Twelve

2.4K 172 7
                                    

"Тэхён!мартаагүй бол би кафед ажилладаг."

Тэр ганц ч үг хэлэлгүй машинаа буцан эргүүлж кафе руу явсаар би тэрний хачин аашийг хараан хөмсөгөө зангидана.Ийм зангуудыг би үзэн яддаг.Ойлгомжгүй хачин гэмээр зан авир.

"Тэ! юу болохоо байчихсан юм?Чамайг өдөр тоохгүй уурлаж орхиж явсан гээд уурлаад байгаа юм уу?"

Дахиад л чимээгүй.Хараал идэг тэрний энэ хөгийн аашийг хараал идээсэй.Бид кафен үүдэнд ирэн зогссон ч би буулгүйгээр тэрнийг тайвшируулахыг оролдож байна.Гэвч тэр ганц ч үг хэлэлгүй чимээгүй суусаар л байсанд толгой минь өвдөн асуултуудыг тунгаан бодож чадахаа байж эхлэх нь тэр.

"Тэхён ямар гээч хөгийн зан бэ?Би чамайг тайвшируулах гэж өчнөөн оролдлоо.Чамд ямар чөтгөр нь шүгэлчихсэн юм?Тэнэг амьтан!"

Арваас илүү удаагийн асуултууд асуусан ч би хариу сонсоогүйд уурлан ,тэвчээр алдран хашхичаж орхиод хаалгыг нь тас хийтэл хаасаао кафед оров.Тэр хэлтэй бас тархитай хүн.Асуултыг минь ойлгоод хариулт өгч чадна.Гэхдээ тэр яг л гөлөр өвчтэй юм шиг урагш цонхоор ширтэн хариулт өгөхгүй байх нь намайг хэтэрхий их бухимдуулчихлаа.

"Кики яагаад уурлачихсан юм"

Чанёл үсээр минь оролдож, толгойгоо барин нүдээ анин суух намайг аргадана.Тэд цайны цагаараа үргэлж л ирэх юм.Гэхдээ тэд намайг инээлгэж бухимдлыг минь тайлдаг байхад би дургүйцэхгүй.Гэхдээ одоогийн нөхцөл байдалд нэг л яршигтай санагдаад байх чинь...

"Тэр Тэхён гэгч чинь чамайг гомдоосон юм уу?Бас энэ хацар уруул чинь.Арай тэр чамайг алгадсан хэрэг үү?"

Шиүмин Бэкхён хоёр бялуугаа амруугаа зогсолтгүй чихиж байсан ч гэнэт л болин хөмсөг нь нумаран хүнд амьсгалж эхлэх бол Чанёл үснээс минь гараа аваад чангаар гараа атгаж эхлэв.Энэ залуус үргэлж л зодолдох талаар бодож далдагнаж байх юм.Намайг хамгаалж байгаа нь сайн хэрэг ч тэд өөрсдийгөө айдол гэдгээ санах хэрэгтэй.Нэг л том асуудал бүгдийг нь баллана...

"Үгүй ээ!Энэ зүгээр л сургууль дээр болсон хөгийн асуудал"

Өнөөдөр би тоо томшгүй их санаа алдсаны нэг саяхан дохиогоо өнгөрлөө.Өглөө энэ дажгүй байсан ч одоо би үнэхээр дэлбэрэх гэж байгаа бөмбөг шиг болчихсон байна.Надад асуудалгүй өнгөрүүлэх өдөр бараг л тохиохоо больсон.Бас ойрхон өвчин минь хөдлөөд хэт их тайвшируулах эм ууснаас бие минь сүүлийн хэд хоног үнэхээр сул байгаа.Магадгүй би өнөөдөр эмнэлэг явах хэрэгтэй байх

¤Libena¤IkthI/Completed/Where stories live. Discover now