Fifteen

2.2K 171 3
                                    

Уран зохиолын хоёр цагийн турш би уйлсан юм.Ангийн хамгийн ард хар арьсан цүнхэндээ нүүрээ наасаар би дотроос минь гарах гээд байгаа орилооныг амандаа шивэгнэж байлаа.Энэ анхнаасаа бүтэхгүй байсан байж...Би энэ харилцааг эхлэхэд л ирээдүйд болж болох үр дагаваруудыг урьдчилан таамаглах ёстой байж
Нулимс минь зогсолтгүйгээр урсана.Заримдаа би боддог юм.Энэ нулимс гээч нь дуусдаггүй юм байхдаа гэж.Энэ арван жилийн турш зогсолтгүйгээр урссаар ирсэн.

Хичээлийн цагууд дуусахтай зэрэгцэн би ангиас гарав.Таван цагийн турш Сэрагийн доромжилсон харцыг өөр дээрээ мэдэрж байсан ч би тэвчсэн.Харин Анна тэр гэрийнхэнтэйгээ Англи явчихсан.Би түүнд өөрийн асуудлуудыг хэлээгүй.Үгүй бол тэр явахгүй гэж зөрүүдлэх байсан юм.Жонгүүк тэр хоёрын юу болж буйг мэдэхгүй ч....энэ харилцаа лав бүтэлтэй дуусахгүй

"Кейт уулзаж болох уу?"

Сургуулийн нэг давхрын шатаар бууж байхал хойноос минь хэн нэгэн дуудсаар энэ хөгийн газраас хурдхан гарах гэж байснаа түр азнан түүнрүү эргэн харав.Тэр юу хүсээд байгаа юм?Доромжлох?Би юу хийх гээд буйг нь мэдэхгүй ч түүнийг даган явсаар сургуулийн арйн саравчинд ирэв

"Сонсооч би чамайг ийм зүйл хийх хүн биш гэж бодож байна.Тэр залуус чиний найзууд биз дээ.Энэ сэжигтэй байна"

Би түүний нухацтай царайг хэсэг хором ширтээд санаа алдан доош харсаар."Энэ үнэн.Би Бэкхёнтой үерхдэг.Би Тэхёныг хуурсан.Надаас дахиж битгий асуу гуйя"би түүнд чадлаараа итгүүлэхийг оролдсон ч түүний харцанд итгэсэн шинж байсангүй

"Чи муу харагдаж байна.Чиний өвчин яасан?Бас тэр сүрдүүлсэн мессэж"би юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг тээнэгэлзэв.Тэд миний талаар хэт их мэддэг юм байна.

"Харж байгаачлан муу байгаа...гэхдээ одоо та нарт миний хэрэг хамаагүй байх"

Би хичээж байна.Миний гэх зүйлсийг тэдэнд хамааралгүй болгохын тулд би хичээсээр байна.Гэхдээ яагаад тэр ингэж их надад санаа тавиад байгаа юм?

"Жин гуйя чадлаараа надаас хол бай.Бусад шиг намайг үзэн яд.Энэ чамд л сайн"би хэлж түүнийг үй түмэн асуултуудтай нь орхисоор гэрлүүгээ явав.Гэвч би дахиад л цохилтод орж зогссон юм.Хэн нэгэн намайг маш чангаар цохьчихсон юм шиг хамаг бие минь өвдөж салганаж байлаа.Би тэднийг харахыг хүсээгүйдээ хэрвээ удаан харж зогсвол үхчих юм шиг санагдсандаа хажуугаар нь хараагүй мэт зөрсөөр хар хурдаараа гүйж эхлэв.

¤Libena¤IkthI/Completed/Where stories live. Discover now