"Бид өмнө нь ганц л удаа уулзаж байсан Жон прокуророо"
Тэхёны хүүхэн хараа энгийн үеийнхээсээ хамаагүй өөр болсон байх агаад дахин өөрчлөгдөж
"Жонгүг яг одоо Хэсүг байшингаас-"
"Хэн зөвшөөрсөн юм?"Жонгүг юу хийх ёстойгоо сайн мэдэхгүй байсан ч Хэсүгийн өрөө рүү хамаг хурдаараа гүйлээ.
"Хэсү, сэрээрэй! Сайн охин, энэ түлхүүрийг ав. Тэгээд машинд очиж суугаад хаалга түгжээрэй, хурдал."
Хэсү толгой дохин аавынхаа ардуур явсаар байшингаас гарав.
"Битгий галзуу юм хийгээд бай! Ким Тэхён!"
Бор үст амандаа зөөлхөн шивнэн Тэхён руу ойртож байлаа.
"Эм,,, эм шүүгээнд!"
"Би чамайг болохгүй гэж хэлсэн шүү!"
"Та хоёр хэн болчхоод"Тэхёны хамаг хөлс нь цувж, булчингууд нь зангирч, ил харагдах судаснууд нь гүрдийсэн байх аж. Түүнийг холоос ажвал таталт өгч байгаа хүн шиг л харагдана.
Бор үст нэг гараараа удаанаар шүүгээг онгойлгон улаан савтай эмнээс хоёр ширхэгийг аван Тэхён рүү аажмаар дөхөв. Тэхён татганан буйдан дээр унахад Жонгүг дарж аван ам руу хийн хүчээр залгиуллаа.
"Хараал ид, энэ азгүй амьтны биеийг үү?"
Тэхёны хоолойгоор хахир дуутай нэгэн эр чарлах бөгөөд гэнэт өөрчлөгдөж цангинасан хүйтэн хоолойгоор өөр хэн нэгэн
"Угаасаа л сул дорой новш байсан!" Хэмээн Тэхёны бие сулран нойрондоо автав.
Жонгүг саяхныг хүртэл урссан нулимсаа арчинд үүд рүү яван халааснаасаа нойрсуулагч шингэн, тариуртай хамт авчран судас руу нь шахлаа.
"Чи яг хэн юм бэ? Ким Тэхён..."
---
Үд өнгөрч байхад Тэхён нүдээ нээлээ. Хөшигний цаанаас гялтганах хурц нар түүнд таатай байгаагүй нь ойлгомжтой ярвайн буруу харж хэвтэв.
Өчигдөр хэн хэн байсан бэ? Муусайн алуурчид,,,оюун бодлоор минь наадахаа боль, гуйж байна.
"Сэрчихэв үү?"
Тэхён нулимс цийлэгнэсэн нүдээр Жонгүгийг ширтэн сууна.
"Өчигдөр Хэсүг айлгачихсан... уучлаарай."
"Юу болоод байгааг ярихгүй юм уу?
Жонгүг авчирсан ногоон цайгаа Тэхён атгуулаад хариу нэхэн ширтлээ.
"Зүгээр л миний мэддэг, миний таньдаг араатнууд. Тэд гарч ирж л байдаг. Буцаад алга болдог л юм."
"С-сэтгэц...хуваагдал уу?" Бор үст ээрч түгдрэн өөрөөс багахан холдохыг Тэхён ажиглав.
"Энэ асуултанд хариулахгүй. Өнөөдөр Ханхуа группын ерөнхийлөгчийн дүүг нь. Ким СинВу."
---
"Жон прокуророо эргээд ажилдаа орсонд баяр хүргэе."
Түүнийг үүдээр оров уу үгүй юу зүс мэддэг хүн бүр баяр хүргэн бөхөлзөж байв. Тэр дундаас тулж ирээд гарыг нь барьж хамт хоолонд орохыг гуйх хүмүүст хамгийн дургүй.
Бялдууч амьтад...сүүлд нь ар хударгаар хутга зоож мэднэ.
"Жонгүг! Хэлтсээ дахин босгоно гэж сонслоо. Намайг авна биздээ." Югём хаалгаар гүйн орж ирэн Жонгүгийг хүзүүдэн аваад мөрөн дээр нь хөнгөхөн цохив.
"Тэнэг амьтнаар яах юм." Бор үст багахан инээмсэглэн
"Ким Югём! Хамт ажиллахдаа дахин баяртай байна." Хэмээн тэвэрч аваад духан дундуур нь няслах нь тэр.
---
"Ааваа!" Жижигхэн биетэй ч ташаа хүртлээ ургасан буржгар үстэй охин нь гүйсээр аавдаа ирж тэврүүлэн хацар дээр нь үнсэв.
"Хэсү өнөөдөр сайн байсан уу?"
"Тийм, бас жаахан бодлогоширсон."
"Яагаад?" Жонгүг өхөөрдмөөр хоолойгоор ийн асуухад Хэсү уруулаа цорвойлгон
"Тэхён ахад санаа зовоод...өчигдөр их аймар байсан. " гэхэд Жонгүг санаа алдан
"Ахындаа очоод намайг толгой дохитол Тэхён ахтайгаа ойртож болохгүй шүү!" Хэмээн хэлэхэд бяцхан охин нь дуулгавартай толгой дохилоо.
Байшинд орж ирсэн цагаас хойш Хэсү Жонгүгийг ширтэх ба Тэхёнийг хоол аягалан дуусахад л толгой дохив.
"Тэтэ! Киичижигэ хийж өгсөнд маш их баярлалаа."
Бяцхан охиных нь санаандгүй хэлсэн үг Жонгүгийг салганахад хүргэлээ.
"Хэсү чи сая х-хэн гэсэн бэ?"
Жонгүгийн нүд нь улайж, хүйтэн хөлс нь цувах бол Тэхён савхаа барьж чадалгүй газар алдав.
"Зүгээр л Тэтэ гэсэн..."
---
"Жонгүг, ярилцах зүйл байна."
|эхлэж байна даа....
YOU ARE READING
~Mátalos~||Taekook\Completed\
Short Story-Түүнийг ал! -Чадахгүй. -Үгүй дээ чи чадах л болно. Чи тэднийг алах л болно.