17. We are Cosplayers

156 28 7
                                    

Нанa бид 2 зун дөхүү болдог Cosplay фестивалд оролцох гэж байгаа юм. Би Чөтгөрийн ангууч /Demon slayer~Kimetsu no yaiba/ анимын Нэзүког дуурайх гэж байгаа. Харин Нанагийн юу болохыг би сайн мэдэхгүй байна. Тэр надаас нуугаад л байгаа.


Cosplay фестивалын өдөр ирэв. Би өглөө эрт босон, нүүр будалт хийн, линз зүүж, хар өнгийн, доогуураа улаан парик зүүв. Миний үс нил ягаан шүү дээ. Хар парикандаа долгио оруулан дээр нь ягаан бантик зүүгээд, хувцсаа өмсөн бэлэн болов. Тэгээд гэрээсээ гарахын өмнө амандаа хулсаа зүүв.



Нана надтай фестивал дээр уулзахаа тохирж би шууд тийшээ явлаа. Нанаг хэн болсон бэ гэдгийг нь мэдэхийн тулд аль болох хурднаараа тийшээ очив. Очих замд хэдэн хүн надтай зургаа авхуулахыг хүсэж, зарим хүүхдүүд над руу зааж байлаа. Би ч амандаа хулстай болохоор ихийг ярьж чадсангүй. Өөдөөс нь нүдээрээ инээсээр ирэв. Фестивал болох газартаа ирэн, орох үнэмлэхээ үзүүлээд орлоо. Би хэзээ ч ийм фестивалд оролцож үзээгүй юм байна. Ялангуяа хайртай анимэныхаа хайртай дүрд хувирсан болохоор ч тэр үү үнэхээр сайхан байлаа.


Би Нанаг хүлээнгээ тэр хавиар нь жоохон алхаж, зураг авхуулахтай нь авхуулж, сонирхож явлаа. Тэгээд явж байсан чинь Tokyo Ghoul гээд анимены Канэкигийн дүрд үнэхээр сайн хувирчихсан залуу сууж байв. Би зургаа авхуулмаар санагдаад тэрэн дээр очоод камер луугаа заалаа. Угаасаа олигтой ярьж чадах биш. Тэр хүн ч толгой дохив. Ингээд бид нэг хүнээр зургаа авхуулж байтал гэнэт тэр хүн амны багаа аван миний хацар дээр үнсчихэв. Би маш их гайхширч, хажуу талд тийшээ хартал хайртай хүн минь байж байв. Найз охиндоо ч танигдахгүй болтлоо адилхан болдог хүн байдаг юм байна! Бид зураг авж өгсөн хүнд талархаад тэндээс босон өөр тийшээ явцгаав.

Нана: Би өнөөдөр ч хэцүү байх нь дээ. Би өөрөө ч амны багтай. Хайр минь ч амандаа хулстай. Өнөөдөр лав энэ хоёр уруул уулзахгүй нь.

Нана: Хайран юм өө. Найз охин минь ийм хөөрхөн байхад би үнсэж ч чадахгүй. Хэцүү юм өө.

Нана: Чи одоо юм яриач ээ. Урамгүй шдээ гэв. Өө тэнэгээ. Би амандаа хулс зүүчихсэн байгаа юмсан.

Нана миний хажууд шулганасаар л явж байв. Ийм байгааг нь харах үнэхээр сайхан байна. Бид 2 энэ тэрүүгээр яван юмнууд үзэж байлаа. Би анименд сонирхолтой болохоор зарагдаж байгаа бараануудаас авж байлаа. Хүмүүс бид хоёрыг гайхалтай хос, төгс зохицож байна гэх мэтээр хэлж байлаа. Надад үнэхээр таатай байна.


Зурагчин бид хоёрыг дуудан зураг авмаар байгаагаа хэлэв. Бид 2 ч зөвшөөрөв. Нана нэг гараараа намайг тэвэрж, нөгөө гараараа Канэкигийн хийдэг үйлдлийг дуурайв.Харин би өөдөөс нь хайрын харцаар харж зургаа даруулав.

/Канэки ингэж гараа дуугаргадаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

/Канэки ингэж гараа дуугаргадаг. Нана энийг дуурайсан болно./


Зурагчин: Сайхан зураг боллоо. Баярлалаа гэсээр яваад өгөв. Бид хоёр инээлдсээр бас тэрүүгээр явав.

Нэг мэдэхэд орой болж эхэлж байлаа. Бид 2 харихаар болж, тэндээс гарлаа. Би тэндээс гараад л аман дахь хулсаа авав. Тэгсэн чинь Нана амны багаа хурдан тайлаад намайг үнсэв. Би ч Нанагүй өнөөдөр хэцүүдлээ шүү.

Нана: Хайраа. Дахиж битгий амаа тагласан юм зүүгээрэй. Зүүх хэрэггүй шүү гэв.

Би: Яагаад вэ? Нэзүко хөөрхөн болохоор би байнга дуурайсан ч чадна гэж тоглов.

Нана: Үгүй ээ. Би дахиж ийм фестивалд тэгвэл явахгүй шүү. Өнөөдөржин чамайг саналаа. Юу ч ярихгүй, зөвхөн инээж л байгаа найз охиныгоо хараад өмнөх Чэрригээ их саналаа.

Би: Заза. Ойлголоо. Ойлгосон. Ойлгосон болохоор яг одоо намайг үнсээдэх. Би ч гэсэн чамайг санаад үхэнгээ алдлаа гээд Нанад үнсүүлэв.



Би: Заза би гэр лүүгээ орлоо. Маргааш өглөө уулзъя баяртай гэсээр гэр лүүгээ орлоо.



A/N: Энэ хэсэг маш жоохон болчихлоо. Уучлаарай. Энэ хэсэг дээр энэ хоёрыг бас уянгалуулах гэж жоохонг биччихлээ. Үнэхээр их уучлаарай. Удахгүй энэ 2 маань салж магадгүй тэгэхээр сайн жаргаад аваг тийм ээ?

•MY LOVE FOR YOU•Where stories live. Discover now