Seven

2.9K 201 4
                                    

"Ким Тэхён...хараал идсэн энэ хаалгаа нээ!"

Би орилсоор суудалнаасаа үсчиж байв.Би түүнийг алаад аль эсвэл амьдаар нь ч хамаагүй хүйтэн шороон доор булах болно.Тэр намайг их дэлгүүрт дагуулж очсоны дээр богинохон бас бариу даашинз өмсгөчихөөд клуб руу явж байна.Тоглоод байгаа юм уу?Би ахлах сургуулийн сурагч бас хэн нэгэн намайг харчихвал яах юм?

"Тайвшир Кики би чамтай хамт байна"

Тэрний инээд чангаар дуулдсаар би уурсаж байв.Тэр тэнэг юм байна.Би түүнтэй байхдаа үргэлж тайван бус байдаг гэтэл энэ залуу өөрийгөө яг л тайвшруулагч эмч шиг л ярьж байна.

Энд тэндгүй инээлдэж бүжиглэх залуус бас арихны эхүүн үнэр чанга дуу чимээ.Ахх би яг одоо өөрийнхөө хамгийн дургүй зүйлсээр хүрээлэгдчихээд сууж байв.Энд мөн Ким Тэхён түүний найзууд ч бас орох болно.

"Бурхан минь гэж Жонгүүк би чамайг битгий уу гэж хэлсэн биз дээ."

"Хён би жаахан уусан.Бас энэ алим яагаад гарт минь байгаа юм"

"Күүк барьж байгаа чинь алим биш .Өгзөгнөөс гараа ав"

"Хөөх Кейт ч халуухан харагдаж байна шүү"Жимин хэлсээр яг л гаж донтон шиг харцаар намайг харан уруулаа долоож байв.Би мартах дөхөж тэд чинь алдартай завхай амьтад шдээ.

"Жимин тэр минийх нүдээ түүнээс салга залуусаа"Тэхён хэлсээр бэлхүүсээр минь гараа оруулан бараг л өөртэйгөө холбож орхив.Үнэхээр яг л бохирдчихсон юм шиг мэдрэмж төрөөд байх юм.

"Тэхён хараал идсэн савраа надаас тат"Би түүнд дургүйцлээ илэрхийлсээр хөмсгөө зангидан түүнээс холдох гэсэн ч тэр улам л чангалж орхисоор бэлхүүс минь өвдөж эхлэв.

"Кики эргэн тойрноо хар"Би түүний хэлснээр клубыг тойруулан хараад чимээгүй түүнд тэврүүлээд суухыг илүүд үзэв.Энд тэндгүй согтуу залуус.Хараал идсэн энэ газарт анхнаасаа л би ирэхийг хүсээгүй байхад энэ залуу намайг дагуулж ирчихээд одоо намайг хамгаалаад байгаа юм уу?Ойлгомжгүй юм аа.

"Тэр залуусыг харж байна уу?Тэд яг л чамайг идэх гэж байгаа мэт т харж байна.Тиймээс чимээгүй надтай хамт суу"Урд байх вискинээс хэд балгасаар тэр ойролцоох ширээнд суух дөрвөн залуусыг заасаар би улам л түүн рүү ойртон сууж байлаа

Тэдгээр залуус яг л гаж донтон шиг уруулаа хазлан над руу заан ярилцах бол би даашинзныхаа хормойг байн байн доошлуулна.Суучихсан байгаа болохоор даашинз дээшилж би тухгүй байдалд орчихоод Ким Тэхёныг харааж байв.

¤Libena¤IkthI/Completed/Where stories live. Discover now