Nine

3.1K 201 3
                                    

"Кейт чи Тэхёнтой үерхэж байгаа юм уу?"

Сургуулийн хаалгаар орж ирмэгц л Анна хажууд минь ирээд чангаар орилон асуух нь тэр.Тэр мулгуу амаа татаж явмаар юм.Би өөр дээрээ охидын үзэн ядсан харцыг мэдэрсээр санаа алдана.Үнэндээ би өөрөө ч мэдэхгүй байна.

"Мэдэхгүй юм даа Анна.Бүгд л хормын дотор нисэх мэт болоод өнгөрчихсөн"

Би хэлж ойлгомжгүй харилцаагаа бодож байв.Тэр надад хайртай эсэхийг би мэдэхгүй шдээ.Гэхдээ би тэрэнд сайн.Бас тэр үргэлж яг л миний найз залуу шиг аашилдаг.Ядаж надаас албан ёсоор ч гуйгаагүй байхад үерхдэг гэх буруу байх

"Тиймээ бид үерхдэг"урагш гурав алахаад би түүний бүдүүн гүн хоолойг ардаасаа сонсон зогсчихов.Үерхдэг...яагаад ч юм баярлах мэдрэмж дотрыг минь дүүргээд эхлэх нь тэр.Тэр надад сайн юм байна.Тэр ч бас надтай адил мэдрэмжүүдийг мэдэрдэг юм байна.Өөрийн эрхгүй нүүрэнд минь бага зэрэг инээмсэглэл тодров.Анна харин гүн шоконд орж чимээгүйхэн биднийг харах бол сургууль яг л хөлдчихсөн мэт чимээгүй болсоор тэр миний урд тулан ирэх нь тэр

"Кики миний охин тиймээс түүнд хандарах талаар бодоод ч хэрэггүй шүү залуусаа"

Тиймээ охидын үзэн яддаг бас нэгэн шалтгаан.Надад Сэра шиг сайхан бие хаа байхгүй ч царай бас өөртөө таарсан халуухан биетэй.Ааш зан минь тэр шуламнаас арай дээр болохоор сургуульдаа хоёрт бичигддэг юм.Тиймээс л Сэра бас охидууд намайг алдартай байгаагийн төлөө үзэн яддаг.

Тэхён тэр бүгдийн нүдэн дээр намайг өөрийнхөө хэмээн зарласанд би бараг л нисэж байв.Дотор минь хуралдаад байсан тэр их бодлууд бүгд л замхран одож би түүнээр өөрийгөө дүүргэж байв.Гаранд минь түүний хүрэлт мэдрэгдэн өнөөх л мэдрэмжүүд намайг бүрхэж би тэрэнрүү ширтээд инээмсэглэж байлаа.

Түүний нүдийг хэзээ ч ингэж удаанаар тогтож ширтээгүй би гүн бор нүдийг нь ширтэн ёроолд нь живж орхив.Түүний нүдэнд огторгуй оршиж байсан.Юу ч өгүүлэхгүй мэт боловч яг л хар нүх шиг хамаг сэтгэлийг сорчихдог.

"Би чамд хайртай"чихэнд минь тэр ойртон шивнэсээр би бараг л унах гэж байв.Би инээмсэглэн толгой дохиод түүнийг тэврэв.Одоо надаас үг ч гарахгүй байсан болохоор л түүнд өөрийнхөө хайртайг хэлж чадсангүй.

"Хөөх хараачээ өнөөх хоёр дурлалт хосууд"Жонгүүк хэлж түрүүхэн цайны газар орж ирсэн биднийг ичээж орхив.Тэд биднийг ичээх хангалттай их үг хэлж байлаа.

¤Libena¤IkthI/Completed/Where stories live. Discover now