Four

3.1K 254 6
                                    

"Хөөе энэ сүүгүй байна.Дахиад аваад ир"

Хараал идсэн долоон могой.Би тэдэнд хоёр цагийн хичээлээ таслан байж хорин найман ширхэг кофе авчирж өгсөн.Гэхдээ тэд алийн ч уугаагүй.Чихэргүй байна, хэт сахартай байна. мөсгүй байна, гашуун байна гээд л.Тэд юу юм?Амтлах мэдрэмжээ алдах эмгэгтэй юм уу?

"Энэ хуурай сүү ,элсэн чихэр ,мөс.Би хичээлдээ орлоо!"

Тэднийг дээвэр дээр үлдээн ангируугаа хурдан гэгч гүйсээр ашгүй нэг салж чадсандаа баярлах аж.Дахиад ямар нэг зүйл нэхэж эхлэх юм бол би үнэхээр тэвчилгүй дээврээс үсрэх байсан биз.Ангид ороход багш намайг зэмэлсэн ч суудалд минь суулгав.Хичээл надад нэг их хэрэггүй ч хэрэв олон удаагийн зөрчил үүсвэл би багш нарын хурлаар орох болно.Би тэгэхийг хүсэхгүй л байна шүү!Түм буман багш нарын нүдэн дээр ичгэвтэр байдалд орох тийм ч таатай биш. Гэвч сүүлийн гурав хоног зарим нэг асуудлаас болж хэт их стрессдэж бас ядарч хичээлээ ойлгохгүйн дээр хэд хэдэн хичээл тасалсан.Энэ нь магадгүй хуралд орох боломж нэмэгдсэний дохио биз

"Кейт цайны газар луу явцгаая"Анна завсарлагааны хонх дугармагц эргэн хараад гарнаас минь барин авч явах гэсэн ч би түүнийг зогсоолоо.Тийшээ лав биш...

"Анна би тийшээ ормооргүй байна.Чи ганцаараа явчих.Би түр агаар амьсгалж байгаад ороод ирье"түүний гарыг тавиулах гэж хэсэг ноцолдсон ч амжилттайгаар сугарч чадан сүргуулийн арын талбайг зүглэв.Тэр өчигдөр шөнөжин надаас уучлалт гуйсан мессеж явуулаад унтуулаагүй.Тиймээс эцэст нь би уучилсан юм л даа.Үгүй бол энэ нь хэдэн долоо хоног ч үргэлжилж болно.Хэдэн сарын өмнө тэр бүр шүүгээг минь дүүртэл уучлалын захиа бичсэн.

Сургуулийн арын хашаанд байдаг саравчинд суугаад хэсэг хором юу ч бодохгүй нүдээ анин суув.Ахх ядарч байх чинь.Яагаад ийм их асуудлууд намайг хүрээлээд байгаа юм бол?Ийм зүйлсэд дургүй юмсан.Хэсэг салхинд тайвширч суусны эцэст хонх дугарах дуулсаар хүсээгүй ч нүдээ нээсээр анги руугаа алхав.

"Чи яагаад цайны газар ирээгүй юм"

Тэдний хөгийн царай нүдэнд минь үзэгдсээр би ярвайж байв.Тэд ямар хачиг биш яагаад үргэлж надад наалдаад байгаа юм бол доо.

"Агаар амьгалах гээд гарсан юм.Тэглээч би хаана байхаа хүртэл та нараар заалгахгүй!"

"Чи боол учраас энэ хамаатай хэрэг"Тэхён урд минь тулан зогсоод эрүүнээс минь бага зэрэг өргөн царайг минь харах бол би түүний гарыг чангаар хойш савав

¤Libena¤IkthI/Completed/Where stories live. Discover now