Ten

2.7K 198 3
                                    

"Юнги нойл хаана байдаг юм?"

"Шатаар өгсөөд баруун талын хаалга"

Би хурдтайгаар нойл руу гүйн ороод хаалгыг нь түгжин жижиг гар цүнхээ ухаж байв.Хараал ид гэж хааччихдаг байна аа.

"Новш"би чангаар хараал урсган цүнхээ газар шидэхэд хайж байсан зүйл минь газар унав.Амьсгал давчдаж нүд бүрэлзэж уур сэтгэл түгшилт мэдрэгдсээр би эмнээсээ хоёрыг давхарлан уухад дотрыг минь зурсаар орох аж.Зүрх минь одоо хүртэл хүчтэйгээр нүдэж дотор минь айдас түгшүүр мэдрэгдэж байлаа

Аймшигтай өнгөрсний минь дурсамжууд тархинд минь дахин давтагдан би салганасан гараараа утсаа чанга атгаж байв.Би тэрнийг мартаж орхиж...Утсанд минь ирсэн месэжүүдийг дахин нягталж уншина.

"Хөөх сайхан амьдарч байгаа байхнээ.Найзууд чинь царайлаг юм аа.Бас мөрийг чинь дэрлээд унтаж байгаа залуу ч тэр"

Би үсээ угтай нь зулгааж юу хийхээ мэдэхгүй тулгамдах нь тэр.Залууст хэлвэл тэд энэ миний бохир асуудалтай орооцолдох болно.Бас тэр энд байна.Энэ үдэшлэг дээр байна."Хараал идсэн тэр биднийг харж байна."Би шалан дээр өвдөглөн суун эмний үйлчилгээг хүлээн бараг л хагалаад хэлтэрхийгээр нь гараа зүсэх төхсөн толь руу харна.Удалгүй үйлчилгээ мэдрэгдэн арай хийн тайвширж эхлэхэд би урссан сормуусын будгаа янзалан нойлоос гарав.Тэр одоо ч намайг алчихаж мэднэ гэх бодол намайг зулгааж би ийш тийш харцаа гүйлгэн залуус руу алхана.

"Ямар нэгэн юм болсон юм уу?"Жимин миний тогтохгүй байгаа харцруу ширтэн айснаас болж томорсон хүүхэн харааг минь ажиглана."юнги энд зөвхөн зөвшөөрөлтэй хүмүүс л байгаа биз дээ.Гаднаас өөр хүн орж ирэх боломжтой юу?"би айж хөмсөгөө зангидан миний хачин байгааг ажиглах залуусаас асууна.Тэхёны архи бага зэрэг гарчихсан ус залгилах бол би одоог хүртэл чичирэх аж.

"Үгүй ээ энэ газарт зөвхөн зөвшөөрөлтэй хүмүүс л ирнэ.Бас байшинг тойроод ойр орчимд гуч гаруй хамгаалагч бий.Юу болсон юм?"

"Зүгээр дээ юу ч болоогүй.Би ядраад байна Тэхён намайг хүргээд өгөөч"Би над руу санаа зовнисон харцаар харах Тэхёнд шивнэн явах гэж байсан ч би зогсов

"Нээрээ тийм Юнги би энд хоноод явж болох уу?"Тэр зөвшөөрч би будилсан харагдах Тэхёныг дээд давхар луу чирэв.Энэ юнгигий гэр учраас дээд давхар луу хэн ч гарахгүйн дээр чимээгүй байлаа.Бид эхний хаалгыг нээн ороод амьсгалаа дарахыг хичээн хэд хэд гүнзгий амьсгаа авж байв.

¤Libena¤IkthI/Completed/Where stories live. Discover now