Uno

1.6K 170 12
                                    

Зарим нэг онцгүй үнэрийг эс тооцвол хүн ажиллаж болохоор газар хүмүүс орж гарах бөгөөд энэ дунд хэнэгчгүй гар буугаа эргүүлэн тоглож шүгэлдэн явах хар савхитай залуугаас хүн байтугай шавж хүртэл жийрхэнэ.

"Жон мөрдөгчөө, таныг өнөөдөр эрүүгийн тасаг руу нүүгээрэй гэсэн." овоолсон бичиг цаасны араас нэгэн залуу өндийн босч ирснээ ийн хэлээд буцан бичиг цаасныхаа ардуур шургалаа.

"Ойлгомжтой. Бас л хүн амины хэрэг үү?" Жон мөрдөгч гэх залуу буугаа нурууныхаа ард хийгээд ширээгээ нэг ажиглаж харснаа

"Заза би л байхад тэр тасаг чинь сэхчихнэ." хэмээгээд өөрийгөө аван гурван давхар дахь эрүүгийхэн рүү явж одов.

"Их зант", "Биеэ тоосон амьтан" хүмүүс дор бүрнээ амандаа шивнэлдэж түүний араас үг хаях нь түүнийг ямар алдартай эсвэл зүгээр л хамраа сөхсөн амьтан болохыг нь харуулна.

"Ашгүй та ирчихлээ. Хэргийн газраас зажилсан бохьноос өөр юу ч олдоогүй." хамгийн наана сууж байсан дүрэмттэй залуу сандлаасаа босон хэргийн талаар тайлагнахад хар савхитай залуу хөмсгөө өргөн

"Тэгээд юу болсон дэслэгчээ?" хэмээн асуув.

"Бохьноос ямар ч ДНХ олдоогүй." дэслэгчийн хоолой цааш ороход Жон мөрдөгч инээмсэглээд

"Гём хаа-" түүнийг үгээ дуусгаж амжаагүй байтал араас нь өөрөөс нь бага зэрэг өндөр залуу ирэн тэврээд авах нь тэр.

"Галзуу минь тавь! Новшийн тамхины чинь үнэр надад наалдах нь." түүнийг чарлахчаа алдахад өндөр залуу тас тас хөхрөн

"Шалчиганаад байлгүй хэргийн газар руу явцгаая. Ганцаардаад үхэх гэж байлаа." хэмээгээд урд гаран алхсаар тэд цагдаагийн газраас гарч хар өнгийн дуут дохиололтой машинд суун хөдлөлөө.

Хэргийн газар яаж ч харсан олны нүдэнд ил боловч ойр хавьд байрлах гурван камер яагаад ч бичиж авч чадахааргүй газар байх нь Жон мөрдөгчийг инээмсэглэхэд хүргэв бололтой.

"Жонгүгаа юу гэж бодож байна даа?" өндөр залуу тусгайлан тавьсан шар туузыг сөхөн Жонгүг ороход нь туслах бол Жонгүг хэсэг эргэн тойрныг ажигласнаа

"Тийм дээ, харанхуй болоход энэ гудманд хэн ч ирэхгүй. Тэгээд бас" гээд яг л хүн цохиж байгаа эсвэл хутгалж байгаа мэт хөдөлгөөн үзүүлэн амандаа ямар нэг юм зажилж буй мэт дүр үзүүлнэ.

"Ингээд... ингэж алхаад" Жонгүг гэмт хэрэгтэн яг л ингэсэн болов уу, гэмээр хөдөлгөөн хийж сүүлд нь хохирогчийн үхлүүт мэт хэвтсэн байсныг дүрслэн зурсан цагаан шохойг тойрон алхаад толгойн туш газар нь явган сууж амнаасаа төсөөллийн бохио гаргаж ирэн халааснаасаа бас нэгэн үл мэдэгдэх зүйл гаргаж ирснээ өнөөх бохио базаж энэ явцдаа өнөөх үл мэдэгдэх зүйлээ цацна.

"Ингээд л болоо. Алуурчин үргэлж бохь зажилж явдаг. Бас халаасандаа ариутгалын спирттэй. Тэгээд үргэлж хийсэн хэргийнхээ нотлох баримт болгож өнөөх ариутгасан бохио яг энд үлдээдэг." түүнийг яриагаа дуусгахад Югём алгаа ташаад

"Ийм болохоор л чи хараал идсэн энэ салбарт шилдэг нь байгаад байна. Бусдадаа боломж олго л доо галзуу амьтан минь." гээд дэвтэрээ гаргаж ирэв.

"Ойролцоогоор 180сантиметр өндөр, 42размерийн гутал, хоёуланг чинь бодвол бага зэрэг биерхүү" Жонгүгийн хэлснийг Югём бичиж авч байхдаа

"Жонгүг бид хоёрыг бодвол бага зэрэг биерхүү" гэснээ "Хөөш чи муу юу гээд байна аа." гээд дэвтрээ шидэж орхих нь тэр. Жонгүг толгой сэгсрэн дэвтрийг аваад

"Тэнэг минь ээ тэнэг минь" хэмээн дэвтрээр нь духан дундуур нь нэг сайн дэлсээд авах нь тэр.

"Ингэхэд чи яаж энэ бүхнийг ингэж сайн тооцоолоод байгаа юм?" өндөр залуу сэжиг бүхий Жонгүг рүү харахад өнөөх нь хэлээрээ завжаа түлхээд

"Чи ер нь юу сурсан хүн бэ? энэ цацарсан цусны мөр, хэрэгтний гар савагдахад туссан байна. Наад хөл доорхоо хардаа, цус нь хатаагүй байхад өнөөх алуурчин чинь ингээд, ингээд алхчихаж." гээд хөдөлгөөн бүрийг нь хийж үзүүллээ.

"Аан, зөв зөв" Югём толгой дохин үлдэхэд Жонгүг түрүүлэн машин руу гаа алхаж байтал утас нь дуугарав.

"За, аав нь сонсож байна." Жонгүг утсаа аван их л чангаар ярин тун удалгүй

"Тушаалыг хүлээн авлаа." хэмээн хөхөрсөөр цааш явлаа.


|их урт болсон шүү хха

~Mátalos~||Taekook\Completed\Donde viven las historias. Descúbrelo ahora