"Намайг ал"
Жонгүг Тэхёны хоёрхон үгэнд балмагдаж орхих нь тэр. Сонссон зүйлдээ итгэж ядан толгой сэгсэрсээр Тэхён руу харахад Тэхён инээмсэглэлээ.
"Т-та чинь ю-юугаа-"
Жонгүг үгээ дуусгаж чадалгүй дахин уйлж эхлэв.
"Жонгүг аа, бидэнд өөр ямар ч арга байхгүй. Хэзээ нэг өдөр би чамайг алчхаж ч магадгүй. Өөрийгөө хөндлөнгийн хүний нүдээр харж үзсэн. Би нэг удаа үхэж үзсэн. Хоёр дахиа чадахгүй гэсэн юм байхгүй. Тийм болохоор...Хэсүг бодсон ч гэсэн үхэх ёстой нь би... Анхнаасаа л ийм байсан."
Жонгүг толгойгоо дахин дахин сэгсэрч
"Анхнаасаа ийм байх ёсгүй байсан юм. Надаас л боллоо." гээд үргэлжлүүлэн цурхирна.
Тэхён өндийн орны хажууд байх шүүгээг нээж хаалганд байх товчийг дарвал түүний бууны цуглуулга гарч ирэв. Буржгар үст төрөл бүрийн гар буунаас нэгийг авч Жонгүгт атгууллаа. Тэгээд өөрөө дахин нэгийг авч чамархайндаа наана.
"Чамайг буудаж чадахгүй гэвэл би өөрөө. "
Жонгүг бууг цэнэглэн Тэхён руу шагайсан ч буцаан өөр лүүгээ харууллаа.
"Таныг асрамжийн газар луу явуулах ёсгүй байсан юм. Хайртай шүү ахаа"
"Би ч бас чамд хайртай, Күүкий"
Буун дуу хоёронтаа тас хийж нэг хүний газар үхэтхийн унах чимээ дуулдав.
"Б-болохгүй, и-ийм байх ёсгүй."
Бор үст бодит байдалтай эвлэрэхийг хүссэнгүй. Толгой сэгсрэн хайрт руу гаа ойртоно.
"Ахаа,"
"Сэрээрэй."
"Хамтдаа гоймон идэцгээх үү?"
"Танд ямар их хайртай гэж санана"
"Хайртай"
Жонгүг нулимсаа арчин хайртынхаа нүдийг хаалаа. Хүзүүн дээр нь модны шивээс тодорч, нүднээс нь сүүлчийн дусал нулимс чамархай даган урслаа.
---
"Күүкий, ахыгаа хүлээгээд мундаг байж байгаарай за юу"
"Гэхдээ та хэзээ ирэх юм бэ?"
"Ах нь өшөөгөө авчхаад хүрээд ирнэ за юу. "
"Гэхдээ..."
"Ямар ч гэхдээ байхгүй Жонгүг!"
Жонгүгийн ярилцаж байсан бяцхан Тэхён томоос том мангас болон хувирч
"Чи! Чи л намайг энэ гүн ангал руу түлхчихсэн!"
"Бүгдийг нь, бүгдийг нь ална." хэмээн орилж чарлан Жонгүгийн хоолойг боож эхлэв.---
Амьсгаа авч чадахгүй болохдоо бор үст зүүднээсээ сэрлээ. Хар хөлс нь цутгаж, хамаг бие нь чичирхийлнэ. Хэдийн өглөө болжээ.
"Аав, сургууль хүргэж өгөхгүй юм уу? Эсвэл би өөрөө явчих уу?"
Хэсү өвдөг шүргэсэн урт үсээ самнасаар орж ирлээ. Тэгээд орон дээр завилан суугаад үсээ боолгохоор хүлээнэ.
"Хэсү, аавд нь горимын санал байна л даа. Миний охин үсээ тайруулахгүй юм уу? Аав нь энэ байдлаараа үсчин боллоо"
Хэсү толгой сэгсрэв.
"Тэхён ах хэзээ ч битгий тайруулаарай гэсэн юм"
Жонгүгийн харцанд гуниг тодорно. Хэдийн таван жил өнгөрчихжээ. Түүний хайрт энэ орчлонд үгүй болоод их удаан хугацаа өнгөрчхөж.
"Аав өнөөдөр эрт ирээрэй. Тэхён ахын тахилын өдөр шдээ."
"Мм. Эрт ирнээ"
Жонгүг Хэсүг хүргэж өгчихөөд ажил руугаа явлаа. Яагаад ч юм нуруунаас нь асар хүнд ачааг авчихсан юм шиг санагдана. Сүүлийн үед санааг нь зовоогоод байсан хар тамхины хэргийг өмнө долоо хоног шийдэж чадсан болохоор тэр юм болов уу?
"Даргаа, тантай гадаадаас хүн уулзахаар ирсэн."
Нарийн бичиг эмэгтэйн үгэнд Жонгүг айхтар харснаа буу нь байгаа эсэхийг шалган дотогш орлоо.
Хоолойтой цамц өмссөн шав шар үстэй Европ залуу түүнийг инээмсэглэн угтав. Жонгүг түүний цэнхэр нүд рүү хэсэг ширтсэнээ
"Царайлаг юм аа," хэмээн үглэв.
Тэр залууг ойлгохгүй байх гэж бодсон ч харин ч эсрэгээрээ өнөөх нь цэвэр Сөүлийн аялгаар
"Тэрийгээ ч мэднэ шүү." хэмээлээ.
|гэхдээ би яаж дуусгахаа мэдэхгүй байна. Тэмдэглэлээ алга болгочихсон. TT
ESTÁS LEYENDO
~Mátalos~||Taekook\Completed\
Historia Corta-Түүнийг ал! -Чадахгүй. -Үгүй дээ чи чадах л болно. Чи тэднийг алах л болно.