Thirteen

2.3K 184 10
                                    

Хурц гэрэл нүдрүү тусаж би нүдээ нээж ядан дээш өндийн эмнэлэгт байгаагаа мэдсээр гэнэт л юу болсон талаар ухааран хаалгаруу гүйх гэсэн ч биеэ даалгүй газар уначихав.

"Кейт чамайг эмч босч болохгүй гэсэн"

Жин газар уначихсан байгаа намайг түшин босгосоор буцан орон дээр хэвтүүлэх бол би гарах гэж зүтгэсээр байлаа.

"Гуйя тэрнийг зүгээр гэж хэл"

Жин эхэндээ хачин царайлж барайж байсанд миний гэх бүх зүйл нуран унаж эхэлээд байсан ч удалгүй томоор инээсэглэн"сум тэрний амин тус газраас хол өнгөрсөн гэж эмч хэлсэн тэр одоо сэхээн амьдруулах тасагт байгаа.Ухаан ороогүй"

Нүдэнд минь баярын нулимс хуралдаж би орон дээр над руу харан суух Жинийг хүчтэй тэвэрэн авлаа.Би бодохдоо ингээд л бүх юм дуусна гэж бодсон.Зүгээр л ирсэн шигээ гэнэт л алга болчихно гэж

"Би хэр удаан унтсан юм?"

"Нарийвчилвал хорин дөрвөн цаг.Эмч чамд тайвшируулах тариа тарьчихсан болохоор удаан унтсан байх"

Тийм шдээ би өвчтэйгөө мартаж орхиж.Хамгийн сүүлд өвчин минь хөдөлж амьсгал боогдон унасан.Би санаа алдсаар гарт минь залгасан зүүг сугалан аван "жин намайг түүн дээр хүргээд өг"гэж хэлсээр тэрний мөрөөр гараа оруулан түшиж өрөөнөөс гарав.

Бид урт хонгилоор хэсэг явж Ким Тэхён гэж бичсэн өрөөний өмнө тулан ирлээ.Жинийг гараа авахыг хүсэн хаалгыг түлхэн ороод харахыг хүсээгүй зүйлээ олж харан удалгүй нүд минь бүрэлзэж эхлэв.Амьсгалын төхөөрөмжийн дуу өрөөгөөр хадан тэрний хүндээр амьсгалах сонсогдоно.Үнэндээ би огтоос үүнийг гадарлаж төсөөлөөгүй.Хэсэг зуурын жаргалдаа умбаж тэднийг бодохоо мартан хувиа хичээсэн.Ингээд л тэр миний хийсэн балгаар өөрт нь ямар ч хамаагүй хөгийн хэрэгт орооцолдчихлоо.Тэрний гарнаас барин орных нь хажууд уйлж суухдаа би өөрийгөө зүхэж байлаа.

"Сайн уу?Ким Тэхён..."би хэсэг дуугаа хураан түүнийг нүдээ нээчих болов уу гэх багахан найдварыг тээсэн ч тэр зүгээр л унтана."Бидний харилцаа эхлэлээс төгсгөл хүртлээ хэтэрхий хачирхалтай байлаа тийм үү?Нэгхэн сар чамайг танихад хэтэрхий бага хугацаа гэж бодсон ч одоо бид энд байна.Зүрх минь чамайг хараад л анх цохилж ,тархи минь харин чиний гэх бүхийл зүйлийг тогтоосон.Чиний үнэр,чиний инээмсэглэл,чиний тэврэлт....би чамд дурлах тэр мөчдөө өөрийн энэ асуудалд чамайг гинжилчихсэн.Хэтэрхий хувиа хичээсэн хүн юм тийм биз.Харин одоо би чамайг хамгаалахын тулд юу ч хийхээс буцахгүй.Оронд нь гуйя намайг хайрлаж өгөөрэй...уучлаарай"

¤Libena¤IkthI/Completed/Where stories live. Discover now