Шөнө дунд болж байхад Жонгүг хамгийн сүүлийн байшиндаа ирээд хүчтэйхэн тоормозоо гишгилээ. Гэрийг нь нүүлгээд бүр болоогүй аль байшинд байгааг өөрөө олж ир гэсэн учраас орой хүртэл Сөүлээр тэнүүчилсэн хэрэг. Хэсүгийн утас хүртэл унтраатай болохоор уур бухимдал нь дээд цэгтээ хүрсэн байлаа.
"Хаалгаа тайлаач тэнэг минь!" Жонгүг хашааны төмөр хаалгыг хөлөөрөө өшиглөснөө муухай чарлан зогсоо зайгүй хонх даран удсанчгүй хаалга тайлагдав.
"Яасан орой ирдэг юм?" Тэхён ягаан өнгийн унтлагын хувцас өмсөж духаа шүргэсэн урт үсээ зулай дээрээ ягаан боолтоор боожээ. Жонгүг их л ууртай амьтан орж ирээд нир хийтэл инээн арай хийн амьсгал аван Хэсүг асуух нь тэр.
"Чамайг хүлээгээд тэсэхгүй унтчихсан. Бяцхан чөтгөр намайг ямар болгосныг хардаа чи." Тэхён хошуугаа унжуулан дээшээ үс рүүгээ заахад Жонгүг өөрийн мэдэлгүй унжсан уруулан дээр нь үнсээд авав. Тэгээд юу хийснээ мэдэх шиг гайхаж харж байснаа нэг өрөө рүү гүйн орлоо.
Галзуурчихаж, тийм ээ яг галзуурсан байна. Солиотой юм... ахх ор харсан чинь нойр хүрж байх чинь вэ?
Жонгүг ийн бодоод хувцсаа нэг нэгээр нь тайлан нүцэглээд хөнжил рүү шургав.
"Жонгүгаа өөр унтлагын өрөө байхгүй, би яах юм бэ?" Тэхён хаалга нүдэн ийн чарлахад бор үст нүдээ анин удалгүй хурхирлаа.
---
Жонгүг нойрондоо дийлдэж ядан нүдээ нээхэд Тэхён хажууд нь өөдөөс нь хараад хэвтэж байлаа.
"Яаж орж ирсэн юм?"
"Өнөөдөр Цагдаагийн газрын даргыг цааш нь харуулаарай" асуултыг нь үл оошойн хачин муухай зүйлсээ ярьж эхлэхэд Жонгүг бухимдан хөлөөрөө жийн унагаагаад
"Зайл, би унтмаар байна" хэмээн нүдээ анив.
"Жонгүг, нөгөө өчигдөр-" Жонгүг Тэхёны үгийг таслан муухай харснаа
"Амаа тат." гээд биеэрэ эргэн хөнжилдөө улам шигдлээ.
"Гүки, намайг цэцэрлэгт хүргэж өгөхгүй юм уу?" Хэсү үсээ самнаж байгаа бололтой сам барин орж ирснээ
"Заза та унтдаа. Тэхён ахаар хүргүүллээ." хэмээн Тэхёны урд очин суугаад самаа гарт нь атгуулав. Бор үст хөнжлөө сөхөн эргэж хараад хоёр буржгар үст бие биенийхээ үсийг самнаж байхыг харан эгдүү нь хүрэв. Гэсэн ч цаанаасаа гомдох сэтгэл нь ундарч
"Хнн, гомдлоо!" хэмээн буцан хөнжил рүүгээ шургалаа. Анх удаа Жонгүгийг ийм байхыг харсан Тэхён шүлсэндээ гахан нүд нь бүлтрэх шахахад Хэсү толгой сэгсрэн
"Нэг бол нмайг таньтай хардсан, эсвэл таныг надтай хардсан" гэхэд Тэхён бүр гайхширлаа алдах нь тэр.
Жонгүг Тэхёнд яг л хамаг зүйлээ алдаж байгаа мэт санагдав. Өглөө болгон өөрөө бяцхан охиноо хүргэж өгдөг байтал өнөөдөр Тэхён хүргэж өгөх гэж байна. Хэсү зөвхөн Жонгүгийн үсийг боодог байтал өчигдөр Тэхёны үсийг боосон. Одоо тэр өөрөө бус гэмт хэрэгтэн охиныг нь хөвсгөр үсэнд хүрж байгаад уур нь бүр ихээр хүрэх нь тэр.
"Би өөрөө хүргэж өгнө." Аль хэдийн бэлэн болсон Хэсүг Жонгүг шүүрч аван өргөөд машин руу гаа алхлаа.
"Үгүй ээ, би Тэхён ахтай цуг явна. Намайг буулга" Хэсүг уйлагнан буухаар зүтгэхэд Жонгүг сонсоогүй шинжтэй машиндаа суулган бүсийг нь зүүлгэв.
"Гүки би Тэхёнтой цуг явчихъя тэгэх үү?" Хэсү хэдийнээ урссан нулимсаа арчин эелдгээр гуйхад Жонгүг хамаг уураа хамар дээрээ тохон муухай хараад
"Үгүй. Тэр ах чинь муу хүн." хэмээн өөрийнхөө бүсийг бүслэн хөдөллөө.
"Тэхён ах сайн хүн за юу. Та намайг бүүвэйлж үзсэн юм уу? Надад үлгэр уншиж өгдөггүй биздээ. Хар шөнөөр харанхуй гэрт ганцааранг минь үлдээгээд л явчихдаг шд. Тэхён ах тэгдэггүй за. Би таны хоол хийж байхыг чинь ч харж байгаагүй. Та үс самнаж чаддаггүй дандаа зулгаадаг биздээ. Тэхён ах зулгаахгүй самнаж өгсөн." Буржгар үст өөрийг нь Тэхёнтой харьцуулан ярьж эхлэхэд Жонгүг бараг галзуурлын байдалд орон үрүүлээ хамаг хүчээрээ цохин
"Чимээгүй бай!" хэмээн орилов. Сая л юу хийснээ ойлгох мэт эргэж харахад хэдийнээ оройтжээ. Хэсү айсан байдалтай нүд нь бүлтэлзэж том том нулимс чимээгүйхэн урсгаж байлаа. Жонгүг санаа алдан цэцэрлэгийх нь урд зогсоод Хэсүг буулган цүнхийг нь өгөхдөө уучлалт гуйх гэж байсан ч Хэсү цүнхээ шүүрэн урдаг нохойноос цугтаж байгаа аятай сандарсаар хаалгаар гүйн оров.
"Хараал ид"
---
"Жон мөрдөгчөө Ерөнхий газрын дарга дуудуулж байна"
"Өөрөө аманд ороод ирэх шив." Жонгүг амандаа үглэн хамгийн дээд давхарт ирэн шууд л өрөө рүү нь яван орлоо.
"ашгүй Жонгүг. Чамайг Эрүүгийн хэлтсийн даргаар ажиллах тушаал гарсан байна. Би гарын үсгээ зурчихсан. Баяр хүргэе. Тушаал ахилаа шдээ." Жонгүг мөрөн дээрээ Хошууч Генерал мөрдэс хадсан өвгөнтэй инээмсэглэн гар бариад
"Орой хамт сууж уунгаа тэмдэглэх үү? Даргаа" хэмээв.
|Намайг санасан уу? хоохохо
YOU ARE READING
~Mátalos~||Taekook\Completed\
Short Story-Түүнийг ал! -Чадахгүй. -Үгүй дээ чи чадах л болно. Чи тэднийг алах л болно.