"Гём, надад Ханхуа группын бага хүүгийн талаар мэдээлэл олоод өгөөч. Ким Синву гэсэн байх."
Жонгүгийн үгэнд Югём инээмсэглэн
"Окэе." Хэмээгээд гарч одлоо.
"Хүн алсан юм чинь өө сэв гарч ирэх л ёстой биз дээ... новшнуудаас болж хог ухах гэж нээрээ."
Бор үст амандаа үглэн нүдээ аньтал
"Хэлтсийн даргаа, шүүх рүү явахгүй юм уу?" Хэмээн өмнө нь хамтран ажиллаж байсан Ёо Хванүн прокурор орж ирлээ.
"Нээрээ тийм. Явцгаая."
Жонгүг намхан нуруутай залуугийн мөрөн дээр зөөлхөн цохиод багийхантайгаа хамт шүүх рүү явав.
---
Шүүх хурал тийм ч амар байсангүй. Өмгөөлөгч юм л бол хэргийг сэжигтэн рүү эргүүлээд байсан тул Жонгүг хамгийн сүүлийн нотлох баримтыг шүүгчид өглөө.
"Сэжигтэн Жан ВанСу, таныг эрүүгийн хуулийн 150дугаар зүйлийн 3дугаарт зааснаар Хан Живоны үхэлд буруутай хэмээн үзэж байна. "
Бор үст шүүгдэгчийн өөдөөс харж ийн хэлснээ биеэрээ эргэн шүүгч рүү хараад
"Эрхэм шүүгчээ, хэргийн тогтоолыг уншиж өгнө үү," хэмээн толгой бөхийв.
---
"Би олсон доо" Югём бөөн цаас барин Жонгүгийн өрөөнд орж ирээд
"Ким Синву, одоо 63 настай. Хөгшин өвгөн гэж бодож байна уу? Үгүй! Наснаасаа хамаагүй залуу харагддаг. Бас их бадриун чийрэг биетэй. Хэрэг төвөгт их орооцолдож байсан юм билээ. Цагдаагийн цахим бүртгэлд юу ч үгүй мөртлөө архивт ёстой хогоороо байсан шүү. Ер нь хэрэг нь дандаа Кимийн талд шийдэгдэж байсан бололтой, ял эдлэж байгаагүй." Гээд хэд хэдэн хавтастай зүйл ширээн дээр нь тавиад
"За, өөр миний чадах юу байна?" Гэлээ.
"Хэргийн газар руу яв."
Жонгүг хавтастай зүйлсийг л их л сонжин харж байхдаа ингэж хэлэхэд Югём хамраа үрчийлгээд
"Чамайг байхгүй болохоор очоод ч нэмэр алга!" Хэмээв.
"Шинжээчдийг дагуулаад оч. Эсвэл шүүхийн шинжилгээний хүрээлэн ч юм уу? Надаас л дээр!"
"Ойлголоо доо."
Жонгүг шөнө болтол хавтаст хэргийн талаар судалж үзсэн ч нотлох баримтууд бүгд Ким Синвугийн талд үйлчилж байжээ. Тэрээр үсээ сэгсийлгэн нүүрээ гараараа илээд
"Хараал ид" хэмээн амандаа үглэв.
Бор үст хүрмээ аван өрөөнөөсөө гараад тэр чигтээ явсаар гэртээ ирлээ.
"Аав аа," Хэсү их л сандрангуй түүнд хаалга тайлж өгөөд
"Тэхён ах өвдчихсөн." Хэмээв.
Жонгүг гутлаа ч тайлалгүй сандран унтлагынхаа өрөөнд ороход Тэхён дээгүүрээ нүцгэн цааш хараад сууж байлаа. Түүний хажууд бинт, спирт бас архи харагдана. Бор үст санаа алдан түүн рүү дөхөж байхдаа газар унасан цустай цамцыг харсан ч бодлоо үгүйсгээд Тэхёны урд ирлээ.
"Ахаа, та чинь...Хэсү түргэн дууд."
Баруун цээжний хавьцаа бууны сум харагдах агаад Тэхён цусыг нь тогтоох гэж бинтээр хамаг чадлаараа даржээ. Өвдөхгүй гэсэндээ шил дүүрэн архи ууж, хар хөлс нь цутгана. Удалгүй түргэний тэрэг ирж эмнэлэг рүү авч явав.
"Яаралтай хагалгааны өрөө рүү оруул."
"Ааваа, ах одоо үхэх юм уу?"
Хэсү их л санаа зовсон шинжтэй хөмсгөө зангидахад Жонгүг инээмсэглээд
"Үхэхгүй болохоор Тэхён ахыгаа сэрэхээр хайртай шүү гэж хэлээрэй за юу"
"Заа."
Хэр удаан хүлээснийг мэдэхгүй ч Хэсүг Жонгүгийн өвөр дээр гүн нойрондоо автаж байхад хагалгааны тасгаас ухаангүй Тэхён гарлаа.
Энгийн тасаг руу шилжиж, тусдаа өрөөнд ороход Жонгүг Хэсүг буйдан дээр унтуулаад өөрөө Тэхёны хажууд очиж суув.
Хурдан сэрэх хэрэгтэй шүү Ахаа.
Тэгж байж л ах эгч хоёрын сүнсийг амраагаад эцэг эх дээрээ бардам очно шүү дээ. Таныг аваад очвол аав ээж хоёр хичнээн баярлана гээч.|goodnight
YOU ARE READING
~Mátalos~||Taekook\Completed\
Short Story-Түүнийг ал! -Чадахгүй. -Үгүй дээ чи чадах л болно. Чи тэднийг алах л болно.