрэхдээ өөрийг нь танихгүй байх вий гэж айна. Хэзээ нэг өдөр Тэхён бус үл таних этгээд түүний оюун санааг эзэлчихвэл тэр юу хийж чадна гэж? Мянга Тэхёнийг дуудсан ч хайртынх нь биед орших үл таних этгээд л түүнд хариулна шүү дээ.

Жонгүг урссан нулимсаа арчаад саравчтай малгай, хар маск зүүн гэрээсээ гарлаа. Түүний халаасанд гурван граммаар найруулсан нойрсуулагч хоёр ширхэг оршино.

---

Тэхён огцом орноосоо босч угаалгын өрөө орлоо. Толинд өөрийгөө их л сониучхан харна. Чихнээсээ цээж хүртлээ модны мөчир шиг сараачсан том шивээсээ харан инээмсэглэх нь тэр.

"Өглөөний мэнд. JBC телевизийн өглөөний мэдээний Ю Сура байна.  Өнгөрсөн шөнө Ханхуа группын ерөнхийлөгчийн ганц дүү болох Ким Синву Сунпа дүүрэг дэх өөрийн эзэмшлийн казинодоо үхсэн байдалтай олджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно оо."

Тэхён зурагтаа унтраалаа.

---

Жонгүг өглөөхөн авсан хэргийн талаар байж болох бүхий л нотлох баримтуудыг цуглуулсан ч устгах зүйлс басхүү байсан юм.

Нар буухад л ядарснаа мэдэрч, гэрийн хаалга татахдаа бүр ихээр өвдөнө. Үл таних этгээд.

Жонгүг халаасаа тэмтрэн дотогш орлоо. Гутлаа тайлан буйдан дээр суухад Тэхён түүнд сүү авчирч өгөөд хажууд нь зогсоно.

"Чи юу?"

Жонгүг Тэхёний юу асуусныг мэдэж байлаа.

"Тийм."

Тэдний хооронд ус хүртэл царцам тийм л хүйтэн уур амьсгал бүрджээ.

Тэхён гэнэтхэн Жонгүгийн өвөр дээр суун уруулыг нь үмхэн авч үсээр нь гараа гүйлгэж эхлэв. Бор үст ч хариу өгч нэгнээ идэх нь үү гэлтэй үнсэлцэж байлаа. Тэхёны гар Жонгүгийн үсээр тоглохоо болин чихийг нь эмрээд доошлон хүзүүн дээр нь ирэв.
Жонгүг амьсгаа авч чадахааргүй болжээ. Яаж ч хичээсэн Тэхёний гар үл суларч нүд нь улайна. Жонгүг арай хийн халааснаасаа тариагаа аван тагийг нь сугалаад Тэхёний хүзүү рүү нь шахаж, удалгүй Тэхён муужирч унах нь тэр.

Хүзүүн дээрх шивээс нь арилж, эргээд түүний хайрладаг Тэхён болж хувирлаа.

Энэ шөнө Жонгүг нойр авч чадсангүй. Яавал Тэхёнийг эмчилж чадах талаар хором бүрт бодож, анх туршилт явуулсан эрдэмтэн дээр очихыг хүртэл эргэцүүлнэ. Ажилдаа ч явсангүй.

Үд өнгөрч байхад Тэхён нойрноосоо сэрж Жонгүг рүү харав. Тэгээд өндийж суугаад Жонгүгийн тэврэн авлаа.

Бор үст нулимс цийлгэнүүлэн ахыгаа тэврэхэд Тэхён аз жаргалтайгаар инээмсэглэн Жонгүгийн дух, хамар, нүд, уруул гээд байж болох бүхий л газар зөөлхөн үнсэлт бэлэглээд дахин тэвэрлээ.

"Ахаа хоёулаа эмнэлэг явъя. Тэгэх үү? Яаж эдгэх талаар эмч нар мэдэж байж болно шүү дээ."

Жонгүгийг ам нээхэд Тэхёний инээмсэглэл ор мөргүй арилан оронд нь хэзээ ч байгаагүй цөхөрсөн царай үзэгдэнэ.

"Тэдэнд арга байхгүй ээ... Туршилтыг хийсэн хүн нь хүртэл яахаа мэдэхгүй айгаад амиа хорлочихсон... Хүний оюун ухаанаар тэнүүчилнэ гэдэг бол их том нээлт. Гэхдээ тэр эрсдэлийг тооцож үзээгүйн улмаас миний амьдралыг сүйрүүлчихсэн. Бидэнд ямар ч арга байхгүй Күүкий."

Жонгүг цурхиртал уйлж эхлэв. Амьсгал нь тасалдан ээрэх түүний дотор ямар их цөхрөл бухимдал оршиж байгааг хэн ч мэдэхгүй. Бор үст цээжээ дэлдэн сөхөрч суугаад, удалгүй тайвширсан бололтой жигдхэн амьсгалав.

"Жонгүг аа~"

"Бидэнд арга байхгүй гэх юм. Ийм байх боломжтой гэж үү Ахаа?"

"Бидэнд арга байна."















"Намайг ал!"

|...

~Mátalos~||Taekook\Completed\Where stories live. Discover now