Fourteen

2K 166 1
                                    

"Бэлэн болсон уу?"

"Тиймээ бэлэн"

Өрөөнд Чанёл орж ирсээр миний эд зүйлсийг авах бол би цонхон дээр зогсоод хар үүлсээр хучигдах тэнгэрийг ширтэх аж.Удахгүй бороо орох гэж байгаа бололтой хүчтэй шуурганы улмаас мод унах нь холгүй найгаж ,хаа нэг явж байгаа хог хийсэн ирж мөчирт нь тогтоно.Биднийг машинд суухтай зэрэгцэн цонхонд бороон дуслууд дусаж эхлэв.Гурван хоногийн турш хоосон эмнэлэгийн өрөөнд хэвтсэний эцэст гэрлүүгээ явж байгаа минь энэ.Олон хүнтэй газар байх хэцүү болсон учраас эмчээс зөвшөөрөл аваад эцэст нь нэг юм гарч байгаа минь энэ.

"Энд яах гэж ирсэн юм?"

Чанёл шүхэр барьж хажууд минь алхсаар би амьдралдаа ганц ч ирж байгаагүй байр луу хачин гэгч харж байлаа."бидний дорм"энэ удаа би байрандаа зогсоогүй ч түүнд юу ч хэлж чадалгүй дагах аж.Тэр хичнээн эрсдэлтэй зүйл хийж буйгаа мэдэж байгаа гэж хэлээч.Одоо биднийг хэн нэгэн хараад зураг авч байгаа үгүйг бидний хэн ч тааж мэдэхгүй шүү дээ.

"Чи ганцаараа байж болохгүй!"

"Би жаахан хүүхэд биш!"

"Сонс Кейт! би дахиж тэр аймшигтай зүйлийг хармааргүй байна.Би хичнээн их-..."тэр байрны үүдэнд зогсоод мөрнөөс минь бариад доош харсаар санаа алдан,түүний мөр чичрэх аж."-айсан гээч.Дахиад тийм зүйл болоход хэрвээ би амжиж ирэхгүй бол...амьдарч чадахгүй.Энэ бүх босгосон зүйлээ хаяаад ч хамаагүй зүгээр л үхсэн мэт амьдрах болно.Тиймээс гуйя өвчинг чинь эдгэх хүртэл надтай бай.Ойлгосон уу?"

Энэ удаа би толгойгоо дохив.Тэр хамгийн эхэнд намайг олсон болохоор ,цочролд орсон болохыг бас тэгээд хэд хоног унтаагүй гэдгийг ч би мэднэ.Тиймээс түүний төлөө зүгээр л хамт байя.Чанёл толгойгоо дохин хөнгөхөн инээмсэглээд дотогш орлоо.Энд тэндгүй дэрний өднүүд хийсэж зочны өрөөнөөс орилоон сонсогдоно.Миний хувьд чимээ шуугиан гэдэг дэлхийн сүйрэл гэсэн үг.Гэртээ ганцаараа байдаг болохоор чимээ шуугианд дуртай биш.

"Та хоёр ирчихсэн үү?Ашгүй бид яг хоол хийх гэж байлаа"

Кёнсүү биднийг зүглэн ирсээр гадуур хүрмийг минь авч өлгүүрт өлгөн цааш явах бол би зочны өрөөнд орж ирэв.Залуус бүгд л хийж байсан ажлаа больцгоон над руу гүйж ирсээр зүгээр эсэх талаар ярьж байв.

"Би зүгээр залуусаа.Чанни би өрөөлүүгээ орлоо аль өрөө юм?"

Миний толгой лугшин өвдөж байсанд Чанёлыг дагасаар дээд давхарт нэгэн өрөөнд оров.Хар хөшиг ханын цаас.Сайхан сонголт байна

¤Libena¤IkthI/Completed/Where stories live. Discover now