Eight

3K 208 5
                                    

-Чи яагаад зүгээр л үхчихэж болохгүй гэж.Чиний амьдрал угаасаа л дуусах биш үү?

-Учир нь үхэхээс амьдрах нь илүү дээр.Хэзээ нэгэн цагт үхэх ч үлдсэн хугацаандаа жаргалтайгаар амьдармаар байна

"Ким туслахаа миний даалгасан ажил яасан"Би хэлсээр утсаар ярин зочны өрөөнд Кейтийг хүлээж байв.Түүний талаарх мэдээлэлүүд надад хэрэгтэйгээс хойш би цуглуулах хэрэгтэй.Учир нь тэр урьд шөнө үнэхээр онцгүй байсан.Яг л үхэх гэж байгаа мэт л чичирж байсан.

"Тиймээ залуу эзэнтээн олчихсон.Гэхдээ тэрний эцэг эхийн тухай мэдээлэл олдоогүй мэдээлэлийн санд цоочлогдчихсон байсан.Нэр Кейт овог нь бас л олдоогүй.Найман настайдаа өнчирж авга ахынхаа хараанд очсон.Одоогоор кафед цагийн ажил хийдэг.Айдолуудын дунд нилээд алдартай.Өөр мэдээлэл байгаагүй."

"Ойлголоо сайн ажиллаа"

Яагаад?Яагаад тэрний талаарх мэдээлэл ийм жоохон байгаа юм.Түүний аав ээжид юу тохиолдсон юм?Яагаад тэр ийм нууцлагдмал байгаа юм?Толгойнд минь түүний талаар илүү ихийг мэдэх гэсэн хүсэл бий болж яагаад гэх асуултууд эргэлдэнэ

 

                             ***

"Тэхён би энэ цамцыг чинь өмслөө шүү"би хэлсээр буйдан дээр суух Тэхён руу харан түүний том малгайтай хар цамцны корманд гараа хийсээр шатаар бууж байв.Энэ цамц яг л шуудай шиг том ч гэсэн надад цохиж байхад би өмсөх болно.Бас үнэхээр сайхан үнэртэй юм.

"Хөөх тэрний гэрч том юмаа."Манай гэр том ч гэсэн тэрний гэр бүл "биг найм"-ын эхнийх.Мэдээж тэр илүү их эрх мэдэл бас хөрөнгөтэй биз.Тэр над руу эргэн харсаар өхөөрдмөөр инээхэд би зүрхэндээ цохилт мэдрэх нь тэр.Тэр ихэнх тохиолдолд ёжтой бассан инээмсэглэлээр нүүрээ чимдэг ч хэзээ ч гэнэн инээмсэглэл тодруулж байгаагүй...гэтэл тэр инээд...

"Чи хөөрхөн харагдаж байна"Тэнэг амьтан догдлуулахаа болиоч.Би дотроо өөрлүүгээ хашхичаж байсан ч зүрх минь надад захирагдахгүй байлаа.Чи царайлаг халуухан залуутай байгаад тэр чамайг хөөрхөн гэж хэлвэл ямар ч охин байсан хайлах болно.Итгээрэй энэ үнэн шүү.Түүний эгдүүтэй инээмсэглэлд нь нуран унаж зүрх чинь хайлах болно

"Кхм аав ээж чинь хайчсан юм?"би сэдвийг хазайлгаж өөрийгөө эвгүй байдлаас аврахаар хоолойгоо зассаар өөр зүйл асуув.Тэр ч хүнийг догдлуулахдаа сайн юм аа.Мэдээж иймэрхүү байдлаар л охидыг уургалдаг биз.

¤Libena¤IkthI/Completed/Where stories live. Discover now