5. Анхны болзоо

264 42 20
                                    

Өнөөдөр 9-р сарын 8. Нанатайгаа үерхээд 6 хоног. Фен клубын дарга болоод 4 хоног. Миний төрсөн өдөр болоход 7 хоног.

Аая нээх аймар эхлээд шууд тоо бодуулж байдаг шүү. Нана бид хоёр өдөр ирэх тусам бие биенийгээ илүү их мэддэг болж, тэр хэрээрээ хоёр биеэндээ илүү их дурласаар.

Хичээл ч ордгоороо орсоор. Өнөөдөр тараад хийх ажилгүй учраас шууд гэртээ харихаар болж их гунигтай байлаа. Хичээл ороод удаагүй ч энэ сургуульд хэдийн дасжээ. Би фен клубын дарга ч гэсэн Жисү надад Жэминий оролцох тэмцээнүүд ер нь Жэминий талаар зүйлсийг сануулдаг учраас би харьцангуй бага ажилладаг.

Ажилладаг ч гэж дээ. Манай фен клуб ч улам их хүмүүстэй болсоор байгаа. Ахиад хоёр эрэгтэй хүүхдүүд нэмэгдсэн шүү. Хэн билээ байз? Аан тийм Дуёон Хэчан хоёр. Гэхдээ би гайхаад байна л даа. Яагаад ийм хөөрхөн байж Нанаг минь таалдаг юм бол доо. Би аргагүй азтай хүн байна!

Хичээл тарахад санаа алдан цүнхээ үүрэн сургуулиас гарав. Ардаас Нана хүрч ирээд: "Хонгорхон цэцэг минь хаачих гэж байгаа юм бэ?" гэхэд нь би "Жэминий цэцэг нь одоо хүлэмж рүүгээ явлаа" гэв. Мэдэхгүй ээ бид хоёр байнга л ингэж тэнэгтэж байдаг юм.

Нана: Чэрри?
Би:Мм?
Нана: Хоёулаа болзоонд явах уу? Анхныхаа болзоонд.
Би: Тий- Айн юу гэнэ ээ? Гээд байрандаа зогсов. Яг үнэндээ надад маш гоё байлаа.
Нана: Хурдал аа. Хоёулаа гэр гэртээ хариад яг **** кино театрт уулзъя гэхэд нь би гэр лүүгээ гүйсээр "ЗАА" хэмээн хашгирав.

Гэртээ ороод гялс дүрэмт хувцсаа энгийн биед эвтэйхэн хувцас өмсөв. Цүнхээ үлдээчихээд "Гарлаа" хэмээн орилоод гэрээсээ гарав. Нанатай үерхснээс хойш би илүү нээлттэй галзуу ч гэмээр болсон байгаа биз? Хайр хүнийг ингэж өөрчилж байна даа.

Тохирсон газартаа бид яг зэрэг тэгээд яг адилхан хар жийнс, цагаан кет, гэхдээ дээгүүрээ өөр юм өмссөн байсан л даа. Уул нь кинон дээр яг адилхан ирээд байсан. Хэн мэдэхэв.

Бид 2 нэг найзуудын тухай кино сонгочихоод попкорн ундаагаа аван кино эхлэхээс 5 минутын өмнө орж ирэн суув. Анхны болзоо гээд бодсон чинь үнэхээр сэтгэл догдлом байна. Ялангуяа Нанатай шүүдээ..

Кино дууссаны дараа:
Зохиолчын талаас:

Үйлчлэгч: Уучлаарай. Кино дуусчихлаа. Дараагийн кино удахгүй гарах болохоор та 2 гарна уу хэмээн манай Жэрри хосыг сэрээв.

•MY LOVE FOR YOU•Where stories live. Discover now