Би өнөөдөр гэрээсээ арай эрт гаран ганцаараа сургууль руугаа алхав. Тийм юм болчихоод байхад хажууд нь инээгээд явах хүсэл алга. Эмэгтэй хүний бардам зан шүү дээ.Ангидаа эрт ирлээ гэж бодоод ороход Жэмин ч бас ирчихсэн байлаа. Би гайхаж бас цоччихов. Цочоод хойшоо ухрахдаа хаалганы буланд гараа цохиод маш их өвдөн хорсож байлаа. Очиж очиж өнөөдөр ингэх нь дутаж гэнэ.
Жэмин сандран гүйж ирсээр гарыг минь барин зөөлөн үлээж өгж байлаа. Түүний энэ үйлдэлд зүрх минь хурдан хурдан цохилно. Би түүнээс гараа зөөлөн татаж аваад "Одоо зүгээр байна аа. Чи суудалдаа суу" гээд би өөрийнхөө суудалд суув. Харин тэр араас минь дагасаар хажуу сандал дээр минь суучихав.
Би: Яаа наана чинь Со Ёну суудаг юм. Чиний суудал тэнд байна гээд саяхан орж ирсэн Рисагийн зүг заалаа.
Жэмин: Би тэнд суухгүй ээ. Рисатай 1 метрийн зайнд ч ойртохгүй! Би буруу юм хийснээ ухаарсан. Би ингэж шийдвэр гаргасан гэж хэлэв.
Би: Багш яах юм. Чи ятгаж чадах юм уу гэж асуулаа. Үнэн юм чинь.
Жэмин: За би түр гарчихаад ирье гээд ангиас гарчихав.
Харин тэр хооронд нь Риса над дээр ирээд "Чи Жэминээс салаагүй л байгаа юм уу. Уул нь би чамд сайн ЧэРин-аа. Уучлаарай" гэж хэлээгүй шүү!!!
Энэ бол мэдээж бичээчийн хошигнол байлаааа. Риса ахиад ирвэл яахаа мэдэж байгаа шүү би.
Жэминийг гарж явсны дараа Со Ёну орж ирэн байрандаа суув. Би юм хэлэх гэсэн ч тэр энд суудаг шүү дээ.
Удалгүй На Жэмин ангид том инээмсэглэн орж ирсэн ч Со Ёнуг хараад яах бол гэтэл харин ч инээсээр бахдалтай нь аргагүй чангаар: "Багш намайг одооноос ЧэРинтэй сууж байгаарай гэсэн. Ёну чи өөрөө нэг газар олоод суучих тэгэх үү?" гээд эелдгээр гуйхад нь шүлсэндээ хахаад үхчихсэнгүй.
Жэмин Ёнуг сандалнаас бостол нь түлхээд муухай хараад өөр суудалд суулгана гэж бодсноо нуухгүй ээ. Жэмин намайг хардахаараа шулуухан хэлээд асуудлаа шийддэг. Ядаж байхад хоёулаа шулуун шударга. Ер нь бид хоёрыг шударгаа л гэдэг юм.
Өнөөдөржин Жэмин хажууд бондгонож гүйж байгааг нь харах надад үнэхээр зугаатай байлаа. Тийм лаг найз залууг ийм хүүхэд шиг гэдгийг нь надаас өөр мэдэх хүн байхгүй гэж бодоход нүүрэнд минь инээмсэглэл тодорно.