Eleven

2.5K 186 2
                                    

Өглөөний нарны туяа энэ өдөр байсангүй.Өчигдөрхөн орсон борооны үнэр өрөөгөөр нэвт ханхалж би нүдээ нээлээ.Харин хамгийн эхэнд харсан зүйл минь Тэхён байсан юм.Тэр одоо хүртэл унтах ч миний харц огт тэрнээс салалгүй ширтэх аж.Хааяа хажуудаа царайлаг хүн харж сэрсний ачаар би сэргэг байж чаддаг.Энэ бол гайхалтай давуу тал.

"Тэ чи яг одоо сэрэхгүй бол бид хичээлээсээ хоцрох болно"

Тэхёны гэрийн хананд өлгөөтэй байх цагийн зүү долоо хагасыг зааж би түүнийг сэрээх зорилгоор нүүрлүү нь үлээх аж.Удалгүй тэрний урт өтгөн сормуус дээш болж уруул дээр минь өглөөний үнсэлт ирэв.Яагаад бурхан ийм шудрага бус юм бэ?Эрэгтэй хүнд эмэгтэй хүнд заяагаагүй нүдийг хайрлах гэж.Атаархмаар юм.

"Чи өчигдөр шөнө уйлагнаад байсан"

Тэрний хөмсөг өнөөх нум хэлбэртэй орж санаа зовсон харц нүүрэнд нь тодров.Тиймээ би дахиад л өнөөх зүүдээ зүүдэлсэн.Бага зэргийн хөнгөн санаа алдалт"Мэдэж байгаа Тэ.Чи зүгээр л үүний талаар битгий асуугаарай за юу.Одоо босцгооё"
Би тэрний хамар дээр үнсээд орноос босон хувцасны өрөөлүү явав.Нэгэнт л энд миний хувцас байхгүйгээс хойш дахиад л тэрний хувцсыг өмсөх болно.Тэр тамын элч нар миний талаар юу гэж цуурахыг ч би мэдэж байна.Нэг шөнийн зугаа хамт хоносон гээд л өнөөдөр бид сургуулийн хэл амны бай болох болно.Тэд үүнээс өөр юм хийж чадах биш

"Чи сайхан харагдаж байна"

Би тэрний том хар подволкийг өчигдөр өмсөж байсан савхин банзал дотуураа чихсээр доош буухад Тэ хэлж би инээнэ."Би өөрийгөө хөөрхөн гэдгийг мэднэ"Одоо Тэхён инээж би хөгийн царай гаргав.Хараал идсэн юу яриад байгаа юм бэ Кейт.

Бид тэрний үнэтэй улаан машинд суумагц сургууль руу хурдлан давхина.Өглөөний цай уух талаар ярилцсан болов ч бидэнд цаг байгаагүй учраас цайны цагаар хооллохоор тохирон сургууль явж байна лдаа.

Эхний цаг математикийн хөгшин багш хатагтай Ким ордог учраас л бид ингэж их яаарж байгаа юм.Тэр бол манай сургуулийн амилсан чөтгөр.Нарийн хар хүрээтэй шилээ өндөр хамар дээрээ тохчихоод уруулаа хачин гэмээр мушгиралдуудан дээр үеийн боронзон өсгийтөө чанга дугарган алхах нь хүүхдүүдийг айлгадаг байх.Гэхдээ тэрний шийтгэл үнэхээр хараал идсэн байдаг.Нэг удаа би хоцорч очоод хичээлийн долоон цаг сандал өргөж зогссон.Маргааш нь би босож чадаагүй юм даа

"Тэ чи ямар азаар хатагтай Ким ээр хичээлээ заалгадаггүй байна аа."

Би тэр авгайг харааж байв.Бид хоцроогүй амжиж ирсэн ч хатагтай Ким ийн урдхан явсаар ангид орсонд тэр их уурлаж хоёр цагийн турш намайг хөгийн асуултуудаар булсан юм.Тэгээд л би цайны цагаар бухимдан хараал урсгаж сууна

¤Libena¤IkthI/Completed/Where stories live. Discover now