Five

3K 245 6
                                    

"Анна чи яах гэж тэдэнд миний ажлыг зааж өгсөн юм бэ!?"Би орилсоор бараг л уйлах дөхөж байв.Ядаж тэдэнгүйгээр ажлаа амар тайван хийх байтал Аннагийн сул амнаас болоод хаана ч явсан тэднийг харах болчихлоо.

"За уучлаарай Жонгүүк надаас асуугаад байхаар нь хэлчихсэн юмаа.Би түүнээс юуг ч нууж чадахгүй гэдгийг чи мэдэж байгаа биз дээ"тэр утасны цаанаас инээж буй нь сонсогдсоор би утсаа таслаад унтраах товчийг дарлаа.Тэр тэнэг охин хайртай залуу нь юу ч асуусан хэлчихдэг юм байна.Хайрт найзыгаа хүртэл зарж орхиж...Цаг хэдийн нэг цагийг заасан байх ба унтахаар орондоо хэвтчихсэн байсан ч хамаг уур бухимдал минь нойрыг минь аваад явчихав.

Тааз ширтэн хэсэг хэвттэл өнөөдрийн явдлууд нүдний өмнө гэнэт л дүрс хийх нь тэр.Бурхан минь гэж...би түүнд тэврүүлээд уйлахдаа юу бодож байсан юм бол?Тэр гаж донтой залуу намайг хардсанаасаа болоод чангаар орилоод айлгачихсан нь түүний буруу.Яагаад хардсан талаар бас намайг өөрийнхөө өмч мэт ярисан нь надад үнэхээр хачин мэдрэмж төрүүлж байна.

Тэр надаар тоглохыг хүсээд байгаа юм уу?Аль эсвэл хэт өмчирхөг юм уу?Тархинд минь эргэлдэх асуултуудыг бодсоор би нүдээ аниж байлаа.Маргааш битгий л ямар нэг асуудал тохиолдоосой...

"Тэхён чи түүн лүү орилчихсон юм уу?Чи лав юмтай байхаа."Хусог хэлсээр урд байх вискинээсээ шимнэ.Залуус өнөөх л клубд суугаад ярьж буй нь энэ юм.Тэдгээр залуус стрэссээ тайлж зугаацахаар энд бараг л шөнө болгон ирдэг

"Тэхён чиний туршлага хаачаа вэ?Чи түүн лүү тэгж орилчихоод өөртөө татаж чадах юм уу?"Юнги хэлсээр зүгээр л урагш ширтэн суух Тэхёныг харж байв.

"Та нар буруу бодож байна.Тэр улам надад татагдах болно.Надад тэврүүлээд уйлсан"түүний нүүрэнд бага зэрэг ёжтой инээмсэглэл тодрон ямар нэг зүйлийг хэсэг бодов

"Чи тэр залуусыг юу гэж бодож байна.Тэд алдартай хамтлагийн залуус бас идэштэй чинь нилээн дотно юм шиг л харагдаж байсан"Намжүүн хөмсөгөө өргөсөөр ярих бол Тэхёны царай гэнэт л өөрчлөгдсөөр нухацтай харах нь тэр

"Би тоглоомоо хэнд ч алдаж байгаагүй гэдгийг та мэднэ биз дээ.Тэр зөвхөн минийх..."

                               ***

"Тэхён-оос хол бай!Үгүй бол энэ хөөрхөн царайнд чинь сорви үлдээх болно шүү!."

Дахин нэг сүрдүүлэг бас чанга гэгч алгадалт...үнэхээр бүгдийг үзэн ядаж бас залхаж байна.Яагаад зүгээр л тэр яршигтай охидууд зайлчихаж болохгүй гэж.Өөрийнхөө хэмээн нэрийдэж харамлаж үхчих гээд байдаг тэдгээр залуустайгаа амьдралаас минь бүр мөсөн зайлаасай.Тэгвэл арай дээр тайван амьдарч чадах юм шиг байна.Надаас холгүйхэн газар хэвтэх утас минь дугарсаар би гараа сунган авах аж.

¤Libena¤IkthI/Completed/Where stories live. Discover now