Энэ хэсэг Жэхигийн талаас:
Би дүүгийнхээ анхны хайрд дурлаад, бүр үерхчихсэн гэх үнэхээр сонин сонсогдож байгаа биз? Гэхдээ Тэюунни үнэхээр дурлахын аргагүй хүүхэд. ЧэРинийг дурласныг ойлгож байгаа.
Тэгэхээр та нар бид хоёрын танилцсан түүхийг сонсмоор байна уу?
9 сарын 3.
Өнөөдөр бороо орж байна. Манай хичээл эрт тарсан болохоор ЧэРинийг хүлээхээр болж гэрийнхээ ойролцоо байдаг тоглоомын талбайн тэнд суув. Бороо орж байгаа ч надад шүхэр алга. Би бороонд суухаар тайвшрал тайтгарлыг ихээхэн олж авдаг болохоор нүдээ анин, тэнгэр лүү харж, нүүрэн дээр минь дусах бороон дуслууд, бороо орсныг илтгэх чийгний үнэрт ихээхэн татагдаж байлаа.
Гэтэл тоглоомыг талбайн нөгөө буланд байх сандал дээр нэг хүүхэд утсаар ярьж байснаа утсаа газар саван, уурлаж бас уйлж байх шиг байлаа. Харсан чинь ЧэРинтэй ойролцоо насны хөвгүүн байлаа. Би ч ингэж бачимдталаа уурлаж, уйлж байсан удаатай болохоор яагаад ч юм түүнийг аргадмаар санагдан түүний сууж байгаа сандал дээр очин сууж, нурууг нь илж өгөв. Тэр намайг тоосон шинжгүй уйлсаар байсан. Би харин түүнийг тэврээд "Жаал аа. Чамд юу тохиолдсоныг мэдэхгүй ч чи даваад гарж чадна аа. Хэцүү байгаа бол би өнөөдөртөө чамд тэврэлтээ зээлж байна" гэж хэлэв.
Харин тэр өдрөөс 4 өдрийн дараа буюу 9 сарын 7нд Тэюун надад үерхэх санал тависан. Тэгээд бид 2 үерхснийхээ маргааш нь анхны болзоондоо явсан чинь ЧэРин Жэмин 2той таарсан юм даа.
Тэюун: Жэхи. Миний аз жаргалаа. Чи юу хийгээд байгаа юм бэ?
Би: Аан юу ч биш ээ Тэюунни. Магадгүй зарим нэг жаалын уйлж байгааг дурсаж байсан байх.
A/N: Энэ 2 бүр манай хоёроос гоё танилцсан юм биш үү?