Eighteen

2.4K 166 3
                                    

"Ааваа би буцахыг хүсэхгүй байна...Би тэнд очвол маш их өвдөлттэй нүүр тулах болно шдээ"

Би аавынхаа үнэрийг үнэртсээр түүний 'яв' гэх үгсийг няцааж байв.
Үргэлж өвтгөдөг ертөнцөөс илүү энд тэдэнтэй хамт байвал илүү сайхан

"Кики минь дээ...амьдрал үргэлж л чамд өвдөлтийг бэлэглэдэг юм.Гэхдээ эдгээр өвдөлтүүд үүрдийх байдаггүй.Чамайг гэх хүмүүс зөндөө байхад чи үргэлж'ганцаараа' гэх үгээр өөрийгөө тусгаарладаг.Чиний амьдрал дуусах болоогүй.Номны чинь төгсгөлийн мөр бичигдээгүй байхад чи үхэх ёсгүй.Тиймээс одоо буц.Бид үргэлж чиний зүрхэнд хамт оршисоор байх болно"Ээж минь аавын мөрөн дээр гараа тавин инээсээр тэд тоос шиг замхарч эхлэв

Амьсгалын аппаратны чихэнд чийртэй чимээ сонсогдсоор би нүдээ нээх аж.Зовхи минь ер нээгдэхгүйн дээр багахан л нээгдэж яг чулуун зүүчихсэн юм шиг л хүнд санагдана.Хамарт минь гуурс хийн хүзүүнд минь том гэгч зүйл зүүжээ.Нэг хөлийг минь гипсдэн дээш өргөн зүүж хэвлий болон цээж хэсгийг минь тэр чигт нь битүү боосон байв.Нэмж хэлэхэд энэ аймшигтай өвдөж байна.

"Кики?"

"Тэ?"

Би өдийг хүртэл сонсохыг хүссэн тэр хүний хоолойг сонссоор цочирдох аж.Энэ л хоолойг сонсох гэж би буцан сэргэсэн бололтой.Үнэрийг нь уушгаа дүүртэл үнэрлэж уруулыг нь эцсээ хүртэл шунаглан үнсэн...тэр л дулаан энгэрт нь тэврүүлэх гэж...үхэл гээчийг нь хуурч гэмтэн болсоор иржээ.

Тэгээд л би гомдол цөхрөлдөө дахин живсээр уйлж эхлэв.Бүх бие минь өвчин орчихсон учраас анх сэрсэн байрлалдаа л дээш харан хэвтсээр би уйлна"уучлаарай....чамайг хамгаалаагүйд.Амласан амлалтаа биелүүлээгүйд...чамайг гомдоосонд...энэ бүх зүйлсийг ганцааранг чинь туулуулсанд уучлаарай."Энгэрт минь толгойгоо тавьсаар уйлах түүний царай.Үс нь урган нүдийг нь таглан нүднийх нь хөхрөлтийг далдалж,хэт уйлснаас үүдэн хавдан улайжээ.Амандаа зогсолтгүйгээр шивнэх үгс нь чихэнд минь цуурайтна

Тэрхэн үед би бодсон юм.Хайр гээч ямар агуу зүйл гэдгийг.Өвдсөн ч өвдөөгүй мэт царайлан шаналал бүрээ инээмсэглэлээр сольж зөвхөн түүнийг л инээмсэглүүлэхийн тулд бүхнийг зориулдаг...Эхлээд гомдоно дараа нь уурлана тэгээд уучлана.Хайртай болохоор л уучлах ёстой байдаг.Дараа нь харамсахгүйн тулд,өдөр бүр дурсамжиндаа амьдарч тэсэхийн аргагүй өвдөлтийг мэдрэхгүйн тулд уучлах хэрэгтэй.Учир нь чи цаг хугацааг анагаагч гэж бодож байгаа.Үгүй дээ...хайртай л бол хайртай.Зүрхэн дотор чинь асах гал унтарсан ч цог нь үргэлж халуунаараа байдаг юм.Бага зэрэг гал тавихад л энэ дүрэлзэн шатах болно.

¤Libena¤IkthI/Completed/Where stories live. Discover now