Este

968 157 3
                                    

"Жонгүг ярилцах зүйл байна."

Тэхён Жонгүгийг гарахаас өмнө барьж аван ийн хэллээ. Үүргэвч үүрэн маск зүүгээд гарах гэж байсан бор үст маскаа тайлаад Тэхёнийг даган байшингийн ард байх цэцэрлэг рүү даган явлаа.

"Чи Ханхуа групп руу явах гэж байсан уу?"

Тэхён сандал дээр суун газар ширтэхэд Жонгүг 'мм' гэхээс цаашилсангүй.

"Битгий яв."

"Яагаад? Чи л намайг цусанд дүрчихсэн."

Жонгүг үүргэвчээ тайлаад сандал налан суухад Тэхён тэнгэр ширтэн санаа алдаад

"Би... үгүй дээ би биш."

"Чамд яг юу тохиолдоод байгаа юм."

Бор үстийн асуултанд Тэхён хөнгөхөн инээмсэглэн сар луу заалаа.

Үзэсгэлэнтэй юм...Тэтэ

"Чи санаж байна уу? Намайг асрамжийн газар очдогийн өмнөх орой хоёулаа яг ингээд гадаа сууж билээ. Хамгийн ариун нандин үе байсан..."

"Арван зургаан жилийн өмнөх зүйл. Тийм ээ, би санаж байна."

"Би чамайг Күүкий гэж дууддаг байсан. 'Күүкий, би аав ээжийнхээ өшөөг аваад заавал эргэж ирнэ.' гэхэд чи 'Би ч бас тусалмаар байна. Ким ахын өшөөг би ч бас авч өгье. Тэтэ' гэж хэлсэн."

"Тэгээд би прокурор болсон, мундаг байна уу?"

Жонгүг нүүр дүүрэн инээмсэглэлээр Тэхёнийг ширтэв.

Үзэсгэлэнтэй юм... Күүкий

"Гэхдээ л чи миний нэрийг мартчихсан."

"Үгүй ээ, би мартаагүй байсан. Би прокурорын газар ажилд орсныхоо дараа хамгийн түрүүнд чамайг хайсан... гэхдээ 14 наснаас хойш нэг ч мэдээлэл байгаагүй. Бас ямар ч зураг байхгүй. Тэгээд л би... шантарсан." Жонгүгийн санаа алдахад Тэхён ч даган санаашраад

"Учир нь би иргэншилээ солиулчихсан байсан." Гэлээ.

"Чи яагаад өвчтэй болчихсон юм?"

"Энэ...өвчин биш. Туршилтын үлдэгдэл."

Тэхёны үгэнд Жонгүг гайхширлаа алдан хөмсгөө зангидна.

"Би Испанид очоод маш олон, бүр асар их гэмт хэргийн бүлгүүд дунд нохой болж амьдарсан. Би зүгээр л А бүлэгт үнэнч юм шиг царайлж Б бүлэгт мэдээ өгдөг байсан. Би тэдний хооронд тэгж л хор найруулж амьдарсан. Жаахан байсан болохоор хэн ч юу ч гэж хэлдэггүй байсан юм. Нэг өдөр El cielo бүлгийн толгойлогчийг Pájaro бүлгийнхэн барьж авсан ч санаандгүй буудчихсан. Түүнийг комд орсноос болж тэд хэрэгтэй мэдээллээ авч чадахгүй шантарч байсан. Тэгээд эрдэмтэн гэх нэртэй нэг судлаач эмч хүний оюун ухаан дотор нэвтэрч болдог нээлтийг танилцуулсан. Тэгээд л тэд намайг ашигласан. Надад амьд явах шалтгаан байсан болохоор өөр арга байгаагүй... тэгээд л би түүнээс хойш дөрвөн хүний тархинд нэвтэрсэн. Харин тэдний оюун бодол миний ухаан санаанд үлдээд одоог хүртэл намайг зовоож байна. Миний дотор байгаа хүмүүс бүгд муу хүмүүс... тэд бод алуурчид. Самсунг бас цагдаагийн дарга байна аа?"

"За"

"Тэднийг би биш тэд л сонгосон. Би өдөр бүр нойрны эм уудаг. Тэгэхгүй л бол энэ тархин дотор таван хүн хэрэлдээд унтаж чаддаггүй юм. Миний дотор байгаа хүмүүс... тэд одоог хүртэл ухаангүй байгаа. Би үхчихвэл тэд үхнэ. Эсвэл тэд ухаан орвол би тэдэнд алагдана. Учир нь би тэдний талаар хэтэрхий их мэднэ."

"Уучлаарай...Ахаа. Таныг эртхэн л олох байсан юм."

"Жонгүг аа, харин ч чамд маш их баярлаж байгаа."

Тэхён Жонгүгийн нулимсыг арчин нурууг нь илнэ.

"Гэхдээ л би Ким ахын сүнсийг амрааж чадсангүй."

Бор үст бүр ихээр уйлж цээжээ дэлдэх нь дотроо орших бүхнээ гаргаж байна уу гэлтэй.

"Үгүй дээ чи юу юунаас илүү аав ээж хоёрыг минь баярлуулж чадсан. Самсунг, цагдаагийн дарга, чиний яллаж байсан Жан Тэүн, Ю Бюну...бүгд эцгийн минь үхэлд буруутай хүмүүс."

Тэхёнийг үгээ дуусгахад Жонгүг уйлахаа зогсоон

"Тэгвэл Ким Синву хэн юм?" Гэлээ.

"Тэр харин ээжийг алсан. Би харсан юм."

Найман настай хүүхэд ээж рүү нь танихгүй хүн гар далайхыг харах ямар байдаг бол.
Хайр дүүрэн сэтгэхүй нь мангас гэж айдаг байхдаа.
Таныг явуулах ёсгүй байсан юм. Ахаа...

|та нарыг унтуулахгүй байгаад уучлаарай.

~Mátalos~||Taekook\Completed\Where stories live. Discover now