Six

3.1K 220 3
                                    

"Кейт чи хаана байна?Чи хичээлдээ ирэлгүй гурав хонолоо.Багш чам руу залгасан ч утсаа авсангүй.Дуудлагыг минь авбал иргээд залгана гэж найдаж байна "

"Жин байна.Залуус чамайг байхгүй болчихсонд санаа зовоод байна.Гуйя Кейт дуудлагт минь хариу өгөөч.Биднийг уучлаарай."

Амьдралынхаа арван жилийг харж өнгөрөөсөн тааз эм тарианы дотор муухайрам үнэр.Энэ нүдээ нээх болгонд минь л харагддаг эхний зүйл.Би хэлсэн биз дээ...үхчихсэн бол дээр байсан юм

"Ойрд сэтгэл санаа чинь тогтворгүй байсан юм уу?Яагаад байна байн сэдрээд байгаа юм?"

"..."

"Чи тайван байх хэрэгтэй.Хэрэв физофил чинь дахин дахин сэдрээд байх юм бол чи өөрийгөө алчихаж ч магадгүй.Би чамд хэлсэн биз дээ!Аль болох өнгөрсний талаар бодохгүй байж өөрийгөө битгий хямраа гэж.Гуйя ядаж өөрийгөө бодолдоо.Бас хэвлий хэсгээр чинь маш их хөхрөлттэй байна.Яасан юм?"

Аав ээжийгээ алуулж байхыг хараад хэт их цочролд орж энэ нь миний сэтгэцэд нөлөөлсөн юм.Бас шөнө бүр зүүдэнд минь орох дурсамжууд бас тэр хүн....Бүх зүйл миний тархийг идэж эхлэсэн.Яг л хорт хавдрын эс шиг л энгийнээс хурдтайгаар дотроос минь иддэг хөгийн өвчин.Найман настай жаахан охин ийм их зүйлсийг даван туулна гэдэг үнэхээр хүнд шүү дээ.Тэгээд л би байнга эмнээсээ салдаггүй.Жаахан л эхлэсэн бол зогсолтгүйгээр бүх биеийг минь ямар нэг шунал шиг зүйл рүү чирж орхино.Тэр шунал нь үхэл ...

"Тайвшируулах эм бичээд өгөөч!"

"Ахх тайвшруулах эм ихээр уувал өвчин чинь эдгэрч тайвширах байтугай улам сэдэрч эхэлнэ.Тиймээс зөвхөн сэдэрсэн үед нь уу!Ойлгож байна уу!Жоохон ч гэсэн өөрийгөө бод!"

Би тод цэнхэр савтай эмээ гарандаа атган эмчид хүндэтгэл үзүүлэн нэг бөхийчихөөд буцан өрөө лүүгээ явав.Эмнэлгийн хонгил булан бүр нэг л дотно.Магадгүй зүгээр л хэтэрхий удаан байсан болохоор байх.Ник эмч америкаас томилолтоор хэд хоног энэ эмнэлэгт ажилж байхад нь би анх үзүүлж байсан юм.Тэр их царайлаг хорь өнгөрч яваа залуу байсан.Хүүхэдтэй ажилж үзээгүй болоод ч тэр үү эмгэг минь сэдэрхэд тэр их л сандарна.Хааяа шөнөжин хажууд минь сахиж хононо.Харин одоо тогтсон амьдралтай эхнэр хүүхэд гэр бүлтэй гуч гарж байгаа залуу.Бид бие биенийхээ амьдралын нэг хэсэг болсон хүмүүс.Заримдаа би түүнд маш их талархадаг.Хажууд минь үргэлж байдагт нь...

"Кейт!?"хэн нэгэн эрэгтэйн танил хоолой дуулдсаар би алхаж байсан газраа зогсож орхив.Тэр яагаад энд байгаа юм?Хүлээгээрэй тэд яаж?Саяхан атган явж байсан эм минь газар унахтай зэрэгцэн би түүний энгэрт чанга гэгч нь тэврэгдэж орхилоо

¤Libena¤IkthI/Completed/Where stories live. Discover now