Cuatro

1K 151 4
                                    

"Хөгийн новш!" Жонгүг энэ үгийг амандаа шивнэх төдий эргэн хараад хамаг биеэ чангалан уур бухимдлаа хамар дээрээ овоолон зогсоход Тэхён дахин инээмсэглээд

"Сонсоод л байгаа. За тэгээд яг одоо шийдвэрээ гарга." Хэмээн хэллээ.

"Ойлголоо. Алуулах хүмүүс чинь чам мэтийн новшнууд байвал дуртайяа нүгэл үйлдье." Жонгүг хариу нэхэх мэт харцаа Тэхёнийх дээр тогтоон барихад өнөөх нь мушилзан

"Өглөө есөн цагт манайд уулзья." Гээд тэр чигээрээ хар ногоон өнгийн гялалзсан Бенз машиндаа суугаад дугуйгаа чахруулан давхин одов.

Бор үст сая нэг юм амьсгаа аван ямар их айж, яасан ихээр охиноо үгүйлсэнээ бодон их л хурдтай гэр рүүгээ гүйлээ.

---

Жонгүгт Тэхёны бүх байшингийн хаяг байдаг бөгөөд хаашаа нь очихоо мэдэхгүй сууж байтал гэнэт утас нь хангинан авбал

"Дөрөв дэх нь" гэх хахир хоолой гаран шууд л тасрах нь тэр.

Нэг их удалгүй Жонгүг дунд хэмжээний, хэзээ ч хар тамхи худалдаж аллага хийдэг хүн амьдрахааргүй тийм энгийн байшингийн урд тоормозоо гишиглээ.

Үүдээр орох төдийд бүх зүйл Жонгүгийн төсөөлснөөс тэс ондоо байлаа. Архи тамхины нэвширсэн үнэр үнэртэх болов уу, гэтэл харин ч таатай сүрчгийн үнэр ханхалж, нэг талын хана битүүдээ таримал цэцэгсээр дүүрчээ.
Түрүүхэн л муу муухай бодол басхүү айдсын хамт босго давсан Жонгүг энэ бүхнийг хараад арай л тайвшрах шиг боллоо.

Гал тогооноос Тэхён сүү аягалан авчирч гарт нь атгуулаад

"Samsung компаний дэд ерөнхийлөгч. Охин нь үргэлж бэлгийн дарамтанд байдаг болохоор чамайг дуртайяа ална гэж найдаж байна. Хонгор минь." Хэмээн мэндийн зөрүүгүй ажилаа ярих нь тэр.

Хонгор минь? Юу гэсэн ч үг юм...

Солиотой юм.

Тэр минь өглөө болгон хонгор минь гээд л зурвас бичдэг байж билээ...

Түүнийг бодолд дарагдан сууж байтал Тэхён гэнэт л хажууд ирж суугаад

"Энэ олон бугуйвч, зүүлт, ээмгээ авч хаявал их сайхан." Гээд гар руу нь удаан гэх чинь ширтлээ.

Гайхалтай. Би түүнээс айж эхлэв.

"Яагаад?" Жонгүгийн асуултанд Тэхён 'ойлгомжтой' гэсэн шиг тайван царай гаргаж

"Аль нэг нь тасраад хөгийн ДНХ-тай чинь хамтд олдоод чамайг улаан цэнхэр гэрэл аваад явчихвал яах юм?" Гээд хөмсгөө зангидав.

---Шөнө дунд.

Одод үл үзэгдэж, сар хаа нэгтээ нуугдсан цаанаа л нэг ёозгүй тэнгэр сүүмийж хаа сайгүй харанхуй ноёлно.

Жонгүг гуюамжаар алхах зуураа улсаас төсвөлдөг бэлэгдэл хэдэн камеруудыг харан инээд нь хүрнэ.

Тэгээд 'бай'-руу халдаж болох хамгийн таалагдсан хэсэгтээ ирэн цүнхтэй буугаа гарган ирлээ. Тийм ч их угсрах ажил байгаагүй тул нэг их удсангүй дуранд нь баруун нүднээ наах нь тэр.

Нэг...хоёр...ПАН.

Одоо тэр алуурчин.

|өөр зав ёстой байсангүй хаха

~Mátalos~||Taekook\Completed\Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang