Ocho

1K 150 5
                                    

"Өнөөдөр нүүнэ"

Жонгүгийг зангиагаа зангидаж байтал Тэхён ийн хэлээд хариу сонсолгүй угаалгын өрөө рүү орчихов.

Цагдаагийн Ерөнхий газрын дарга нас бараад хоёр хоног өнгөрсөн байлаа. Хэргийг Жонгүгт даатгасан ч тэр мөрдөхдөө  тийм ч дуртай байсангүй.

Бор үст ажилдаа ирсэн даруйдаа байцаалтын өрөө рүү очиж

"Мүн прокуророо, наад хүн чинь гэрч биш,,, хэрэг гарсан шөнө Гандуны цагдаагийн хэлтэст хоригдож байсан байна." Гэснээ мокрофоноо унтрааж өрөө рүү орон

"Чүэ Дунуг! Таныг худал мэдүүлэг өгч мөрдлөг гуйвуулсан хэргээр эрүү үүсгэн баривчилж байна." Хэмээн хижээл насны эрд гав зүүлгэн ширээтэй холболоо.

"Хэн чамайг мэдүүлэг өг гэж хэлсэн?"

Жонгүг сандал татан суугаад яг л тоглолт үзэж байгаа аятай харахад өнөөх эр мушилзаад

"Мэдэхгүй!" Гэв.

"ЧИ МЭДЭХГҮЙ ӨӨР-"

"Жон мөрдөгчөө таныг Прокурорын   Ерөнхий газраас яаралтай хэмээн дуудуулж байна."

Эмэгтэй цагдаа түүний орилооныг таслан ийн хэлэхэд Жонгүг сандлаа өшиглөн машин руугаа гүйлээ.

"Дуудуулсан уу? Даргаа"

Жонгүг цэнхэр оосортой ажлын үнэмлэхээ гартаа барин дарга гэх тодотголтой өрөөнд орж ирэхэд баруун, зүүн төвийн бүсийн прокурорын газрын дарга нар ерөнхий газрын даргатай хамт мөн хяналтын прокурортой хамт сууж байлаа.

"Ийм залуу хүүхэд байсан хэрэг үү?" Төвийн бүсийн прокурорын газрын дарга Гу гайхшран асуухад толгой суудалд суусан хөгшин эр багахан хөхрөөд

"Одоо хорин гуравтай. Манай сургалтын системийг бут цохиод л арван естэйдөө прокуророор ирсэн юм. Хоёр дахь жилдээ их сайн ажиллаж байсан ч "Хятад Солонгос Япон"-ы хар тамхины дам наймааны хэргийг жил гаран мөрдөөд илрүүлж чадалгүй буурсан юм. Ухах тусам улам томроно гэдгийг ойлголгүй ухаад л байсан хэрэг."  Хэмээн хэдхэн сарын өмнө буруугаар эргэсэн хэргийг дахин сөхөв.

"Жон Жонгүг, бид таныг эргэн ирж татан буугдсан эрүүгийн 5дугаар хэлтсийг дахин байгуулаасай гэж хүсч байна."

Хяналтын прокурор гэх залуу ийн ам нээхэд Жонгүгийн нүдэнд нулимс цийлэгнэж байлаа.

"Үнэхээр,,,,болно гэж үү?"

"Тийм ээ,"

Цагаа олоогүй тушаал буурсан явдал тэр үед түүнд үнэхээр хүнд цохилт болж байсан билээ. Бүх хэргийн зангилаасыг тайлах гэж байтал хаанаас ч юм хачин шалтаг гарч ирэн түүнийг арчаад хаячихсан. Хил дамнасан наймааны толгойлогч Тэхён гэдгийг Жонгүг хангалттай мэдэж байсан ч нотлох баримт хангалтгүй гэж үзсэн.

Хэрвээ тэр үед л Жонгүг чадсан бол өнөөдөр тэр цусаар тоглосон энхийг сахиулагч болохгүй байсан.

---

Сөүл хотыг харанхуй нөмөрч, Ганнам дахь нэгэн гудамж л дуу шуутай байлаа. Жонгүг өнөөдөр сэтгэлээ сэргэтэл архи уухыг хүссэн ч улам л дордож чангаар дуулан явна.

"Хаалгаа тайл, новшоо!.... өө нээрээ нүүчихсэн."

Жонгүг төмөр хашаанаас холдоод утсаа гаргаж ирэн Хэсүгийн байршлыг харав.

"Тэр байшин байна. "

Утсаа хэд хэд эргүүлж тойруулж харсны эцэст арайхийн байшингаа олон ороод сүүмийсэн нүдээрээ охиноо нэг дайснаа нэг харлаа.

"Архи уусан боол намайг өршөө хатантаан."

Жонгүг Хэсүд мэхийн ёслоод

"Архичин болгосонд баярлалаа." Хэмээн Тэхён руу муухай харан угаалгын өрөөг хайж олон оров.

Цаг гаруй хугацаа өнгөрч хамаг архи нь гарсан бор үст шүршүүрээс гарч ирлээ.

"Гурван унтлагын өрөөтэй гэж найдъя!"

Жонгүг буйдан дээр зурагт гөлрөн суух Тэхёнд хандаж хэлэхэд өнөөх нь зурагтаа унтраагаад Жонгүг рүү улайсан нүдээрээ ширтэн

"Үгүй ээ, байхгүй! Бүгдийг нь хөргөгч болгочихсон." Хэмээгээд мушилзсан инээд тодруулав.

Жонгүг өөдөөс нь харж суух Тэхёныг таньсангүй.

"Бид өмнө нь нэг удаа уулзаж байсан, Жон прокуророо!"

|эцэст нь би чадав.

~Mátalos~||Taekook\Completed\Donde viven las historias. Descúbrelo ahora