Орой нуруу өвдөөд байсан болохоор нээх сайн унтаж чадаагүй сүүмийсэн нүдтэй би нуруугаа барисаар өрөөнөөсөө гарлаа. Тэгээд өглөөний цайгаа уух гээд том байр луугаа явав. Нана минь намайгаа тосож аваад бид 2 хамт тийшээ явлаа.Нана: Зүгээр үү хайраа? Нуруу нь яаж байна?
Би санааг нь зовоохгүй гэсэндээ хүчээр нуруугаа тэгшлэн алхаж инээгээд "Зүгээр дээ" гэв.
Нана: Худлаа ярьж байлгүй өвдөж байгаа бол хэлж бай л даа. Тэгж аймар цохиулчихаад Зүгээр ээ гэдэг үгэнд чинь хэн итгэх юм? Алив би үүрье гээд доошоо хагас суув. Би санаа зовон "Яах юм бэ? Чиний нуруу өвдчихнө. Би хүнд шдээ" гэв.
Нана: Найз охиноо даахгүй найз залуу гэж байх уу? Үүрүүлтэл чинь ингэж байна шүү.
Би: Заза ойлголоо. Одоохон. Би хүнд гэж хэлсэн шүү гээд үүрүүлэв. Намайг үүрчихээд Нана "Юун хүнд. Өднөөс ч хөнгөн байна бараг. Өдөржин ингээд явсан ч чадна" гээд зоогийн газар луугаа явлаа. Ер нь би нуруугаа гэмтээсэн болохоос хөлөө гэмтээсэн биш дээ. Гэхдээ Нанагийн халамжинд жаргаж байна дөө би.
Бид 2 зоогийн газарт ортол хүүхдүүд бүгд бид хоёр луу ширтээд байгаа юм шиг санагдлаа. Өөрийн манай гэлтгүй охидууд шивнэлдэж надад ч атаархаж байгаа нь илт байлаа. Би Нанад "Миний хайрааа. Хоёулаа тэнд сууя" гэж хэлэв. Нана инээгээд толгой дохиод бид тийшээ очиж суув. Би сая л нуруунаас нь буугаад нуруу мөрөнд нь массаж хийж өгөв. Надаас болж өөрийгөө гэмтээх вий дээ. Мөрийг нь барьж байхад гарыг минь атгаад үнсэв. Гэнэтийн байсан болохоор жаахан цочив. Тэгснээ гэнэт ичээд явчихлаа. Нана миний гарнаас татаад хажуудаа суулгав.
Нана: Гар нь өвдөж байна уу? Би чамайг үүрээд ядраагүй ээ. Харин бүр ч эрч хүч орсон. Чи миний энерги шүү дээ. Миний Чэрри
Би хэлсэн үгэнд нь ичсээр бид хоолоо идэхээр болов.
Хоолоо идчихээд бид хоёр энэ том байртай танилцахаар болов. Би Нанагийн мөрийг тэврэн, Нана миний нуруунаас барин намайг түшиж байлаа. Бид 2 явж байтал нэг залуу над руу гүйж байв. Тэгээд ирснээ.
Хх: Сайн байна уу? Намайг үнэхээр их уучлаарай. Би нөгөө чамайг мөргөсөн хүүхэд байна аа. Тэр үедээ уучлалт ч сайн гуйж чадсангүй. Би яах ёстой вэ? Гээд сандраад байв. Би өөдөөс нь тайвнаар мишээгээд
Би: Би зүгээр дээ. Харж байгаачлан намайг асрах хүн байгаа болохоор чамд хийх ёстой зүйл байхгүй ээ. Уучлалт гуйсан бол болно оо гээд цааш явав.