Шөнө дунд болсон ч бороо зогсолгүй улам ихээр цутгаж, Тэхён цонхоороо харан зогсоно. Тэр Хэсүгийн амнаас Жонгүг ямар ууртай байсан бас охиноо яаж айлгасан талаар сонсчээ. Жонгүг ирээгүй л байлаа.
"Тэхён ахаа, та унтахгүй юм уу? Гүкиг хүлээгээд байгаа юм уу?" Хэсү өрөөнөөсөө гарч ирэн цонхны хажууд зогсох ахаасаа ийн асуув.
"Ooh, ах нь харин аавд нь л санаа зовоод байна л даа. Хэсү яагаад унтаагүй юм?"
"Та надад сүү хөөрүүлээд өгөөч. Гүки дандаа тэгдэг болохоор..."
Тэхён инээмсэглэн гал тогоо орон тун удалгүй гэр дүүрэн сүүний үнэр ханхлана.
"Ахаа хонх дуугараад байна. Би товчлууранд хүрэхгүй."
Хэсүг орилоход Тэхён халуун сүү аяганд хийж өгөөд хаалга онгойлгон Жонгүгийг тосон авлаа. Савхи нь хаа сайгүй урагдаж, гараар нь одоо ч хатаагүй хэн нэгний цус урсана. Биеэс нь ус дусалж, хамаг хувцас нь норжээ.
"Гүки, та гэмтчихсэн юм уу?"
Хэсү халуун сүүгээ газар унагаасан ч бушуухан холдоод Жонгүг рүү гүйв.
"Та ёоёо болоогүй тэ? Энэ зүгээр л усан будаг биздээ?"
Буржгар үст Жонгүгийн өөдөөс нулимс цийлэгнүүлэн харна. Жонгүг гараа өмдөндөө арчин савхиа тайлаад сөхөрч суун Хэсүг тэврэн авлаа. Гэхдээ гарынхаа алгаар хүрсэнгүй.
"Би дахиж Гүки гэж дуудахгүй ээ, ааваа гэж дуудна. Дахин таныг шөнө болгон хаяж явдаг гэхгүй. Бас өөдөөс чинь хэрэлдэхгүй болохоор Хэсүтэй хамт удаан байгаач, гуйж байна."
Хэсү цурхиртал уйлан Жонгүгийн хүзүүгээр тэвэрч, бор үст ч хэдийнээ уйлсан байлаа.
"Хэсү, аав нь ч гэсэн дахиж орой болохоор явахгүй болохоор битгий уйлж байгаарай за юу. Аав нь одоо усанд ороод ирье. Миний бяцханаа унтаж байгаарай, за юу."
"Хэсү аавыгаа хүлээж байя. Духан дээр үнсээрэй."
Жонгүг охиныхоо духан дээр үнсэн угаалгын өрөө рүү орлоо.
---
"Цэвэрхэн юм уу?"
Тэхён дээш харж хэвтэнгээ ийн асуув. Өөр унтлагын өрөө байхгүй учраас тэд дахин хамт унтаж байгаа нь энэ. Гол нь тусдаа хөнжилтэй унтаж байгаа юм.
"Санаа зоволтгүй дээ. Өө сэв гарсан ч өөрөө аргалчихна."
"Чи поркуророор сурсан биздээ. Яагаад мөрдөгчөөр ажиллаад байгаа юм?"
"Чиний хэргийг илрүүлж чадаагүй болохоор л тушаал буурчихсан."
Жонгүг хүндхэн санаа алдаад одоо ч гараа ариутгагч цаасаар арчиж байх нь тэр. Тэр бараг бүтэн уут цаас ашиглаж байна.
"Чамайг бага сургуульд байхдаа нэг хүүтэй их дотно байсан гэж сургуулийн чинь тэмдэглэл дээр бичсэн байна лээ."
Тэхён энэ удаад яриа өдсөн маягтай асуухад Жонгүг уулга алдан
"Чамаас ч нууж чадах юм алга шив. Тийм ээ, нэрийг нь сайн санадаггүй ч Тэтэ л гэдэг байсан. Найман настай байхдаа эцэг эхээ алдаад асрамжийн газар руу явчихсан. Зөндөө уйлж билээ." Хэмээн инээлхийв.
"Аан...тийм үү? За унт даа."
---
"Гүки, би заавал аав ээж хоёрынхоо өшөөг аваад, зөндөө мундаг хүн болоод эргэж ирнэ ээ. Намайг битгий мартаарай."
"Тэтэ, чамайг мартахгүй болохоор заавал мундаг болоорой."
"Мартаж болохгүй шүү. Бас надтай уулзсан ч би биш байвал шууд зугтаарай."
"Тэр чинь юу гэсэн үг вэ? Яагаад Тэтэ биш байна гэж? "
"Зүгээр л, би ч бас мэдэхгүй байгаа ч, ирээдүй шийднэ."
|зөндөө удчихлаа. Уучлаарай.
YOU ARE READING
~Mátalos~||Taekook\Completed\
Short Story-Түүнийг ал! -Чадахгүй. -Үгүй дээ чи чадах л болно. Чи тэднийг алах л болно.