Sixteen

2.1K 182 6
                                    

- Dispatch ажилаа сайн хийжээ.

-Хөөх манай сургуулийн завхай охин.Нэрийг нь Кейт гэдэг.

-Ваа би мэдээд байсан юм аа.Миний асуудал биш ч энэ охин хэн болчихоод алдартантай тэврэлдэж байгаа юм?

-Зүгээр л хэдэн төгрөг олох гэсэн хүүхэн.Хямдхан юм

-Энт-ээс нь няцаасан хариу өгөөгүй байна.Үнэн бололтой

Хүмүүсийн сэтгэгдлүүдийг уншсаар би тэсэлгүй утсныхаа хажуу талын товчлуур дээр удаан дарлаа.Тэд өөрсдөө л хичнээн ёс суртахуунгүй тэнэг байгаагаа шүүмжилмээр юм.Хэрэв би Бэкхён ий үеэл байсан бол тэд яах юм?Тэд харааж доромжлохгүй байсан...Хөгийн атаархагчид.

"Байна уу?Тийм ээ ахаа би Чанёлынд байгаа.Мэдээгээр гарсан зүйл худлаа гэдгийг та мэдэж байгаа.Маргааш би завгүй ээ Чанёлын тоглолтыг үзнэ.Ойлголоо баяртай"

Би хэдэн сар яриагүй авга ахтайгаа аль болох зүгээр байгаа мэтээр ярьсаар зөөврийн компьютераа унтраав.'хараал идсэн будаг' нүүрээ цэвэрлэгчээр арчсаар кремнээс болж хуурайшсан арьс минь хөхөрч харагдах аж.Мэдээж авга ахтай царайгаа харж ярьж байхад будаагүй бол би хэдэн цагийн турш байцаагдах байсан.

"Чанни би зүгээр болохоор бэлтгэлдээ анхаарлаа хандуул.Харин эрт ирээрэй"

Гал тогооны өрөөнд хоол хийн зогсохдоо буцаан асаасан утсаа чих мөрнийхөө завсар хавьчуулан ярисаар буцалж буй шөлнөөсөө амсана.Хоол хийгээгүй бараг л сар болж байгаа гэхэд давгүй шүү

Би утсаа тасалж дэлгэцээ хараад эргэлзээн дунд төөрчихөв.Энэ Тэхёны тэмдэглэсэн дугаар байхын дээр би устгах аль эсвэл үлдээх эсэх дээр эргэлзэж орхив.Тэгээд би зүгээр л халаасандаа хийн эргүүлэн шөлөө чанаж эхлэв.Миний зориг хүрээгүй.Хэрвээ устгачихвал зүрхнээс минь ч бас алга болчих юм шиг санагдсан юм.

Би хийдэг байснаасаа маш их хоол хийгээд эцэст нь ядарчихав.Есөн хүний порцоор хоол хийнэ гэдэг амаргүй даваа юм байна.Кёнсүү эртнээс хийдэг байсан учраас дасчихсан байх.Эсвэл тэд жилийн 365 хоногийн 360-д нь гадуур хооллодог .Үүдний өрөөний хаалга дуугарч хүмүүсийн гал тогоог зүглэх хөлийн чимээ дуулдана.

"Та нар гашилсан харагдаж байна"

Би эргэж харахдаа есөн ширхэг хөхөрсөн нүдтэй цонхийсон царайнуудыг олж харсаар хоолнуудаа ширээн дээр өрж байв.Тэд урьд байдгаасаа илүү чимээгүй байх аж.Маргааш тэд төгс үзүүлбэр үзүүлэх ёстой гэж тэд хэлсэн.Гэхдээ тэд алдсан байлаа ч фэнүүд үүнийг тоохгүй.Тэд зөвхөн залуусыг харахын тулд ирсэн.

¤Libena¤IkthI/Completed/Where stories live. Discover now