Three

3.3K 247 3
                                    

Тэнгэр бүрхсэн үгүй нь харанхуйд мэдэхгүй байгаа ч хааяахан жирэлзэх цахилгааны ачаар би удахгүй бороо орох гэж буйг гадарласаар хурдан хурдан алхана.Ажил их л орой тардаг болохоор ганцаараа явах их хэцүү.Харин бороотой өдөр....мэдэхгүй.Бороотой өдөр би ажил руугаа явдаг ч үгүй.Харин өнөөдөр миний азгүйн гайгаар гэнэт л цаг уур өөрчлөгдөж орхилоо...."харихгүй б-бол болохгүй"би бувтнасаар шиврэн орох бороонд арай хийн алхаж байв.

"Ээж ээ!"

"Зугт Кейт!Иргэж харалгүй хурдан зугт"

"Ээжээ би айгаад байна!"

"Жаалаа би чамайг олчихлоо..."

"Ээж ээ!"

Чихэнд минь зогсолтгүй цуурайтах орилоон зүрхийг минь айдасд автуулж би зам дээр шууд л зогсчихов.Гарт минь байсан уут газарт унаж удалгүй би мэгшиж эхлэх нь тэр.Нулимс минь борооны хамт хацарт минь мөр татуулан урсах аж.Эдгээр зүйлс хэзээ ч зогсохгүй гэдгийг би мэдэж байлаа.Хүүхэд байхдаа авсан онцгүй дурсамжууд ой ухаан зүрх сэтгэлд минь яг л усан дээр хар будаг дусааж буй мэт тархчихсан.Тэнд цэвэр тунгалаг зүйл огтхон ч байхгүй.

Хдэн хором газар сөхрөн суусан ч амьсгалаа гүнзгий авсаар арай хийн гэрлүүгээ алхав.Тэдний авч өгсөн байр баячуудйн хороололд байдаг.Би үүнийг хүсээгүй нээрээ шүү.Хэрэв сургуулийн хүүхдүүд намайг олж харах юм бол утга учиргүй олон цуурхал гарах болно.Магадгүй би баян хөгшинтэй явалддаг гэх цуурхалд өртөх байх.

Гэрийнхээ хаалгаар орсны дараа ямар их уйлснаа сая нэг ээрэх өөрийгөө хараад мэдлээ.Яг л шөнө орой зодоон хийчихсэн танхай хүн шиг л харагдаж байна.Хөгийн юм
Гутлаа тайлан гал тогоонд орсон ч хөрөгчинд урмыг минь бодож талхны өөдөс ч байсангүй.Хөөх ямар гээч гайхалтай сайхан өдөр вэ?Яагаад ч юм өнөөх нулимс дахиад л хураад эхлэх нь тэр.Саяхан л гэрээр нэг цуурайтах инээд минь удалгүй тарчилаантай орилоон болон хувирч би тэсэлгүй газар унав.Нойтон хувцас минь арьсанд наалдаж заваан мэдрэмж төрүүлэх ч энэ хамаа байсангүй.

"Ээж ээ!Хаалга тогшоод байна"

"Хөгшөөн хаалгаа онгойлгочих"

"Ч-чи э-энд.."

"Охиныг минь тавь!"

"Аав аа энэ ах намайг өвтгөөд байна!"

"Зугтаарай Кейт!"

"Жаалаа чи хаачих гэж байгаа юм?"

¤Libena¤IkthI/Completed/Where stories live. Discover now