Once

993 147 5
                                    

Энэ шөнө Жонгүг хаа нэг тийшээ явсангүй. Тэд одоо гал тогоонд сүү буцалган сууна.

"За уугаарай."

Тэхён Жонгүгийн урд аягатай сүү тавиад өөрийнхөө сүүг ойчлон ууж эхлэв.

"Саналаа, миний анзаарснаар дахиад гурван ч илүү өрөө байсан. Бүгд цоожтой юм билээ."

Жонгүг цоожтой өрөөний талаар ярихад Тэхён сүүндээ хахан цээжээ цохиод

"Т-тэр нөгөө...зүгээр л агуулах байгаа юм. Нэг номын сан, нөгөөх нь эмнэлгийн зориулттай зүйлс байгаа юм. Бүр нөгөөхт нь хувцас байгаа." Хэмээн түгдчин байж хэлэв.

"Юун эмнэлэг?"

"Анагаахын оюутан дүү маань энд амьдардаг байсан юм аа."

"Аан..."

Яриа цаашилсангүй амар амгалан ноёлож эхлэхэд Тэхён

"Унтацгаая. Шөнийн хоёр өнгөрч байна." Гээд түрүүлэн өрөө рүү орлоо.

Бор үст юу ч юм гөлрөн хэсэг сууж байгаад унтлагын өрөө рүү орон хувцсаа тайлж тавиад Тэхёны хажуугаар орон хэвтэв.

"Жонгүг?"

"Мм?"

"Хэсүгийн ээж ямар хүн байсан бэ?"

Тэр хүн үү? Яг тантай адилхан хүн байсан.

"Тэр зүгээр л манай ангийн охин байсан юм. Би түүний амьдралыг орвонгоор нь эргүүлчихсэн гэж ээж нь хэлсэн. Миний муу хүн байна уу? Ахаа."

"Чи хамгийн сайн аав. "

Тэхён ингэж хэлэхдээ биеэрээ Жонгүг рүү эргээд арай илүү ойртох нь тэр.

"Тэгж бодож байна уу? Би Хэсүд хангалттай хайр одоо ч өгч чадахгүй л байна. Одоо түүнд хүрэхээс ч айж байна. Би түүнд хир буртгаа наачихвал яана гэж санаа зовох юм."

Жонгүг хүндхэн санаа алдаад Тэхён рүү харж хэвтэхэд тэд улам илүү ойрхон болов.

"Намайг үнсээч?"

Буржгар үст нүдээ анихад Жонгүг шууд л улаан ягаан уруулыг нь үмхээд авах нь тэр. Тэхён хариу үнсэлцэх тэдний хэл уулзалдаж улам бүр гүнзгийрэхээсээ өмнө салахад Тэхёны хамрыг даван нулимс нь урсаж байлаа.

"Уучлаарай, Ахаа. Би ингэх ёсгүй байсан юм."

Бор үст сандран Тэхёний нулимсыг арчихад Тэхён багахан хөхрөөд

"Хүн баярласандаа уйлж байхад. Тэнэг мэдрэмжгүй!" Гээд нөгөө тийшээ хараад хэвтчихэв.

"Уучлаарай ч гэх шиг, би одоо ганц үнсүүлчхээд уйлах хорхой мөн үү айн?"

Тэхён амандаа үглэн турхираад нүдээ анихад хүзүүнд нь халуун амьсгаа мэдрэгдэж, бэлхүүсээр нь зөөлхөн цагаан гар орж ирэн тэврэх нь тэр.

"Би таныг арван зургаан жил там шиг амьдрал дунд хүлээсэн ахаа."

Бор үстийн үгэнд Тэхён санаа алдаад

"Жонгүг би-" гээд хэлж дуусаагүй байхад нь Жонгүг дахин ам нээж

"Би мэднэ ээ. Тамын галд шатаж өссөнийг чинь. Ингээд жаахан л хэвтчихье."

Таныг хэзээ алдахаа мэдэхгүй шүү дээ.

---

"Ийм эрт ажилдаа явах юм уу?"

Тэхёныг өглөөний цай бэлдэж байтал хослол өмссөн Жонгүг гал тогоонд орж ирлээ. Жонгүг

"Өнөөдөр хэлтсийнхээ анхны хэргийг шийдэх ёстой" хэмээгээд Тэхёны араас очиж тэврэв.

"Энэ чинь одоо юууу вэээээ?" Хэсү гал тогоонд орж ирэн амаа даран хөхрөөд

"Аав нээрээ хурдан юм аа,," гэх нь тэр.

"Жаахан юм байж!"

Жонгүг долир харан хэлээ гаргаснаа

"Ахаа, би Ким ах эгч хоёрын сүнсийг заавал амраана." Гээд цайгаа ч уулгүй гараад гүйчхэв.

|цаашид юу болох бэээ🙊🙊😂😳❤

~Mátalos~||Taekook\Completed\Where stories live. Discover now