Nineteen

3.7K 227 7
                                    

Сөүлээс холгүйхэн байх нэгэн ой.Өвөл болчихсон болохоор цагаан цас ойг хучсан ч мөнх ногоон өнгө нь далдлагдаагүй байх аж.Харин энэ ойн дунд гурван давхар цагаан барилга оршино.Гадаан нь цагаан халаадтай хүмүүс эмнэлэгийн хувцас өмссөн хүмүүсийг сугадан явах бол тэдгээр хүмүүс хачин гэгч үйлдэл хийх аж.

Удалгүй эмнэлэгийн гадна талд улаан өнгийн үнэтэй машин зогсоход барилгаас гурав дөрвөн хүн гүйлдэн гарч ирээд бөхийнө.Өнөөх машинаас буух нэгэн хориод орчим насны залуу байх ба гартаа өнгө алгалсан цэцэг барин нүүрэндээ инээмсэглэл тодруулах аж.

Хоёр давхарт гараад өнөөх залуу хамгийн цаад булангийн өрөөрүү алхахдаа маш ихээр догдолж бас сандрах бол гарт нь дөрвөлжин улаан хайрцаг үзэгдэнэ

"Кики"

Өнөөх залуу хаалгыг зөөлөн татаад цонхны наан моддыг ширтэн суух үзэсгэлэнт бүсгүйг дуудав.Өнөөх бүсгүй ноосон улаан том цамц өмсөж үсээ доор нь нэг боосон харагдана.Тэр өнөөх хүмүүсээс өөр хувцасласан байв.Эмнэлэгийн хувцас бус энгийн хувцас өмссөн нь ямар нөлөө бүхий хүн болохыг нь илтгэнэ.

"Тэ"

Өнөөх бүсгүй эргэн харсан даруйдаа томоор инээмсэглэнэ залуу руу гүйн тэврүүлэв.Яг л ирэхийг нь хүлээн гадаахыг ширтэж байсан аятай л.Зүрх нь яг л өмнөх шигээ булиглаж бас догдолж байв.Тэдний сэтгэл огтхон ч өөрчлөгдөөгүйн дээр голд нь орших хайр галд дүрэлзэн асах ажээ.

"Би чамайг санасан"

Өнөөх бүсгүйн духан дээр залуу зөөлөн бас удаанаар үнсэхдээ амандаа шивнэсэн ч бүсгүй сонссон бололтой улам томоор инээв.

"Анна тэр яаж байгаа вэ?"

"Жонгүүк түүнийг шархлуулахгүй...хайртай болохоор"

Тэд чанга гэгч хөхрөлдөн биерүүгээ ширтэх бол удалгүй залуу газар өвдөглөн суух нь тэр.Тэгээд өнөөх улаан хайрцгаа дэлгээд ярьж эхлэв

"Кики...чи миний нар,амьсгалах агаар.Хамгийн анх хараад л би чамд дурлсан.Хөмсөгөө зангидан уурлах тэр л жижигхэн охинд би өөрийн эрхгүй татагдсан.Мэдээж бидний харилцаа тогтвортой байгаагүй.Гэхдээ би чамд хайртай.Би чамайг сонгосон.Би чамайг сонгосоор л байх болно Ямар ч эргэлзээгүйгээр огтхон ч тээнэгэлзэлгүйгээр.Би үргэлж чамайг сонгох болно.Миний оршихуу болох уу?Насан туршийн минь хайр болох уу?Кейт Вингстон"

Залуугийн гар чичрэх нь хичнээн их сандарж буйг нь харуулах бол өнөөх бүсгүйн хацар дээр баярын нулимс урссаар тэврэн авав.Энэ зөвшөөрсөнг илтгэсэнг залуу ойлгон тэд маш удаан тэврэлдэнэ

Би чамайг төгс төгөлдөр байхыг харж дурласан.Дараа нь би чамайг төгс биш гэдгийг чинь олж харсан.Энэ үедээ бүр ч ихээр чамд дурласан.      Angelita Lim

Чиний бодлыг сонсоход би зүүднээсээ сэрж байгаа мэт санагддаг.Чамайг зүүдэндээ харах үедээ би унтаж байгаагаа мэдэрдэг.Чиний дэргэд байх үедээ би амьд байгаагаа ойлгодог
                                        V.Hugo

Хайр үргэлж мөнх оршидог.Хайр хэзээ ч өгсөнөө буцаан авдаггүй.Харин тэр золиос шаарддаг.
/BITLSY/

Bitlsy:Заримдаа зүгээр л хайрлах амархан байдаг.Амьдрал асуудал бас бэрхшээлээр дүүрэн учраас санаа зовох хэрэггүй.Зүгээр л түр азнаад хүлээ.Аяндаа учир нь олдох болно.

Ингээд өгүүллэг минь дууслаа.Өдийг хүртэл дэмжиж байсан уншигчиддаа маш их баярлалаа.Та нар надад маш их тэвчээрийг өгсөн юм шүү💖

¤Libena¤IkthI/Completed/Where stories live. Discover now