Seventeen

2.3K 194 10
                                    

"Кейт хаачсан юм?"

"Тэр угаалгын өрөө орсон"

"Таван минутын дараа шүү"

Стафф залууст гарах болсонг мэдэгдсээр тайзны хажууд зогсох аж.Тэд бүгд микээ шалгаж гар хөлийнхөө булчинг суллана.Хөтлөгч тэднийг зарлахаас  өмнө цэнгэлдэх хүрээлэн чимээнд нүрэглэн доригож том дэлгэцэнд үзэгдэх хүнийг ажиглаж байв.Цусанд хутгалдан хэвтсэн охин болоод түүнийг боох залуу.Тэр залуугийн нүүр дэлхий дахинд шууд дамжуулагдсаар цааш зугтаах нь тэр.

"Кейт!"

Чанёл хамаг чангаараа асаалттай микээр орилох үед хүмүүс чимээгүй болон залуус хаалга руу гүйж эхлэв.Аймшигтай...тиймээ аймшигтай харагдаж байсан.Харсан хүн дагжин чичирмээр дүр зураг тэднийг угтан авсан юм.Цээж болоод хэвлийд нь байх хутганы шархнаас цус тасралтгүйгээр урсаж шалыг улаанаар будсан байх бөгөөд хүзүүн улайн хавдаж амьсгалж чадахгүй байх охин.

"Кики гуйя нүдээ аниж болохгүй шүү.Удахгүй түргэн тусламж ирэх болно.Гуйя намайг орхиж болохгүй!"

Хажууд нь тойрон суух залуусын цагаан өмд улаан болсоор тэр охинг тэврэн уйлах ба удалгүй ямар нэг зүйл шивнэсээр гар нь газар унах нь тэр.Энэ бараг л хэдэн сая хүний нүдэн дээр болж өнгөрсөн үйл явдал.
___________________________________

"Утсаа авахгүй юм уу?Тэ"

Тэхён дугарж буй утасныхаа дэлгэцийг хэсэг ширтсэнийхээ эцэст таслаж орхих нь тэр."бид хамааралгүй хүмүүс"түүний хүйтнээр хэлсэн үгэнд залуус бага зэрэг ярвайж байв.

"Ахх хөөх Эксо гарах гэж байна"

Жонгүүк орилсоор зурагтан дээр гарах зүйлийг үзэх бол түүний орилооноор залуус Тэхёноос харцаа салган зурагтанд төвлөрөх аж.Тэхён гараа чанга гэгч атгаад Бэкхёныг дэлгэцэнд гарахыг хүлээнэ.Уур хорсол үзэн ядалт бас гуниг.Гэхдээ энэ мэдрэмжүүд нь хормын дотор замхран алга болж айдас хуралдан дотроос нь зулгаан тарчлааж эхлэсээр түүний гар чичирж нүдэнд нь нулимс хурж эхлэв...Зурагтны дэлгэцэн дээр тодрон харагдах түүний хайртын цусандаа будагдсан царай.

"Х-хён энэ К-кейт..."

Жонгүүкийн нүдэнд ч мөн адил нулимс хуран улайжээ.Зогсолтгүйгээр нүдэх зүрхний цохилт.Түг түг түг...хорвоо ертөнц дээрх хамгийн их өвдөлт.Тэсэхийн аргагүй юм

"Би б-би явах хэрэгтэй"

"Тэхён хаачих гэж байгаа юм бэ?"

¤Libena¤IkthI/Completed/Where stories live. Discover now